Ц.ХАНДЖАМЦ
Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д Төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр”Дулааны аргаар боловсруулан үхэр, хонь, ямааны мах махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлож, импортлох үеийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай “Санамж бичиг”-т ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд гарын үсэг зурсан билээ. Энэ талаар ХХААЯ-ны Хүнсний хангамж, хүнсний экспорт, импорт, тарифийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргалаас тодруулахад “Энэ жил БНХАУ-руу дөрвөн компани мах экспортлохоос нэг компани нь адууны мах экспортлож байгаа. Бусад компани нь бэлтгэлээ бүрэн хангаж амжаагүй учраас хараахан экспортлож амжаагүй байгаа” гэв. Түүнчлэн ОХУ-д 16 компани мах экспортлох эрхээ авсан бол бусад оронд тухайн гэрээ хэлэлцээрээс хамаарч хорио цээрийн нөхцөлийг нарийвчлан шууд онгоцоор явах экспорт хийж байгаа цөөхөн компани байгаа аж. Он гарснаас хойш 2.2 мянган тонн мах экспортолжээ.
Эх сурвалж: www.polit.mn