Х.ХАТАН

Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн 25, Дүрслэх урлагийн сургуулийн 70, Соёлын сургуулийн 50, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойд зориулан СУИС-ийнхан олон арга хэмжээ зохион байгуулсан юм.

Өнгөрсөн лхагва гаригтСоёл урлаг ба хөгжилэрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Хурлыг нээж СУИС-ийн захирал, доктор профессор Э.Сонинтогос хэлсэн үгэндээЦаг үе, дэлхий ертөнц ямар ч байсан өнө мөнх цэвэр ариун оршин байх зүйл бол урлаг юм. Монголын авьяастнуудыг бид XXI зуунд бэлтгэн гаргаж байна. Монгол эрдэнэсийг эрэн сурвалжилж, засч сэлбэх жинхэнэ үзэсгэлэнт эрдэнэ болгох ажилд хамтдаа зүтгэж байгаадаа баяртай байнагэсэн юм.

Энэ үеэр СУИС-ийнХүндэт докторцолыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодном, Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нарт олгосон юм. Тэдэнд хүндэт докторын ёслолын хувцас өмсгөж, үнэмлэх гардууллаа.

Харин СУИС-ийнХүндэт профессорцолыг СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш Г.Цогбаяр, Л.Бумандорж, Бүжгийн урлагийн сургуулийн багш Г.Онон, Соёлын сургуулийн П.Дагважамц, Бүжгийн урлагийн сургуулийн багш СУИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Баяраа СУИС-ийн багш Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Хөгжмийн урлагийн сургуулийн тэнхимийн ахлах багш, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа нарт олгосон юм.

Соёлын сургуулийн багш Ш.Цагаандолгор, Театрын урлагийн сургуулийн багш Б.Ганхүү, СУИС-ийн нягтлан бодогч С.Далай нарыг СУИС-ийнХүндэт дэвтэр”-т алдаршуулан бичлээ.

Дөрвөн тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын шагнал Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр урлаг судлалын ухааны доктор Б.Баяртөр, Боловсролын тэргүүний ажилтнаар Хөгжмийн урлагийн сургуулийн багш Д.Отгонтуул, Н.Эрхэмбаяр, Театрын урлагийн сургуулийн багш Д.Батсайхан, Соёлын тэргүүний ажилтнаар Хөгжмийн урлагийн сургуулийн багш М.Цэнгэлсайхан нарыг шагнасан бол БСШУЯ-ны хүндэт жуухаар соёл судлаач О.Алтанзаяаг шагналаа.

Мөн Соёл урлаг судлалын хүрээлэнг үндэслэн байгуулагч С.Лувсанвандангийн нэрэмжит судлалын баримтын санг нээжээ. Энэ санд С.Лувсанвандан сангаас номын дээж гардуулав.

Эрдэм шинжилгээний хуралдБийрээр бичиж, ухаанаар урласан он жилүүдилтгэлийг Дүрслэх урлагийн сургуулийн захирал, доктор Д.Уранчимэг, “Соёлыг түгээж, бахархлаар жигүүрлэсэн он жилүүдсэдвээр Соёлын сургуулийн захирал доктор, дэд профессор Г.Сүхбат, “Үг ширээж, оюунаар давтсан он жилүүдсэдвээр Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал доктор Б.Баатархүү, “Бид сайн сайханд дагуулнасэдвээр СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос нар тавьсан юм.

Харин баасан гаригт СУИС-ийн дөрвөн ойд зориулсан ёслолын арга хэмжээ, “Монгол Эрдэнэ” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болсон юм. Олон баяр давхацсан тус сургуулийн баяр дээр баяр нэмж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар СУИС-ийг “Алтан гадас” одонгоор шагнаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, туганд нь зүүж хүндэтгэл үзүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд СУИС-иас олон алдартан төрөн гарсан бөгөөд Монголын соёл урлагийн хөгжлийг дэлхийн жишигт хүргэхэд өндөр үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулж байгааг нь үнэлж ийнхүү төрийн дээд одонгоор шагнасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин