“Гудамж” төслийн хүрээнд хийж буй Саппорогийн тойргийн зам засварын ажил өнөөдөр дуусна. Тойргийн замыг дөрвөн замын уулзвар болгож байгаа юм. Уулзварын нээлт өнөөдөр 11:40 цагт болох юм байна.
Уг төслийн хүрээнд нийслэлийн замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр болсон. Саппорогийн тойрог нь судалгаагаар хотын хамгийн аюултай цэгээр тодорч байсан бөгөөд дөрвөн замын уулзвар болгосноор авто тээврийн осол болон замын түгжрэл тодорхой хэмжээнд багасна гэж тооцоолжээ.
Мөн өчигдөр Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1.6 км авто замын зорчих хэсгийг найм хоногийн хугацаатай хаалаа. Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэх, үргэлжлүүлэн 1.2 км авто замыг шинээр барих ажлыг “ОДНД” компани гүйцэтгэж байгаа юм.