С.УЯНГА
“Гадаадын зочид төлөөлөгчид манай улсад буудалд байрлахдаа хамгийн түрүүнд аврах гарцтай юу гэж асуудаг.Хэрэв тэр зочид буудал аврах гарцгүй бол хэзээ ч байрладаггүй төдийгүй танайх яагаад аврах гарцгүй юм бэ гэж гайхдаг. Гэтэл манай зарим зочид буудалд аврах гарц байдаггүй. Мөн бүх байгууллага 2-3 гарцтай байх ёстой ч ихэнх нь шалгалтын хүмүүс ирэхээр үзүүлчихээд хаалгыг нь битүүлж өөр зориулалттай болгочихдог” гэж Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням ярьж байна.
Монгол Улс газар хөдлөлт, гал, ус гээд янз бүрийн байгалийн гамшиг үзээгүй тайван орон. Өндөр баллын газар хөдөлж байшин нурвал, гал ус, халдварт өвчний аюул нүүрлэвэл яах вэ гэж санаа зовдоггүй. Сүүлийн арван жилд 10000 гаруй удаагийн газар хөдлөлт болсныг мэдээгүй л сууж байгаа. Тухайлбал, та газар хөдөлбөл гэрээсээ гараад хаачих вэ, яаж аюулгүй газар очиж нуугдах вэ гэж бодож, хүмүүсээс асууж байсан уу?
Өнгөрсөн сард болсон 4.4 баллын газар хөдлөлтийн дараагийн хэд хоногт нийслэлчүүд сандралдаад өнгөрсөн болохоос биш Улаанбаатарыг тойроод зургаан газар том ангал үүссэн, найман баллын газар хөдлөлт болох магадлал тун өндөр байна гэж хэлээд байгаа шинжлэх ухааны байгууллагуудын үгэнд анхаарал хандуулж, иргэдэд тодорхой мэдлэг мэдээлэл өгсөнгүй. Уг нь төр, засгаас нь хүчтэй газар хөдөлбөл иргэн та дүүргийнхээ тийм байрлалтай газар гэр бүлээ аваад очоорой. Бүр болохгүй бол хотоос гадагш хоргодох байр луу нүүлгэн шилжүүлэх учраас танайхтай хамгийн ойр байгаа цугларах талбайд бэлэн байгаарай гэж хэлсэн билүү. Эдийн засаг, эрх мэдэл гэж ярихаас өмнө эсэн мэнд байх нь хамгийн чухал гэдгийг хүн бүхэн мэддэг учраас хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшгийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Нийслэлд 3133 барилга байгаагаас мэргэжлийн байгууллагууд 413 барилгыг газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг нь шалгахад 166 барилга хэзээ мөдгүй нурах аюултай байгааг тогтоосон байдаг. Эдгээрээс 42-ыг шинэчлэх ажил хийж байгааг албаны хүмүүс хэлж байна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт ч гарсан. Тэгэхээр одооноос эхлээд гамшгийн үед хаана нуугдах вэ гэдгээ мэдэж авцгаая. Нийслэлийн зургаан дүүрэгт 600 хүнийг байрлуулах 47 цугларах талбай, найман хоргодох байр байдаг ажээ. Гэвч бодит байдалд хүн амын өсөлт шилжилт хөдөлгөөнөөс хамаарч томилгоот аюулгүй талбайн газрын хэмжээнүүд багассан, зарим цэгүүдэд иргэдийг цуглуулах талбайгүй болсон, зориулалтын хоргодох байр эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгджээ.
Баянзүрх дүүрэг:
Дүүргийн нутаг дэвсгэрт 80170 айл өрхийн 304 323 хүн амьдарч байгаагаас төвийн орон сууцанд 30028 айл өрхийн 112260 хүн амьдарч байна. Газар хөдлөлт болсон тохиолдолд орон сууцанд амьдардаг иргэдийг түр цугларах талбай, хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх байршлуудыг тодотгожээ.
Түр цугларах талбай:


