Д.СҮРЭН

Хан-Уул дүүргийн тусгай хамгаалалттай нутагт газар эзэмших асуудлыг Засаг даргаас дэвшүүлсэн “Шууд ардчилал-Иргэний оролцоо” мөрийн хөтөлбөрт нутгийн иргэдийн оролцоотойгоор шийддэг байх зарчмыг суулгаж өгчээ. Үүний үндсэн дээр тус дүүргийн тусгай хамгаалалттай газар нутагт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын тушаалуудаар газар ашиглах эрх нь үүссэн, иргэн  аж ахуйн нэгж байгууллагын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлтийг тухайн хорооны Иргэдийн нийтийн хурал, Засаг даргад уламжлан иргэдээр нь хэлэлцүүлэн шийдвэрлэдэг болжээ. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүргийн ИНХ-д хандаж газар ашиглах хүсэлтээ тавьж болох юм.