Б.ЗАЯА

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Увс аймаг дахь салбарын тэргүүн С.Анхбаяртай ярилцлаа.

-Увс аймагт сэтгүүлч анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон тухай сонслоо. Хэргийн эзэн нь та юм байна. Чухам юу болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Төрд сонгосон төлөөлөгчдийнхөө хууль бус ажиллагааг шүүмжилснийхээ төлөө шалгуулсан. Аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын дарга нарт хурлын шийдвэр баталгаажуулж цохьдог алхыг өндөр үнээр буюу 300 мянгаар шахсанМөн төлөөлөгчдөд зах зээлийн үнэ нь 700 мянган төгрөгийн ханштай  “ipаd 2”-ыг 1.2 сая төгрөгөөр нийлүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сангаас хууль зөрчөөд ИТХ-ын даргын албан хэрэгцээнд 140 сая төгрөгөөрЛанд 200” автомашин аваад өгчихсөн байсан. Уг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хуульдУдирдлагын зардлыг хангахгүйгэж заасан байдаг.

Аймгийн удирдла­гуудын хууль бус ажиллагаа ингээд зогсохгүй, Газрын тухай хуулийг зөрчиж ИТХТ-ийн хуралдаанаар аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. Эрх мэдлээ ашиглаж, төсвийн хөрөнгө, мөнгийг ингэж угааж болохгүй гэдгийг сэтгүүлчийнхээ хувиар хөндөж тавьсанГэтэл аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд миний нэр дээр гомдол гаргаж, Цагдаагийн газраас байцаалт авч эхэлсэн юм.

-Тэгээд хэрхэн шийдвэрлэгдэв?

-Цагдаагийн газраас сар гаруй шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн. Гэвч прокуророос босгож ирээд хэрэг үүсгэснээр таван сар шалгууллаа. Эцэст нь өнгөрсөн зургадугаар сарын 11-нд хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэгт нэгэнт сэжигтэн яллагдагчаар татагдсан бол тухайн газраасаа гарч болохгүй, батлан даалтад байх ёстой гээд иргэний эрх маань олон сарын турш хязгаарлагдсан. Хэ­рэгт холбогдоход хууль, эрх­зүйн болон бусад чиг­лэлээр зөвлөгөө өгч хам­тарч ажилласанГлоб интернэйшнлТББ, миний талаарх мэдээллийг цаг алдалгүй олон нийтийн анхааралд хүргэсэн орон нутгийн МВС, САМА болон Ийгл телевизийн хамт олон, цахим сайтуудад баярласнаа илэрхийлье.

-Монголын сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэлийг Увс аймагт төлөөлж байгаагийн хувьд орон нутаг дахь хэвлэлийн эрх чөлөө хэр нээлттэй байна?

-Орон нутагт хэв­лэлийн эрх чөлөөний тухай ярих хэцүү. Сэтгүүлчид төрийн байгууллагын хүнд сурталтайг баримттайгаар мэдээлснийхээ төлөө ир­гэн хүний хувьд тухайн байгууллагаас үйл­чилгээ авч чадахгүйд хү­рэх тохиолдол ч бий. Мөн сэтгүүлчдийн хууль эрхзүйн мэдлэг дутмаг. Түүнээсээ болж баримт, баталгаагүй мэдээлэл цацаж хэрэгт орох эрсдэлтэй. Аймагт сэтгүүлчдийн эвлэл ажил­лах нөхцөл алга. Сэт­гүүлчид эвлэлдэн нэг­дэ­хээс илүү бүгд тус тусын эздийнхашаандхарьяалагддаг. Тэднийг нэгтгээд ажил зохион байгуулъя гэхэд эздийнх нь эрх ашигтай зөрчилдөх байдал ажиглагддаг. Нөгөө талаас сэтгүүлчийн эрхийг хамгаалахад хамгийн ихээр саад болж байгаа зүйл бол улс төрийн нө­лөө­лөл. Ер нь орон нутгийн удирдлагууд ир­­­гэ­­­дээс сонгогдсон гэдгээ сонгуулийн үеэр л мэдэрдэг. Бусад үед ард иргэдээ үл тоож байна. Шаардлага тавьж үнэнийг нь хэлсний төлөө наймаалцаж тохирохыг санал болгож байна. Ард иргэд эрх нь зөрчигдсөн асуудлыг ил гаргахаас ч айдаг болсон. Хөдөө сэтгүүлчээр ажилласнаас хөрөө рам ажиллуулгэдэг үг гарсан байна лээ.

-Тухайлбал, ямар асуудлаас?

-Төрийн албан хаагчид үг хэлэх эрх хаалттай. Саяхан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Увсад АН-ынМонгол хүн-2020” чуулганаар ирсэн. Тэр үед Хөдөлмөрийн сайдын үүргийг давхар гүйцэтгэж байсан. Гэтэл С.Эрдэнэ сайдыг намынхаа журмаар ирэхэд нийгмийн даатгал, хөдөлмөрийн хэлтэс, халамж гээд яаманд нь харьяалагддаг хэлтсүүд хүлээн авалт хийж, гурав хоногийн турш дайлж цайлсан байдаг. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр төрийн албаныхан 20 гаруй сая төгрөг зарцуулсан гэж байгаа юм. Гэтэл зардлыг нь тухайн хэлтсийн  ажилтнуудын цалингаас суутгасан. Албан хаагчид эсэргүүцэхэдАжлын байртай чинь яринагэж айлгасан гэх мэдээлэл байна. Энэ жишээнээс харахад л иргэн хүний, төрийн албан хаагчийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрхээ хамгаалах тэр эрх чөлөө нь хэр хангагдаж байгаа нь илэрхий биз дээ.

-Сэтгүүлчид нийгэмдхоточ нохойнүүргийг гүйцэтгэдэг. Тийм болохоор нийгмийн болохгүй байгаа асуудлыг хөндөх үүрэгтэй шүү дээ?

-Увс аймагт ард түмэнд зарцуулагдах ёстой мөнгө, хөрөнгө цөөхөн хэдэн албан тушаалтнуудын гарын салаагаар урсч байгаа жишээ дээрх асуудлаар дуусахгүй. Тухайлбал, Засаг даргын нөөц хөрөнгө. Өнгөрсөн  жил Засаг даргын нөөцөд 337 сая төгрөг батлагдсан. Гэтэл Д.Цэндсүрэн дарга нөөцийн хөрөнгийг ихэвчлэн гадаад томилолт, сайд дарга нарыг цайлж дайлахад зарцуулсан байна лээ. Ардчилсан хувьсгалын баяр өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Гэтэл аймгийн төсөв болох Засаг даргын нөөцөөс АН-ын баярыг тэмдэглэсэн байдаг. Тодруулбал, Ардчилсан хувьсгалын ойн аймгийн арга хэмжээ зохион байгуулахад таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлсүгэй гэсэн тогтоол гаргажээ. Мөн Монголын залуучуудын холбооны салбар манайд бий. Гэтэл өнөөдөр тус салбарт улс төрийн нөлөө орж Засаг даргын дэргэдэх байгууллага болж хувирсан. Сумдын залуусын чуулган болоход Засаг дарга нөөцөөсөө 10 сая төгрөг гаргасан баримт байна. Тэр чуулган дээр одоогийн АН-ын дарга О.Цогтгэрэлийг танилцуулж, лекц уншуулсан гэж байгааУлс төр хийж болно, гэхдээ төсвийн мөнгөөр хийнэ гэдэг байж болшгүй зүйл.

Түүгээр ч зогсохгүй Засаг дарга нь иргэдийг хүлээж авахдаа үүдний өрөөнд утсаа орхихыг шаардсан хайрцаг хүртэл ажиллуулдаг. Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг. Иргэн хүн төрд сонгож намайг төлөөл гэж эрх мэдэл өгч суулгасан хүнтэйгээ уулзах гэсэн биш эд зүйлээ бүр нарийн яривал хувийн өмчөө хураалгах шаардлагатай боллоо. Эдгээр асуудлыг иргэдийн өмнөөс хөндөж, хууль сахиулж шударга ажиллахыг шаардсаныхаа төлөө янз бүрээр хавчуулах доромжлуулах энүүхэнд. Миний ээж казах хүн. Гэтэл Засаг даргын гар хөл бологсодХасаг чамд Монголын асуудал хамаагүйгэж доромжилдог. Энэ Ард­чилал уу. Үндсэн хуульд яс үндэс, хэл, соёл, ша­шин шүтлэгээр хүнийг ялга­варлахгүй гэж байгаа шүү дээ.

-Байгаль орчны асуу­дал Увс аймагт багагүй хөндөгддөг. Өнгөрсөн жил уурхайн нөхөн сэргээлт нэрээр алт олборлосон гэх хэрэг нийслэл хүртэл хүчээ авч байсан. Энэ хэрэг юу болов?

-Хяргас суманд Хятадын компани хууль бусаар уурхай ажил­луулж, байгаль орчин сүйт­гэсэн тохиолдол гар­сан. Манай дарга нар сумын удирдлагууд руу албан бичиг явуулж, гаднын компанийн хууль бус ажиллагааг үргэлж­лүү­лэхийг шаардаж байсан. Гэвч өнөөдөр хүртэл тэр уурхай ажиллахгүй байгаагаас хара­хад хууль бус ажил­лагаа байсан гэдэг нь илт. Мөн нөхөн сэргээлт нэрээр ямар ч зөвшөөрөл, лицензгүйгээр Өмнөговь, Тариалан, Түргэн суманд хотын компаниуд алт ухаж байна. Хууль бусаар алт ухсан компани түүнийг хаацайлсан дарга нар биш ажил үүргээ гүйцэтгэж лацдаж, үйл ажиллагааг нь таслан зогсоох гэж явсан мэргэжлийн хяналтын байцаагч АТГ-д шалгуулж байх жишээтэй.

Увс нуурын ай сав газартУвс-1” талбайд БНХАУ-ын компани газрын тосны хайгуул хийж эхэлсэн. Мэдээж ашигт малтмал олборлоод орон нутаг хөгждөг бол хэн ч эсэргүүцэхгүй. Гэ­тэл газрын тосыг Монгол Улс ашиггүй олборлож, байгаль орчноо сүйтгэж байгаа жишээ Дорнод аймагт бий. Ийм харамсалтайгарын авлагабайсаар  байхад үзэсгэлэнт байгальтай Увс аймаг, тэр дундаа Увс нуурын ай сав газарт 14 сумын газар нутгийг хамарсан газрын тосны хайгуулын зөвшөөрлийг Засгийн газар олгосон. Үүний дагуу газрын тосны хайгуулын компанитай аймгийн удирдлагууд өн­гөр­сөн зургадугаар сард орон нутагтай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн болов ч одоог хүртэл уг гэрээний талаарх мэдээ­лэл иргэдэд, хэвлэлийнхэнд хаалттай байна. Засаг дарга гэ­рээний зүйл заалтын талаар бус хийсвэр аман мэдээллийг иргэдэд өгдөг. Түүгээр үл барам хайгуулын талбайн хэмжээ 19 мянган км.кв байхад 19 мянга га гээд худлаа ярьж байх жишээтэй. Газрын тосны хайгуулын ажиллагааг хийхээр БНХАУ-ын иргэд манай аймагт олноор ирсэн. Увс нуурын эрэг дээр хайгуул хийж байгаа хятад компанийгЖинтун Увс технологигэдэг. “Ажилтай орлоготой Монгол хүнхөтөлбөр Увс аймагт ажилтай, орлоготой хятад хүмүүс хөтөлбөр болон хэрэгжиж байна. Гэтэл аймгийн иргэд ажилгүй, амьдралын төвшин нь улам уруудсаар байна. Малчид хонио 40 мянган төгрөгөөр ч зарж чадахгүй байна. Ингээд ярихаар популизм хийлээ гэдэг. Тэгвэл үнэхээр газрын тосны хайгуул эдийн засгийн хувьд ямар ашигтай вэ. Орон нутагт одоо болон ирээдүйд хэр­хэн нөлөөлөх, сайнаар нөлөөлөх бол гэрээ контракт дээрээ яаж бодитой тусгаснаа нээлттэй мэдээлэх хэ­рэгтэй. Нуугаад байвал хард­лага төрөх нь зайлшгүй. Бүх мэдээллээ хав дарж хэвтчихээд хар­даад байна гэж бусдыг чичлэх нь утгагүй.

-Гэхдээ бас сэт­гүүлчдийн дуу хоолой орон нутгийн хөгжилд үр дүнгээ өгдөг болов уу?

-Удахгүй Увс аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар хол­богдоно. Улаангом баруун бүсийн аймгууд дотроо дэд бүтцээрээ тэргүүлнэ. Гагцхүү на­маар талцдаг, нэгнийхээ хийсэн ажлыг булаалддаг, бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, шүүмж­лэл хүлээж авдаггүй хуучин “Дарга-Хаан” гэ­дэг сэтгэлгээ амар ө­өрч­лөгдөхгүй. Мөн сонгуульд ялсан нам бүх эрх мэдлийг авдаг халаа сэлгээ хийдэг харин ялагдсан нам нь сөрөг хүчин хийх биш “Амь амиа бодоорой” гээд алга болдог. Өнгөрсөн дөрвөн жилд ард түмний 30 хувийн саналыг авсан МАН юу хийж байв. Сонгууль дөхөхөөр нэг их нялуун хүмүүс. Ер нь аль ч нам засаг барьсан хамгийн гол нь бүх мэдээлэл нээлттэй байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин