С.САРУУЛ

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр “Чингис хаан” төрийн дээд одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил зохиолч, орчуулагч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг соёлын академийн хүндэт доктор Гомбожавын Мэнд-Ооёод гардуулахаар болжээ. “Чингис хаан” одонг Чингисийн төрсөн өдрөөр буюу ирэх сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулах юм байна.

Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нь 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн байна. Монголын Соёл Яруу найргийн академийн тэргүүн Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол ,1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал, 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 оны шилдэг зохиолч шагналыг хүртэж байсан билээ.Мөн түүнийг өнгөрсөн жил Лондонд төвтэй Олон улсын ПЕН байгууллагын Алтай-Урал хэлтний төвөөс өнгөрсөн жил Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn