Д.ЦЭРЭННАДМИД
Ховд аймгийн Засаг даргаД.Цэвээнравдантай ярилцлаа. Гэхдээ албан өрөөнд нь биш Ховдхотыг тойруулж тавьсан шинэхэнзамаар бэсрэгхэн аялал хийж явахзамдаа бүтээн байгуулалтын ажлыгнь сурвалжилсан юм.
-Танай аймагт он гарсаар хоёр удааирлээ. Өөрчлөгдөж хөгжиж байгаабүхнийг харахаар “Эх орны баруунбүсийн хөгжлийг манай аймагтөлөөлнө” гэж таны хэлж байсанбиелэлээ олж байна гэж хэлжболохоор санагдав?
-Баярлалаа. Бид аймгийн хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж чадсан. Тийм болохоор одоо хөгжил гэдэг юманд хүрэх түлхүүрийг олоод атгачихсан гэж хэлж болно. Ховд хэдийгээр хязгаарын аймаг ч гэлээ хөгжих, өөдлөх боломж ихтэй хойд, урд хоёр том хөршийнхөө аймаг мужуудтай шууд харилцаж байна. Хилийн хоёр боомттой, зам харилцаа сайжирлаа. Аймгийн хөгжил хурдацтай байгааг чухам юугаар хэмжих вэ гэвэл нэгдүгээрт бидний зорилго, Засгийн газраас явуулж буй бодлоготой уялдаа сайтай байдаг.
Хоёрдугаарт алив бүтээн байгуулалтыг хийхийн өмнө ард, иргэддээ сайн ойлгуулж чадсан. Ингэснээр аймгийн хөгжилд хувийн хөрөнгө оруулалт, энгийн иргэдийн оролцоо их байгаа юм.
-Та бас Ховд аймаг удахгүй зах зээлийн таталцлын төв болно гэж хэлсэн удаа бий дээ?
-За тийм. Их алтайн 250 км үргэлжлэх газар нутаг байдаг. Энэ нутгийн хилийн заагт ОХУ, БНХАУ, Казахстан улс манайтай зэрэгцэн оршдог гэж болно. Гэвч тэр орнуудад дуртай цагтаа зорчих боломж өмнө нь байсангүй. Харин одоо хойд, урд хоёр том хөрштэйгөө 750 км шугамаар шууд ирж очих замын цагираг бий болж байна.
Энэ бол Ховдод төдийгүй Монгол Улсад хөгжлийн шинэ гарц нээгдэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн эргэн тойронд 500 км-ийн уужим зайд дөрвөн улсын 11 сая иргэн амьдарч байна гэж үзвэл гадаадын хөрөнгө оруулагчдын давалгааг Ховдод татах өргөн боломж юм л даа.
-Хөгжлөө дагаад аймгийн эдийн засгийн өсөлт бас сайн байгаа гэсэн биз?
-Маш цөөн тоо хэлье. Аймгийн эдийн засгийн өсөлт 2011 онд ердөө 10 хувь байсан бол 2012 онд 29.5, 2014 онд 32.4 хувьд хүрлээ. Энэ нь хөдөө аж ахуй, дээр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү анхаарсанд байгаа юм. Өнөөдөр Ховд аймаг жилдээ 300 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа.
-Аймгийн цаашдын хөгжлийн стратегийн бодлогод ногоон хөгжлийн загварыг сонгосон нь ямар учиртай юмбэ?
-Аймгийн хөгжлийн стратеги бодлогод эхлээд хүнээ, дараа нь хөгжил бүтээн байгуулалтыг ярья гэсэн зарчимтай ажилласан. Хүн амьдрах таатай орчин, үйлдвэрлэл, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болно гэсэн эрхэм зорилгод маань хойшид хэрхэн ажиллах бүх чиглэлээ багтаасан байгаа. Яагаад ногоон хөгжлийг сонгосон юм бэ гэж та асуулаа. Тэгвэл дэлхийн хөгжиж байгаа орнуудын туршлагаас харахад тэд ногоон хөгжлийг гол болгосон байх юм билээ. Ногоон хөгжил гэдэг маань хүний төлөө хөгжил шүү дээ.
-Танай аймгийн хөгжлийн хөтөлбөрийг ажиглаж байхад хөдөө аж ахуйдаа түшиглэсэн концевциудыг голболгосон байх юм билээ?
-Тийм л дээ. Манай аймаг олон угсаатны нүүдлийн соёл иргэншлээ сайн хадгалж үлдсэн онцлогтой. Үүн дээрээ тулгуурлан эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангаа жилээс жилд хөгжүүлэхийг чухалчилж байна. Ер нь манай аймагт ч биш Монгол Улсын хөгжил тэр уул уурхайгаар биш уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн гэсэн бааз суурь дээрээ урагшлах учиртай.
-Та нэг сэрдхиймээр үг хэлсэн байна лээ. Өнөөдөр манай аймагт гэртээ зүгээр сууж байдаг хүн байхгүйгэж...?
-Бодит амьдралд түшиглэж хэлсэн үг л дээ. Манай иргэд аймгийн хөгжлийн бодлогыг асар их дэмждэг. Үнэндээ л хүн бүхэн хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Наад захын нэг тэтгэвэрт гарсан хөгшин гэхэд л ногоо тариад борлуулж ашиг орлоготой амьдарч чадаж байгаа юм. Гэрээрээ хувийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо ч хоног хоногоор өсч байгаа.
-Автозамын хөгжил танайд бусад аймгаас илүү байгаа гэдэг?
-Сүүлийн жилүүдэд олон сайхан зам баригдлаа. Одоо манай аймгийн нутаг дэвсгэрт 1100 км хатуу хучилттай автозамтай боллоо. Энэ нь улсын хэмжээнд барьж байгуулсан замын 20 хувь нь болж байгаа юм. Аймгийн төв олон сумтайгаа хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Монгол Улсад босоо тэнхлэгийн хоёр зам бий. Үүний нэг нь Ховдоор дайрдаг. Олон улсын “А” зэрэглэлийн энэ зам ирэх онд бүрэн тавигдаж дуусна. Ингэснээр Ховд хот олон улсын тээвэр ложистикийн төв болох боломж харагдаж байгаа. Уг замаас салбарласан олон зам баригдаж автозамын Алтайн цагираг бий болно. Ингэхлээр манай аймгийнханд зах зээлд хүрэх өргөн боломж нээгдэж байгаа юм. Нөгөө талаар аймгийн Нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажил эхэлж байна. Өнөөгийн байдлаар Ховдод өдөрт 6-7 онгоц бууж зөвхөн зорчигч тээвэрлэж байна. Тэгвэл удахгүй энэ буудал олон улсын ачаа тээврийн бас нэг төв болох учиртай.
-Бид Ховд хотын өмнөд болон зүүн талаар алсуур тавьсан хатуу хучилттай тойрог замаар явж байна. Энэзамын гаднах газарт бүтээн байгуулалт өрнөж байгааг харлаа. Энэ тухайд?
-Энэ чинь битүү хог байсан талбай шүү дээ. Эхлээд бид тэнд очих дэд бүтцийг шийдсэн. Бусдыг нь хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчид бүтээн босгоно. Тэр чигээрээ үйлдвэрийн том дүүрэг болно гэж байгаа юм. Эхлээд бид энэ замыг яах гэж тавьсан бэ гэвэл замбараагүй төлөвлөлттэй байсан хотыг нарийвчилсан төлөвлөгөө, зургийн дагуу хөгжүүлэх зорилго тавьсан. Ингэснээр үнэ цэнэтэй хот бий болгох, хүний худалдаж авсан газрыг хүртэл үнэд хүргэхийг чухалчилсан юм. Уг битүү хог байсан газарт бид “Менежмент” гэдэг компанитай хамтарч баруун бүсийн хог боловсруулах үйлдвэр барихаар суурийг нь тавьж худагтай болгочихоод байна. Бас цаахна нь төсвийн хөрөнгөөр томоохон цэвэрлэх байгууламж барихаар болсон. Тэгээд түүний хойно асар том сууриуд тавьж байгааг харж байгаа биз. Тэр бол ноос, ноолуур, арьс шир зэрэг малаас гарах бүхий л түүхий эдийг боловсруулах баруун бүсийн Төв үйлдвэр босгох эхлэл нь. Арван га талбайтай том хашаа барина. Тэнд бүсийн аймаг бүрт зориулсан тус бүр 200 тоннын багтаамжтай агуулахууд баригдана. Уг үйлдвэр ашиглалтад орсноор манай аймагт ноосон даавуу үйлдвэрлэдэг болно. Малынхаа арьс ширийг боловсруулж гутал, хувцас хийж гадаад, дотоодын зах зээлд гаргана.
-Энэ том үйлдвэрийг байгуулах хөрөнгийг яаж шийдсэн бэ?
-Хятадын нэг компанитай хамтарч хөрөнгө оруулалтыг нь шийдсэн. Үйлдвэрийг 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр барих төсөлтэй. Улсын төсвөөс бол нэг ч төгрөг гарахгүй юм. Үйлдвэрээ барьчихсан тохиолдолд түүхий эд бэлэн. Ажиллуулахад санаа зовох юм байхгүй л дээ.
(Бид Ямаат уулын энгэрийг эмжсэн жишиг хорооллыг сонирхоод уулын ар руу очив. Тэнд бас нэг томбайгууламжийг барьж эхэлжээ.)
-За энэ ямар байгууламж вэ?
-Тэр өмнөх харагдаж байгаа шовх өндрийг Шохойт гэдэг юм. Цул нөөц. Үүнийг түшиглэн энд цементийн томоохон үйлдвэр босгох гээд цахилгааны дэд станцыг барьж байна.
Энэ үйлдвэр жилдээ 250 мянган тонн цемент үйлдвэрлэнэ гэж байгаа. Цаашдаа бүрэн хүчин чадлаараа ажиллахаар хагас сая илүү тонныг гаргах юм билээ. Мөн энд 600 хүний ажлын байр бий болно.
Бидний харж байгаа энэ бүхэн бол нэгэнт биелэлээ олж буй ажлууд. Хөдөөд ч томоохон бүтээн байгуулалт газар сайгүй өрнөж байна. Мянгад суманд гэхэд 10 мгваттын нарны цахилгаан станцыг Японы тусламжаар барих ажил эхэллээ гээд яривал олон юм байна.
-Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд бэрхшээл хэр байна. Улс орны хэмжээнд эдийн засгийн хүндрэл бийболсон цаг шүү дээ?
-Төсвийн хөрөнгөөр юм хийнэ гэхээр саатдаг, цаг хугацаа нь хойшилдог. Энэ нь цаг үетэйгээ уялдаад аргагүй байдал бий. Харин зарим ажлын тендерийг зарлах эрхийг яамд авчихаад ажил хойш чангаах нь бий. Түүнээс биш аймагт тендерийн эрх нь байх юм бол хөрөнгө оруулагчийг олох бас тийм ч хэцүү биш байгаа.
-Бүтээн байгуулалтын явцад хуучныг шинэчлэх ажлыг шийдэмгий, зоригтой хийж байгаа зарим жишээ басхарагдлаа л даа?
-Зөв төлөвлөж чадсан бол ажлыг зоригтой эхлэхийг бид эрхэмлэдэг. Ийм асуулт гарсан болохоор хоёр жишээ хэлье. Намайг хуучныг устгагч гэж ганц нэг хүн хэлж магадгүй. Аймгийн төвийнхнийг 60 жил хордуулсан нэг уурын зуух байлаа. Би түүнийг нураалгалаа. Тэгээд тэр талбайд дороо автомашины гарааштай, хүүхэд, залуучуудын тоглоомын талбай байгуулах гэж байна. За бас бидний сая үзсэн тэр 18 мянган хүнтэй үйлдвэрийн район барьж эхэлсэн талбай чинь тэр чигээрээ хог байсан газар. Түүнийг гүйцэд цэвэрлэж ариутгуулсан. Одоо тэндэхийн бүх газар эзэнтэй болсон. Мөн талын хашаа гэх хорооллыг нүүлгэж газрыг чөлөөлсөн.
-Таныг хот тохижуулахад байсан 50-иад илжигийг “үгүй хийсэн” гэх хүн тааралдсан шүү?
-Тийм ээ. Илжигээр хог зөөнө гэдэг бол орчин үеийн хотын сонголт биш байхгүй юу. Тиймээс би дуусгасан. Тэр илжгүүдийг 200-аад оны эхээр Говь-Алтайгаас авчирсан байдаг. Яагаад илжгээр хог зөөж болохгүй вэ гэвэл хог ачаад явна. Байгаа хогны наад талд л асгана. Ингэхлээр хогтой талбай наашилж жилийн жилд өссөөр 360 га газрын бохирдуулсан байгаа юм.
-Та бид бүтээн босголт биелэлээ олж байгаатай танилцлаа. Их ажлыг эхлүүлжээ. Үүнээс гадна аймгийнхөгжлийн хөтөлбөрт дурдагдаагүй ч таны санаж бодож, зорьж яваа зүйлүүд их биз?
-Байна аа байна. Би Засаг даргын сонгуульт ажлын дөрвөн жилээр хэмжигдэх юм ярьдаггүй. Ховд хотыг 2020 он хүртлэх хугацаанд хөгжүүлэх цогц бодлогыг түшиж хэлэх юмаа хэлдэг. Цааш нь 2030-2040 онд Ховдод ямар бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө зураглал ч байгаа шүү. Ховдыг 70-80 мянган хүнтэй хот болгохыг зорьж байна. Тэр үед зах зээлийн урсгал энд л төвлөрсөн байх болно. Гадаад, дотоодын аялал жуулчлалыг ч дээд зэргээр хөгжүүлнэ. Үүний учир олон улсын жишигт нийцсэн олон одтой том зочид буудал барина. Түүндээ түшиглээд казино байгуулна гэж байгаа. Ийм саналаа дээш нь өгчихсөн бий. Мөн олон угсаатан ястны өлгий нутаг гэдэг өв соёлоо дээдэлсэн “Хан Алтайн дуулал” нэртэй олон төрлийн үйлчилгээ бүхий хөшөөт цогцолборыг байгуулна. Жишиж хэлэх юм бол Цонжинболдогт байдаг Чингисийн морьт хөшөөтэй цогцолбор шиг гэж болох юм. Ховдод ирсэн жуулчин гийчид тэнд л очдог газар байлгах зорилготой доо.
-Ингэж ярихаар чинь энэ Цэвээнравдан гэдэг нөхөр ер нь хэтэрхий зөнч маягийн юм ярих юм. Үзмэрч шиггэх хүн тааралдвал та ямар хариу хэлэхсэн бол...?
-Би далдыг харагч ч биш, зөн ч биш. Төлөвлөөд хийж байгаа ажлынхаа өмнөө тавьсан зорилгынхоо бодит ур дүнг л урьдчилж хараад хэлж байгаа юм шүү дээ. Хэтийн зорилгодоо ч үнэнч байж чадна гэж хэлнэ. Хараарай даа. Ховд аймаг ойрын 4-5 жил тасархай хөгжинө өө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин