Ц.БАЯР
Баянзүрх дүүргийн Залуучуудын холбоо 2015 оны 8 сард залуучуудын анхдугаар чуулганаа хийж бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөн, шинэ зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа билээ. Тэгвэл Баянзүрх уулаар овоглосон баянзүрхийн залуус өөрсдийн санал санаачилгаар засаж тохижуулсан шинэ байрандаа ороод байна. Тодруулбал, Холбооныхоо үйл ажиллагааг эрчимжүүлэх, залуучуудын холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх үүднээс өөрийн төв байрыг тэргүүлэгчдийнхээ санхүүгийн хандив тусламжаар Баянзүрх дүүргийн 4 хороонд 97-р сургуулийн зүүн талд Сод эрхэс төвийн дэргэд байгуулсан байна. Тус байрны нээлт 2015 оны 10 сарын 23нд нээлтээ хийн, үүдээ хаалгаа нээсэн юм. Нээлтэнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Хонгорзул, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Анхжаргал болон Баянзүрх дүүргийн Залуучуудын холбооны дарга тэргүүлэгч нар оролцсон юм. Баянзүрх дүүргийн Залуучуудын Холбоо нь 17 тэргүүлэгч бүхий тэргүүлэгчдийн зөвлөл, 3 гишүүнтэй хариуцлагын хороотой бөгөөд тэргүүнээр Э. Бат-Амгалан, дэд тэргүүнээр Б.Галцог, үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар Ж. Мөнхсэргэлэн, салбар хариуцсан нарийн бичгийн даргаар Г. Бат-Амгалан нар тус тус ажиллаж байна.
Эх сурвалж:www.zms.mn