“Зууны мэдээ”сонины зургадугаар сарын 3-ны дугаарт “Их хэмжээний өртэй есөн компанийг зарлалаа” нэртэй нийтлэл гарсан билээ. Тус нийтлэлд Монгол, Японы хөрөнгө оруулалттай “Эм Жи Ай Эйч” компанийг уул уурхайн “Эм Жи Эйч” компанитай андуурсан ташаа мэдээлэл гарсан тул “Эм Жи Ай Эйч” компанийн харилцагчдаас хүлцэл өчье. “Эм Жи Ай Эйч” компани брокер, дилер, андеррайтингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Иргэд болон аж ахуй нэгжүүдэд үнэт цаасны данс нээх, үнэт цаастай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх, зах зээлийн судалгаа хийн хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалтыг явуулж, гадаад, дотоодын үнэт цаас худалдах, худалдан авахад зуучилж байна.