1.Оюунлаг хүн: Өөрийнхөөсөө өөр санал бодолд ч хүндэтгэлтэйгээр хандана. Оюунлаг бус хүн: Өөр санал бодол болгоныг өөр үрүү нь чиглэсэн довтлолт гэж хардаг.
2.Оюунлаг хүн: Мэдэхгүй зүйлтэйгээ учраад айхгүй. Харин ч баярлана.Тэгээд, мэддэггүйгээ мэддэг болохыг хичээнэ. Оюунлаг бус хүн: Мэдэхгүйгээсээ ичдэг. Мэдэхгүйгээ нуудаг тул мэддэг болохын төлөө суралцдаггүй.
3.Оюунлаг хүн: Хүнд юм заахдаа өөрийгөө бусдад заахаар чадалтай байх хэрэгтэй гэж үздэг. Оюунлаг бус хүн: Өөрөөр нь заалгаж байгаа хүн өөрийг нь ойлгох чадалтай байх ёстой гэж боддог.
4.Оюунлаг хүн: Өөрт нь ашигтай, ашиггүйгээс үл шалтгаалан мэдлэгт хүндэтгэлтэйгээр ханддаг. Оюунлаг бус хүн: Тухайн мэдлэгийг олж авсанаар өөрт нь ямар ашигтайг юун түрүүнд харна. Ашиггүй гэж үзсэн мэдлэгийг дорд үзнэ.
5.Оюунлаг хүн: Бусдыг шүүмлэхдээ тухайн хүнийг ухаараасай гэж бодож шүүмжилдэг. Оюунлаг бус хүн: Бусдыг гутаахын тулд шүүмжилдэг.
Япон блогчийн бичлэгээс утгачлан орчуулав.
Эх сурвалж:www.zms.mn