Д.ОЮУНЧИМЭГ

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бусаар олгосон гэх 107 лицензийг цуцлах шүүхийн шийдвэрт хэлмэгдсэн хэмээн лиценз эзэмшигчид өчигдөр Сүхбаатарын талбайд жагсав. Тэдний жагсаал гурав хоног тайван замаар үргэлжлэх гэнэ. Хүчингүй болгохоор заасан лицензийг эзэм­­шиж буй 19 ком­панийн төлөөлөл өчигдөр Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргад шаардлага хүр­гүүллээ.

Лицензийн эзэд “Ард­чилал нэрийн дор луйвар хийхээ зогсоо”, “Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж байна гэж худлаа ярихаа зогсоо” гэх зэрэг лоозон барьж, эсэргүүцлээ илэр­хийлж байлаа. Хүчингүй болгохоор заасан лицен­зийг эзэмшиж буй 20 ор­чим компанийн төлөөлөл  Түр зөвлөл байгуулж, төрийн гурван өндөрлөгт дуу хоолойгоо хүргэхээр жагсчээ.

Жагсаалд оролцогчид “Энэ бол ямар ч улс төрийн нам хүчнийг дэмжиж байгаа зүйл биш. Бидний ард 1000 гаруй гэр бүл ажилгүй, орлогогүй болж байна. Иргэдээ дэмжиж орлоготой, хуримтлалтай болгохын төлөө ажиллаж байгаа Шинэчлэлийн Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Ер нь улс төр сонгууль гэсэн заваан шоунаас залхаж байна” гэж байлаа. Хэдийгээр хууль бусаар авсан лицензийн ард гадаадын хөрөнгө оруулагчид байгаа гэж байсан ч жагсаалд оролцогч компаниуд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд байсан юм.

2009 онд лиценз эзэм­ших эрхийг авсан компа­ниуд 2010 онд гаргасан шийдвэрийн золиос болж байна. Тухайн үед 600 гаруй ли­ценз олгосноос 107 до­тоодын хөрөнгө оруу­лалтай компанийн ли­цензийг цуцалж байгааг эсэргүүцэн жагссан байна. Анх лиценз авснаас хойш хайгуулын ажилд олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

“Жин Короно” компани 2010 оны гурав­дугаар сарын 2-нд тусгай зөвшөөрлөө авсан аж. Зөвшөөрлийн дугаар нь 15513Х, 15514Х юм байна. Харин талбай нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Майхант-Өндөр хэмээх газарт байрладаг аж. Мөн уг талбай нь Улсын төсвийн хөрөнгөөр тог­тоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайтай хиллэдгээс гадна нүүрс төмрийн хэтийн төлөв бүхий бүсэд багтдаг байна. Ашигт малтмалын газраас стра­тегийн шинээр үнэлсэн ордуудын жагсаалтын 28-д бүртгэгдсэн Эрдэнэ­цогтын хүрэн нүүрсний ойролцоо байдаг аж. Тусгай зөвшөөрөл эзэм­шигч нь алтны чиглэлээр судалгаа явуулсан ба уг мэдээллээ АМГ-т тайлагнаж байсан байна. Одоогоор алтны тэмдэгт цэг, эрдэсжилт тэмдэглэсэн байгаа гэсэн юм. Тус компани нь хайгуулын болон бусад зардалд 94.8 сая төгрөг зарцуулаад байгаа.

“Голден Гроуз” компани 2009 оны наймдугаар сарын 20-нд хайгуулын зөвшөөрлөө авсан байна. Зөв­шөөрлийн дугаар нь 15075Х болон 15076Х. Талбай нь Дорноговь аймгийн Мандах суманд байрладаг аж. Тус компани нь хайгуулын зардалд 6.2 тэрбум төгрөг зарцуулсан байгаа гэнэ. Эдгээр талбай нь УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын нэг­дүгээр хавсралтаар бат­лагдсан Цагаан суварга стратегийн ордын залгаа, Өмнөд Монголын зэсийн бүсэд оршиж байгаа аж.

“Мэжик Бридж” компани Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт тус компани хайгуулын талбай эзэмшдэг аж. Зөвшөөрлөө 2009 оны аравдугаар сарын 26-ны өдөр авсан байна. Хайгуулын зөвшөөрлийн дугаар нь 15218Х. Уг талбайд нь 1:200000 масштабтай зураглалын ажлаар хайлуур жоншны орд болон нэг илрэл тогтоогджээ. Тайлангаас нь тус талбайг хэтийн төлөвтэй гэж үзсэн байгаа аж. Хайгуулын зардалд тус компани нь 280 сая зарцуулаад байгаа юм байна.

“Алтраг-Ахас” компани нь тусгай зөвшөөрлөө 2009 оны тавдугаар сарын зургааны өдөр авсан гэнэ. Зөвшөөрлийн дугаар нь 14896Х. Хайгуулын талбай нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрладаг байна. Мөн компани нь тус талбайд ашигт малтмалын мангини хайж байсан ба нийт зардалдаа 6,5 тэрбум төгрөг зарцуулаад байгаа гэнэ. Түүнчлэн уг газарт Хайртын жоншны олон тооны судлууд бүхий хүдрийн талбай тогтоогдсон байгаа гэсэн юм. 2011 онд тус компани нь эрлийн маршрут, геофизикийн ажил хийжээ.

“Сайхандэлгэр констракшн” компани Өвөр­хангай аймгийн Өлзийт суманд талбай эзэмшдэг байна. Тус талбайд алтны эрдэсжсэн цэг, нэг алтны илрэл, нэг зэсийн илрэл байгаа нь тогтоогджээ. Хэтийн төлвийн үнэлгээний хувьд тодорхой бус байгаа гэнэ. Тус зөвшөөрлийн дугаар нь 15221Х ба хайгуулын ажилд компанийн зүгээс 243 сая төгрөг зарцуулаад байгаа ажээ.

Бохир улс төрийн золиосонд иргэдийг түл­хэж унагадаг цаг өн­гөрсөн гэж тэд мэдэгдсэн юм. Мөн жаг­сагчид “Ерөн­хийлөгч Дорнод шиг хоёр аймагтай дүйцэх газрыг хуурамч лиценз эзэм­шигчдээс чөлөөлсөн тухай яриагаар иргэдийн тархийг угааж байна. Аливаа ажил хэргийг сонгуулийн шоу болгодгоо болих хэрэгтэй” гэж байв. Гадныхны өмнө бөхөлзөж, элэг нэгтнээ хөсөр хаяж байгаад харамсч буйгаа ч мөн илэрхийлж байсан юм.

Тэд лиценз цуц­лагдсаныг нь хэвлэл мэдээллээс олж мэджээ. Харин энэ хугацаанд хоёр шатны шүүх хурал болж өнгөрсөн бөгөөд ганц ч компанийн төлөөллийг хуралд оролцуулаагүй байна.

Жагсагчидтай төрийн гурван өндөрлөг уулзаж асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих тухай ч ярьж байв. Лицензийг юуны учир цуцалсан шалт­гааныг холбогдох албаны­хан тайлбарлаж чадахгүй байгаа аж. Тиймээс тэд хуулийн дагуу авсан лицензийг хууль бусаар цуцалж багйаа нь хууль зөрчиж байгааг сал­барынханд нь дуулгалаа.