Ц.БАЯР
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уран Пүрэвдорж, Жаргалсайхан нар сумандаа хувийнхаа хөрөнгөөр спорт заал, 150хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад өгчээ. Спорт заал, хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцож тэднийг дэмжиж, “Хөвсгөлийн бахархал” өргөмжил гардуулж спорт заалны бүтээн байгуулалтад 20 сая төгрөг хандивлав. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ “ Би энэ залуучуудаар бахархаж байна. Саяхан нэгний нь аав бурханы оронд одож нөгөө нь өвчний улмаас суумгай болсон юм байна. Гэвч тэд шантрах,ухрахыг үл умартан нутаг орныхоо төлөө хувийн хөрөнгөөрөө том бүтээн байгуулалт хийсэн энэ цагийн баатрууд юм. Тэд сумандаа энэ мөнгөөрөө сумын дарга нар шигээ хувийн хаус бариад амьдарч болох байсан уу гэвэл болох л байсан. Тиймээс эдгээр залуусаа алдаршуулъя ” гэжээ.
Эх сурвалж:www.zms.mn
