С.САРУУЛ

Архангай аймгийн Цахим сумаас занданшуулсан шарил хулгайлан зарах гэж байсан үйлдлийг  цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлсэн байдаг.  Тус шарил олон зуун жилийн настай хувилгаан хүнийх байсан талаар гадны хэвлэлүүд ч онцолж байв.  Тэгвэл Цахир сумаас олдсон занданшуулсан шарилын талаар тус сумын төлөөлөгчид болон Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, эрдэмтэн судлаачид мэдээлэл хийлээ. Цахим сумаас олдсон занданшуулсан шарил нь 200 орчим жилийн өмнө амьдарч байсан “Өвгөн Гэсэр ламтан” хэмээх Цэвээнраашийн Чүлтэмсүрэн, аграмба Равсалын Санжайжав нарынх байжээ. Эдгээр лам нар нь эрдэм ухаан увидасаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлагаас хамгаалж, өвчин зовлонгоос түмэн олноо аварч байсан бодит жишээ олон байдаг юм байна. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Буриадын Итгэлт хамбын эрдэм шинжилгээний хуралд сууж, очиж үзсэн. Цэвээнраашийн Чүлтэмсүрэн, аграмба Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарилын увидас Итгэл хамбынхтай адил. Бид эдгээр лам нарын шарил гарч ирсэн нь хүн арддаа адис жанлаваа хайрлах цаг нь бүрдсэн юм болвуу гэж үзэж байгаа. Сүсэглэж чадвал адис жанлав нь хүн бүрт  хүрнэ” гэлээ. “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, түүний шавь аграмба Р.Санжайжав нарын занданшсан шүтээн биеийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээлгэх юм байна. Харин энэ сарын 24, 25-ны өдрүүдэд төрөлх нутаг буюу Архангай аймгийн Цахир суманд занданшсан шүтээн бие оршиж байсан газар дээр нь барьсан гэр өргөөнд нь залах аж. Үүнээс хойш энэхүү шүтээнд сүслэх зам нээлттэй болох гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn