Р.Оюун
Ìàðãààø дэлхий нийтээр тамхи татдаггүй өдөр. Монголчууд тамхи таван насны хор гэж ярьдаг. Энэ оргүй үг биш юм. Тамхичин хүний бүтээмж тамхи татдаггүй хүнийхээс 20 хувь бага байдгийг судлаачид тогтоожээ. Энэ жил дэлхийн улс үндэстэн бүр “Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглоё” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гишүүн орнуудынхаа хамт “Дэлхий нийтээр тамхи татахгүй байх өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр тамхины хэрэглээг ихсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлийг сонгон яаж тэмцэх талаар зөвлөмж өгдөг аж. Учир нь хүн амын өвчлөл, эндэгдэлд хүргэж байгаа шалтгаануудаас урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлт хүчин зүйл нь тамхины хэрэглээ юм. Дэлхийд нас барж байгаа 10 хүний нэг нь тамхины хэрэглээтэй шууд холбоотой. Тамхи татдаг хүмүүс эрүүл хүмүүсээс зургаа дахин уушгины өвчинд нэрвэгддэг, ам нь эвгүй үнэртэй, шүд нь шарлахаас гадна тамхи сорох үед дулааны хэмийн ялгаанаас болж шүдний паалан гэмтэж, шүдний завсар хуримтлагдсан тамхины бохь цааш үргэлжлэн хорт бодис ялгаруулж, хүний биед тархаж хоолой, улаан хоолой, уушгины хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Зөвхөн тамхины утаанд гэхэд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграмм никотин байдаг ба нэг ширхэгийг татахад 1-2 миллиграмм никотиноор амьсгална гэсэн үг. 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Харин угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулдаг хэмээн ДЭМБ-ын мэргэжилтэн ярьж байлаа. Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграмм никотин байдаг ба нэг ширхэгийг татахад 1-2 миллиграмм никотиноор амьсгална гэсэн үг. 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Харин угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулдаг байна.
Манай улсад хийсэн судалгаагаар 13-15 насны өсвөр үеийнхний 58.9 хувь нь сүүлийн 30 хоногт зар сурталчилгааны самбараас, 40.8 хувь нь сонин, хэвлэлээс, 9.9 хувь нь тамхины брэнд, логоноос, 11.2 хувь нь тамхины компаниас тамхи үнэгүй авахыг санал болгосон гэж хариулжээ. Энэ нь тамхи үйлдвэрлэгч, худалдаалагчдын сурталчилгаа бага насны хүүхдийн дунд их байгааг харуулж байна. Харин дэлхийд 13-15 насны хүүхдийн 78 хувь нь тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгт өртдөг гэжээ. Тиймээс ДЭМБ “Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглох”-ыг гишүүн орнууддаа зөвлөж байна.
ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид үүрэг хүлээсний дагуу тус конвенцийг хүлээн зөвшөөрч баталсан орнуудыг тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг бүрэн хориглохыг шаардаж байгаа. Бүрэн хориглох нь тамхины эрэлтийг бууруулдаг үр дүнтэй аргуудын нэг. Ингэснээр хүүхэд, залуучууд тамхинд орохоос сэргийлэх ач холбогдолтой. Тамхийг бүрмөсөн хаяхад нөлөөтэйг дэлхий нийтэд хийсэн судалгаа баталж байна. Халдварт бус өвчнийг үүсгэж, олон сая хүн цагаасаа эрт нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах, иргэн, гэр бүлийг эдийн засгийн хохиролд оруулдаг тамхины чимээгүй тахалтай дэлхийн 170 гаруй орон 2005 оноос хүчээ нэгтгэн Тамхины хяналтын суурь конвенцийг удирдамж болгон тамхи үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа, үйлчилгээ эрхлэгчтэй тэмцэж байна. Энэ оны байдлаар 174 орон нэгдэн НҮБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийг хэрэгжүүлэх долоон удирдамж, нэг протоколыг бага хурлаараа хамтран баталж, эдгээрийн гол зарчим, арга замыг үндэсний хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж байна.