Б.ОЧИР

Хэдэн жилийн турш ярьсан Авто худалдааны цогцолбор нээлтээ хий­лээ. Гэтэл машины чен­жүүд хийгээд авто худал­дааны захууд тийшээ нүүх­гүй гээд гэдийчихэв. “Да хүрээ”, “Өгөөмөр”, вокзалын арын “1000 машины зогсоолөөр бусад зах нь өнөөдөр ажил­ласаар байна. Тэр бүү хэл, машины худалдаачид Үйлд­вэрчний эвлэл бай­гуулж байна гэнэ. Тэдний ярьж байгаа нь тодорхой. Нүүхгүй л гэж байна.

Албан мэдээллээр нийслэлд өнөөдөр 25 га талбайд техникийн есөн зах, бусад 27 жижиг цэгүү­дээр автомашин, сэлбэг хэрэгслийг худалдаж байгаа ажээ.

Тэгвэл дээрх цогцолбор нь Улаанбаатарын баруун бүсэд, 8656 айлын орон сууц бүхий хотын шинэ төв байгуулахаар төлөвлөсөн газартай хаяа залган орших 130 га талбайтай нэгдсэн төвлөрөл, эмх цэгцтэй, зохион байгуулалттай, хангалттай зай талбай бүхий худалдааны төв байх юм. 22-ын товчооны ердөө урдхан талд бий. Хотын зах болохоос хотоос гаргаад цөлчихсөн хэрэг ерөөс биш.

Товчхондоо, энэ бол төрийн бодлогоор хийж буй ажил. Судалгаанд үндэслэж хийснийг бас ярьж байгаа. Үнэндээ одоогийн ажиллаж буй авто захуудтай хаяа дэрлээд нийслэлчүүд амьдардаг. Захууд нь дандаа хотын төвдөө байна гэсэн үг. Автомашины  худалдааны захууд, цэгүүдийн тарьж буй хор уршиг ойлгомжтой. Улаанбаатарын хөрсний болон агаарын бохирдлын 20 хувийг энэ захууд үүсгэж байгааг судалгаа бас л харуулжээ. Дээрээс нь замын түгжрэл үүсгэнэ. Гэхдээ замын түгжрэлийг хөрс, агаарын бохирдлын дараа авч үзэж болох юм. Энэ бохирдлуудын үүсгэдэг хор нөлөө нь ялангуяа захуудын дэргэд амьдардаг иргэдэд илүү мэдрэгддэг ажээ.

Манай сонины редакцидӨгөөмөрзахын ойролцоо амьдардаг орон сууцны хорооллын иргэд хандсан юм. Тэдний ярьж буйгаар тус захыг дагасан машин засварын үйлчилгээ орон сууцны хороолол дунд нь ороод ирчихэж. Албан буссервисшүү дээ. За тэгээд тэр хавийн хөрс гэж тос нэвчсэн хар юм болжээ. Хүүхэд гадаа тоглож, хөгшид нарлаад сууна гэсэн ойлголт бараг үгүй. Дээрээс нь тэр хавийнхан гэрээсээ явж, гэртээ ирэх гэж түмэн зүйлийн асуудалтай тулгардаг байна. Өөрөөр хэлбэл, хөрсний бохирдлын цөм дээр тэд амьдарч байна.

БасДа хүрээзахын ойролцоо амьдардаг садангийн маань ах нэгэнтээ “...Энэ хавийн газар ч бараг нефтийн орд болж байгаа байх аа. Шуудай шороо аваад шахвал газрын тос гарч магадгүй. Ногоо тариад ургахгүй байна лээхэмээн хуучилж байсан. Энэ яриа одоогоос таван жилийн өмнө болж байсан юм даг.

Вокзалын ард “1000 машины зогсоолгэж бий. Машины  зах л даа. Тэнд үйлчлүүлэхээр очиход унаж очсон машинаа тавих зогсоол гэж үгүй. Дотуур нь явбал тосонд нэвчсэн шороогоор дарах нь тун хэцүү. Энд бас л олон жил ийм зах ажиллаж байгаа. Тэгэхээр хөрс гэж ямар болсон нь тодорхой.

Энэ мэтчилэнгээр авто захуудын үүсгэж буй уршиг хөвөрнө. Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай. Дөрвөн уулын  дундаа хот болон амьдардаг. Бид үүндээ дассан байж болно. Харин уудам газар нутагтай Монголыг ингэж чихэлдэн амьдарч буйд гадаад ертөнц гайхдаг.

Мөн Авто худалдааны цогцолбор рууНүүхгүйхэмээж байгаа ченжүүд хийгээд захын эзэд Үндсэн хуулиар олгосон эрхийн тухай ярьж байна. Тэгвэл Улаанбаатарт амьдарч буй 1.3 сая иргэнд ч бас эрх бий. Тэд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэйгэдгийг санах хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин