Х.ХАТАН

Хүүхдийн баярыг тохиолдуулан уламжлал болсон хүүхдийн зургийн үзэсгэлэн Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж байна. Хогийн цэг дээр амьдардаг болон өнчин, ядуу айлын хүүхдүүдэд зурах арга барил эзэмшүүлж, тэдний бүтээлийг дэлгэдэг энэхүү үзэсгэлэнгийн талаар зураач Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 

 

-Та хүүхдүүдийн авьяа­сыг хөгжүүлж, тэд­ний бүтээлээр жил бүр үзэсгэлэн гаргадаг. Энэ ажлаа хэдэн жил хийж байна вэ?

-Би Дүрслэх урлагийн сургууль болон Моск­ва­гийн Нэхмэлийн дээд сур­гуулийн үйлдвэрлэл ди­зайны ангийг хувцасны зураач, зохион бүтээгч мэргэжлээр төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажил­лаж байна.

Харин 2002 онд эмзэг бүлгийн болон асрах сур­гуулийн хүүхдүүдэд зураг болон арьсан урлал, уран зургийн хичээл зааж эхэл­сэн. Харин 2002 онд эмзэг бүлгийн болон асрах сур­гуу­лийн хүүхдүүдэд зураг болон арьсан урлал, уран зургийн хичээл зааж эхэлсэн. Урчуудын эв­лэлийн хороо үзэсгэлэн­гийн тан­химаа үнэ төл­бөргүй гар­гаж өгдөг юм. 11 жилийн дотор  4500 гаруй хүүхдэд зураг, урлалын хичээл заажээ.

-Хүүхдүүдээ хаанаас олж, цуглуулдаг вэ?

-Хогийн цэгээр явж тэнд амьдарч байгаа болон гэр хорооллын өнчин ядуу хүүхдүүдийг цуглуулдаг. 200 ам.метр талбай бүхий үзэсгэлэнгийн заал, талбайтай. Тэндээ зургийн хичээл заадаг. 2002 оноос эхлэн 11 дэх жилдээ тас­ралтгүй энэ ажлаа хийж, үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ ажлыг маань дэмжиж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хүүхдийн баяраар манай урлангийн хүүхдүүдийг гэртээ урьж, хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэж, зургийн хэрэг­сэл бэлэглэж урамшуул­даг байсан. “Үдийн цай” хөтөлбөрийг санаачилсан хүүхдэд ээлтэй хүн шүү дээ. Монголын ирээдүй бол уул уурхайн орд, эд баялаг биш. Харин монгол хүн, хүүхэд юм гэж бидний ажлыг дэмждэг байсан.

-Гурав дахь Ерөн­хий­лөгч Н.Энхбаяр оролцдог байсан нь хүүхдүүдэд урам өгдөг байсан биз? 

-Биднийг 10 дахь үзэсгэлэнгээ гаргах гээд бэлдэж байхад түүнийг баривчилсан. Түүний өмгөөлөгч С.Нарангэрэл “Энэ бол цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт” гэсэн байдаг. Н.Энхбаяр гуайн гэрт очдог байсан хүүхдүүд байнга надаас асууж, хамт байсан өдрыүүдээ дурсч байдаг. Энэ удаагийн үзэс­гэлэнд хамтдаа оролц­сон бол хүүхдүүд маань маш их урамших байсан.

Хүүхдүүдийн маань бүтээлээр АНУ, Со­лон­гост үзэсгэлэн гаргаж бай­сан. Энэ бүхнийг дэмжиж, ивээн тэтгэдэг байсан Н.Энхбаярыг хэлмэгдүүл­сэнд харамсч байдаг.

-Энэ жилийн үзэсгэ­лэнгийн онцлог юу байна. Танай хүүхдүүд хэчнээн зураг дэлгэх гэж байна?

-2009 онд намайг олон улсын фестивалиас алтан медаль аваад ирэхэд ТВ-9 телевиз, “Зууны мэдээ” сониноос зохион бай­гуулсан “Энэ цагийн эгэл баатар”-аар шалгарсанд хүүхдүүд маань их урамшсан. Тиймээс хөдөө орон нутгаас багш нар, авьяастай хүүхдүүд би­дэнд ханддаг. Энэ жилийн үзэсгэлэнд Хэнтий, Хөвс­гөл, Баянхонгор аймгаас хүүхдүүд бүтээлээ авчирч оролцох гэж байна. Бид Хүүхдийн баяраар үзэсгэлэнгээ гаргачихаад ОХУ, Тайландад явж, бүтээлээ дэлгэхээр тохирсон.

Хүүхдүүд маань бүгд зураач болохгүй ч аливаад чин сэтгэлээсээ, эвлэгхэн хандаж сурч байна. Тэд гарын эв дүйтэй болохоос гадна харилцаа нь хүртэл сайжирдаг. Сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгдөж байна. Сийл­бэр урлаж, машины сэ­вийг засч, гагнуур хийж сурч байна. Монголын хүүхдүүд их авяьас­тай. Энэ авьяасыг нь хөг­жүүлэхийн тулд төр зас­гаас ч анхаарч, дор­витой ажил зохион байгуулах шаардлагатай байгаа юм.