С.САРУУЛ

Орон сууцны нэгдүгээр давхарт өргөтгөл барихыг 2003 онд хориглож, сүүлд гарсан хууль бус барилгажилтыг зогсоох шинэ журмаар Нийслэлийн хот, төлөвлөлт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах, таслан зогсоох тухай НИТХ-ын тогтоол гарсан. Тодруулбал, 16 метрийн доторх эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс асууж зөвшилцөнө, мөн аж ахуйн нэгж  довжооноосоо явган хүний зам хүртэл таван метрийн зайтай, хашааныхаа 30 метр газарт ногоон байгууламж тарих  хангалттай зай талбайтай байх шаардлагыг хангасан байх ёстой гэж нарийвчлан тусгажээ.

[caption id="attachment_22144" align="alignnone" width="750"]10-7-6a1 “Гранд оффис” төвд үйл ажиллагаа явуулдаг “Maggiana” зоогийн газрын довжоо явган хүний зам хүртэл журамд заасанчлан таван метр хүрэхгүй зайтай. Гэтэл ингэж өргөтгөжээ.[/caption]

Гэтэл саяхан  “Гранд оффистөвд үйл ажиллагаа явуулдаг “Maggiana” зоогийн газрын баруун талд “Season” солонгос барааны дэлгүүртэй зэрэгцээ орон сууцны нэг давхрыг өргөтгөхөөр хаалт хийж ажлаа эхлүүлжээ. Өргөтгөл барьж байгаа компанийн захирал н.ГанзоригНэг давхрыг  тохижуулаад ажил хийж байгаа. Наадах чинь үйлчилгээний зориулалттай барилга. Задгай талбай хийж байгаа юм. Манай компанид нэг талбай засах эрх байдаг юм байгаа биз дээгэж байна. Ингэж орон сууцны нэгдүгээр давхарт өргөтгөл барихад ямар арга хэмжээ авдгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад “...Бид очиж уулзсан. Хаалт хийсэн газар ногоон байгууламж барих гэж байгаа гэсэнгэв. Хууль дүрмэндээ аж ахуйн нэгж  довжооноосоо явган хүний зам хүртэл таван метрийн зайтай, хашааныхаа 30 метр газарт ногоон байгууламж тарих  хангалттай зай талбайтай байх шаардлагатай гэж заасан. Өөрөөр хэлбэл ийм зайтай байж ногоон байгууламж, эсвэл өөр төрлөөр өргөтгөж болно гэсэн үг. Гэтэл  довжоо явган хүний зам хооронд хүн зөрөх зайгүй байгууллагад өргөтгөл хийх зөвшөөрөл өгчээ. Довжоо нь замдаа тулчихсан байхад ногоон байгууламж барих болов уу даа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрынхан асуудлыг судалж, хэн нэгний уран үгэнд хууртахгүй бодит байдалд анхаарвал сайн сан. Хот төлөвлөлтийг иймэрхүү байдлаар бус­ниулж байгаад анхаарах цаг нэгэнт болсон. Тэр тусмаа хотын төвийн нийслэлийн нүүр царай болсон гудамж, талбайд улам бүр анхаармаар.

[caption id="attachment_22143" align="aligncenter" width="750"]10-7-5 “Maggiana” зоогийн газрын баруун талд “Season” солонгос барааны дэлгүүртэй зэрэгцээ орон сууцны нэг давхрыг өргөтгөхөөр хаалт хийж ажлаа эхлүүлсэн байна.[/caption]

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин