С.САРУУЛ

Зам Тээврийн сайдын тушаалаар Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн даваа орчмын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  энэ сарын 8-наас эхлэн хоёр сар хаахаар боллоо. Тус тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгчээ. Харин хот хоорондын нийтийн зорчигч тээврийн  үйлчилгээний “Улаанбаатар хот –Завхан аймгийн Улиастай хот- Улаанбаатар хот” чиглэлийг дээрх хугацаанд “ Улаанбаатар хот-Завхан аймгийн Улиастай хот -Алдархаан сумын нутаг дэвсгэр дэх Доной-Сайрын дөрөлж –Цахирын дөрөлж, Зүйлийн төв, Яруу сум-Дахтын даваа- Тэлмэн сум-Улаанбаатар хот гэсэн чиглэлээр явах боломжтой аж.

Эх сурвалж: www.polit.mn