С.САРУУЛ
Монголын “Хуульчдын холбоо”-ны хоёрдугаар их хурал Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж ерөнхийлөгчөөр Болдбаатарын Гүнбилэгийг сонголоо. Тэрээр “Хуульдын холбоо”-г хоёр жил удирдах бөгөөд Б.Гүнбилэгийг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, академич Ж.Болдбаатарын хүү гэдгээр нь мэднэ. Б.Гүнбилэг 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсч, 2004 онд Харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистр, өнгөрсөн онд эрх зүйн онолын чиглэлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Түүнчлэн 2005 онд АНУ-д Соёл хоорондын хүний эрхийн эрх зүйн чиглэлээр мастер (LL.M)-ын сургалт, 2009 онд Австралид Эзэн хааны Мельбурнийн технологийн институтын олон нийтийн харилцаа(PR)-ны мэргэжлийн курсд тус тус сурсан байна. Тэрээр 2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн институт, 2007 онд Японы Кюшүгийн их сургууль, 2009-2010 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Азийн судалгааны төвд тус тус зочин судлаач, эрдэмтнээр ажилласан бөгөөд 2003 оноос Хууль зүйн Үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтан 2008-2009 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх, 2010-2012 онд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2013 оноос Монголын Хуулчьдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn