Д.БОЛОР

Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам улсын иргэдийг хүний наймааны хэргээр баривчилжээ. Авто засвар ажиллуулдаг вьетнам иргэд нэр бүхий монгол иргэдийн тусламжтайгаар бага насны охидод шан харамж өгөх нэрээр бэлгийн харьцаанд ордог байсныг цагдаа нар илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад 13 настай охиныг хүртэл 10 мянган төгрөгөөр ашигласан болох нь тог­тоогдсон байна. Вьетнам засварын газруудыг нь нэрлэвэл, Сүхбаатар дүүр­гийн есдүгээр хороонд байр­­лах “Каолангламкан”, Чин­гэлтэй дүүргийн есдүгээр хороонд орших “ШХН” гэх компанийн ажилтнууд нь байж. Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очиртооройт” авто засварын газар, Баянзүрх дүүрэгт байрлах “Өү Би Аар”,  “Эм энд Би Моторс” компанид ажилладаг вьетнам иргэд байжээ.