С.САРУУЛ
Байгалийн үзэсгэлэнт газруудын нэг, тусгай хамгаалалттай Ганга нуурын талбайн хэмжээний талаас илүү хувь нь алга болж, 20 жилийн өмнө 2.40 см байсан гүний хэмжээ 53 см болтлоо дундарсан бөгөөд элсний нүүдэл, лаг замганд дарагдаж, усны талбай нь багассаар байгаа ажээ. Тэгвэл ийнхүү мөхлийн ирмэгт тулсан Ганга нуурыг хэсэг сэхээтнүүд хамгаалахаар БОНХАЖ-ын яаманд хандсан байна. Салбарын сайд Н.Батцэрэг санаачлага гаргаад буй зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, УИХ-ын дэд дарга асан, улс төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн асан, доктор Ч.Хурц, УИХ-ын гишүүн, сайд асан, зохиолч Л.Одончимэд, Үйлчилгээний гавьяат ажилтан Ш.Нэргүй, ойн инженер Д.Дашдаваа, “Нью жуулчин турс” компаний дэд захирал Р.Халтар нарыг хүлээн авч уулзаж тэдний санаачлагыг дэмжиж ажиллахаар болжээ. БОНХАЖ-ын яамнаас урт ба богино хугацааны хоёр хөтөлбөр боловсруулж, шуурхай ажиллахаар болжээ.
Эх сурвалж: www.polit.mn