Б.УРАН

Харилцаа холбооны зохицуулах хорооноос утас­гүй холболтын WiFi технологиор үйлчилгээ үзүүлдэг “Кевико” компа­нийг ШӨХТГ-т шалгуула­хаар ханджээ. Интернэ­тийн үйлчилгээ эрхэлдэг 43 компанийн үйл ажил­лагааг шалгах үеэр “Ке­вико”-той холбоотой зөрчлийг ил­рүүлсэн байна.

Тод­руул­бал, тус ком­пани ижил төрлийн бусад үйл­чил­гээ эрхлэгчдийн ажил­лах боломжийг шууд хааж, интернэтийн хурдыг эрс бууруулж байгааг тогтоожээ.

Холбогдох журамд уг төрлийн үйлчилгээг үзүүлэхдээ нэг үүрт нэг суваг ашиглаж болох ту­хай заасан байдаг бол “Кевико” компани үүр тус бүрт 3-5 суваг ашиглаж байжээ.

Энэ нь зах зээ­лийн өрсөлдөөнд харшилж байна гэж үзээд шалгуу­лахаар болсон байна. Түүнч­лэн Харилцаа хол­бооны зо­хицуулах хороо­ноос хий­сэн шалгалтаар ин­тернэт үйлчилгээ үзүүл­дэг ихэнх компани хан­галтгүй ажилладаг гэсэн үнэлгээ авчээ.