Н.ДАЯН

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын гудамжинд байрлах 225 дгуаар цэцэрлэг өчигдөр ашиглалтад орж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Энэ цэцэрлэг хамран сурах тойргийн 300 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай юм. Тус дүүргийнхэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар анх удаа хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулж байна.

Шинэ цэцэрлэг нээгдсэнээр Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хорооны 0-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох боломж бүрдлээ. Боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийдэг нь Сүхбаатар дүүрэг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин