Д.БОЛОР

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал өдөр ирэх тусам муудаж байгаа тухай эмч нар дуулгах болов. Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.

-Н.Энхбаярын биеийн бай­дал эрс муудсан тухай мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?

-Н.Энхбаяр даргын биеийн байдал өмнөх оны энэ үетэй харьцуулахад эрс муудсан.

Эрүүл мэндийнх нь тухай эмчийн дүгнэлт нь ч гарсан байна лээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны тав­ду­гаар сарын өдийд зарласан хуурай өлсгөлөнгөөс нь үүдээд дотоод шүүрлийн эд эрхтнүүдийн дутмаг­шил гэх өвчтэй болсон. Энэ нь хэр барагтаа эм­чилгээ авдаггүй маш хүнд өвчин гэсэн үг.  Үүнээс шалтгаалаад би­еийн жин­гийн алдагдалд орж, одоо 67 килограмм болтлоо тур­сан. Анх  94 килограмм байсан. Ингэж биеийн жингээ алдах бол­сон нь дорвитой эмчилгээ хий­гээгүй, шаардлагатай шин­жилгээ хийлгэж ча­даа­гүй учраас тэр юм. Дээрээс нь агаарт гаргах болон бусад эмчил­гээг нь хааж боосноос болоод жингийн алдагдал улам нэмэгдсэн нь эмч нарын үзлэгээр тодорхой болсон зүйл. Одоогоор эмчлэгч эмч нар нэг л зүй­лийг хариуцлагатайгаар мэдэг­дэж байгаа. “Өвчтөн Н.Энхбаярын эрүүл мэнд ямар ч эрсдэл даахгүй. Биеийнх нь байдал хэл­бэлзэхэд амь насаа алдах хэмжээнд хүрлээ” гэж мэдэгдэж байна.

-Одоо тэгвэл эмчилгээ хийлгэхгүй байгаа гэсэн үг үү. Эсвэл хийгээд ч засал авахгүй байна уу?

-Хүний дотоод эрхт­нүүд дотор хоол боловс­руулах эрхтэн голлох үүрэг­тэй байдаг. Энэ утгаараа дотор эрхтэн нь гүйцэд ажиллахгүй, эм­чилгээ авахгүй байгаа учраас идсэн хоол нь хүр­тэл биед нь зохицохгүй, шингэхгүй байх хүнд­рэ­лүүд өнгөрсөн хугацаанд гарч байсан. Идсэн хоол нь шингэхгүй байгаа уч­раас голдуу усаар хооллож байгаа нь нууц биш. Ойрын хугацаанд шаард­лагатай байгаа өн­дөр мэргэжлийн шин­жилгээг хийлгэхгүй бол амь нас нь эрсдэх аюулд хүрчихээд байна. Өнөөдөр нэгдсэн хоёрдугаар эмнэ­лэгт хянагч нарын хараанд тодорхой эмчилгээ хийл­гэж байгаа гэсэн нэртэй боловч үр дүнд хүрсэн юм алга.  Өөрөөр хэлбэл, ямар ч эмчилгээ хийсэн тэнхээ авахгүйгээр өдрөөс өдөрт доройтож байна. Үүнийг нь ч гэсэн  хоёрдугаар эмнэлгийн эмч нар хэлж байгаа.  Ер нь боломжтой нөхцөл, цаг хугацаанд нь эмчлэхгүй байснаас шалт­гаалаад амь нас нь эрсдэх аюул ойрхон бол­чихсоныг хэн хүнгүй бодолцох ёстой.  Н.Энхбаяр гэдэг хүн нь өөрөө Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Энэ талаас нь  Монголын төр, Засгийн газар анхаарал хандуулах нь зүй ёсны хэрэг. Намын байр суурь ч ийм байгаа.

-Өмнөх жиндээ хүрэх, эрүүлжихэд нэлээд хуга­цаа зарцуулах байх даа?

-Баривчлагдсанаас хойш 27 килограмм жин хассан гэхээр эргэж жин­дээ хүрэхэд нэлээд хуга­цаа зарцуулах нь ойл­гомж­той. Эрүүл хүн хэзээ ч жингийн алдагдалд орох­гүй. Өвчин, шана­лалтай хүн л жингээ ал­даж, эрүүл мэнд нь до­ройтож таарна биз дээ. Энэ нь Н.Энхбаяр даргын амь насанд аюул тулгарс­ны тод жишээ. Одоогоор түү­ний бие ха­таж, эд эрхт­нүүд нь зохих ёсны үүргээ гүйцэтгэж чадахгүй бай­гаа учраас энэ асуудалд холбогдох албан тушаалт­нууд онцгой анхаарах ёстой юм.

-Н.Энхбаярыг ял эд­лэх боломжгүй гэж эмч­лэгч эмч нар нь тогтоосон байдаг. Энэ тухайгаа хоёрдугаар эмнэлгийн дар­га Г.Баясгалан албан би­чиг үйлдэж хуулийнханд хүргүүлсэн. Үүнийх нь хариу ирсэн үү?

-Холбогдох эмнэлгийн байгууллагаас нь өвч­тө­нийхөө нөхцөл байдлын талаар хуулийнханд уламжилсан юм билээ. Нөгөө талаар, Засгийн газар болоод эрх мэдэл бүхий хүмүүсийн зүгээс ч  асуудалд анхаарал хан­дуулна хэмээн өөрс­дийн биеэр очиж уулзсан гэж сонссон. Гэвч хуу­лийнхан болоод тодорхой албан ту­шаалт­нуудын хэлж ярь­сан зүйл хэтэрхий удаарш­ралтай байна. Ин­гэж удаан явбал Н.Энхбаяр даргын амь нас эрсдэх нөхцөл ойрхон байгааг энэ дашрамд дуулгах ёстой.

-Шүүхийн шийдвэ­рийн­хэн ялаас чөлөөлөх боломжтой гэсэн бичгээ гаргасан. Үүнийг нь про­курор зөвшөөрөхгүй байгаа гэсэн гэх дам яриа бий. Энэ бодитой юу?

-Хууль хяналтын бай­гууллагад процессын хувьд ямар төвшинд явж байгаа тухай мэдээлэл  бидэнд алга. Миний олж дуулснаар прокурорт албан санал нь очсон гэх юм билээ. Одоо зөвхөн хариу ирүүлэх нь дутуу байна. Ер нь эргэн сануулахад, эмчлэгч эмч болон Шүүхийн шийдвэр гүйтцэтгэх 401 дүгээр ан­гийн эмч нарын дүгнэл­тээр Н.Энхбаяр даргын биеийн байдал нь эрс муу, амь насанд нь аюул ойрхон байгаа гэдэг нь тогтоогдсон.  Өвчний учир ялаас чөлөөлөх бичиг хүргүүлснээс хойш хагас сар өнгөрлөө. Түүний өвчнөө тэвчин шүд зуун яваа нь сэтгэлийн хат, тэвчээртэй зантай нь хол­боотой болов уу. Бидний зүгээс асуудлыг эрх барьж байгаа намууд хурдан хугацаанд шийдэх байх гэж найдаж байгаа.

-Нэгэнт хилс хэргээр шийтгэсэн учраас сул­лахгүй байх гэх хардлага бий. Энэ утгаараа Н.Энх­баяр өршөөл, уучлал эрж болохгүй гэж үү?

-Н.Энхбаяр дарга бо­лоод МАХН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс хилс хэрэгт хэлмэгдүүлж хү­чээр хорьсон гэдэгт анх­наасаа итгэлтэй байсан. Энэ тохиолдолд уучлал, өршөөл хүсэх нь боломж­гүй хувилбар. Зөвхөн биеийнх нь эрүүл мэндээс шалтгаалаад асуудлыг яа­ралтай шийдэх боломж өнөөгийн Засгийн газар, шүүх, прокурорын төв­шинд цаашлаад  Ерөн­хийлөгчийн эрх мэдлийн хүрээнд байна. Тэд хүн ёсоор асуудалд хандаж шийдэхэд болохгүй зүйл байхгүй.

-Одоо асуултаа жаахан өөрчилье. МАХН-ын сонгуу­лийн бэлтгэлээ хэр базаасан бэ?

-Нэр дэвшигчийн бэлт­­­­­­­­гэл ажиллагааг хан­гаад дуусан.  Маргааш  Төрийн ордонд нэр дэв­шигчийнхээ үнэмлэхийг гардаж авахаас эхлээд бидний ажил ундрах шинжтэй байна.