Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар нь дэлхий дахинаа танигдсан оюун санааны багш, хүмүүнлэгийн тэргүүн юм. Шри Шри Рави Шанкар нь Энэтхэг улсын Бангалур хотод мэндэлжээ. Тэрээр амьдрах урлаг олон улсын байгууллагыг 1981 онд үүсгэн байгуулсан юм. Амьдрах урлаг төрийн бус байгууллага нь боловсролын болон хүмүүнлэгийн чиглэлээр дэлхийн 152 оронд үйл ажиллагаа явуулж байна. Шри Шри Рави Шанкар нь дэлхий даяар ойролцоогоор 350 сая гаруй хүнд, хувийн болон нийтийн үйл ажиллагаа, сургалт, амьдрах урлагийн ажлын хэсэг, хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаагаар хүрч ажилласан байна. Шри Шригийн дэлхийд бэлэг болгон өгсөн дасгалуудын арга барилуудын дундаас чухалд тооцогддог дасгал болох Сударшан Крияа бол маш хүчирхэг амьсгалын дасгал юм. Хүний сэтгэл санаа, оюун ухаан, эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг байна. Шри Шри нь олон талын нийгмийн үйл ажиллагааны идэвхтэн. Түүний санаачлагуудын дотор зөрчилдөөнтэй асуудлуудыг шийдвэрлэх, байгалийн гай гамшиг, ядуу тарчиг амьдралтай хүмүүст туслалцаа үзүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шоронгийн хоригдлуудад хүмүүжил олгох, бүх нийтэд боловсрол олгох мөн эмэгтэйчүүдийн үр хөндөлт болон насанд хүрээгүй хүүхдүүдийг хөдөлмөр хийлгэхийн эсрэг зэрэг үйл ажиллагаанууд явуулдаг. Тэрээр дэлхийн энх тайвны уулзалт хуралдаанд идэвхтэй оролцож, хүнд хурцадмал байгаа газар оронд очиж зөвшилцөл, хэлэлцээр хийдэг. Рави Шанкар нь маш олон шагнал, цол хэргэм хүртсэний дотор Алтан гадас одон (Монгол Улсын хамгийн дээд хүндэтгэлийн шагнал), Агуу Петерийн шагнал (Оросын холбооны улс), Сант Шри Дняанишварагийн дэлхийн энх тайвны шагнал (Энэтхэг улс), Дэлхийн хүмүүнлэгийн шагналыг (Америкийн нэгдсэн улс) хүртжээ.Түүний олон нийтэд өгдөг энгийн сургаал нь “Хайр болон эрдэм мэдлэг нь зовлон шаналал, жигшил зэвүүцэл, үзэн ядалтыг даван дийлдэг” гэж сургадаг. Шри Шри Рави Шанкар нь Монгол Улсад өмнө нь гурван удаа айлчилж байсан юм. Монгол Улсад хийх энэ удаагийн айлчлал нь энэ сарын 22-23-ны хооронд болно. 22-ний 15.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Чакра крияа буюу энергийн хүрдний төвийн бясалгалыг өөрийн биеэр удирдан явуулах юм. Мөн 17.00 цагт олон нийттэй уулзана. Мөн 23-ны 11.00 цагт Соёлын төв өргөөнд олон нийтийн лекц болно.