Ц.МЯГМАРБАЯР

Энэ удаа  Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Та Засаг дарга болоод  ямар аймаг хүлээж авсан бэ?

-Ажил авахад манай аймаг 57 мянган хүн амтай байсан. Хүүхэд байхад 65 мянган хүн амтай гэж яригддаг  үеийг санаж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд өсөх нь битгий хэл 10 мянган хүнээр цөөрч шилжилт хөдөлгөөн ихсчээ. Юуны өмнө шилжилт хөдөлгөөнийг тогтоон барих шаардлагатай болсон. Тиймээс нэн түрүүн хүн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж аймгийн дайтай аймаг болно гэж зорилго тавьсан.

-Ажлаа юунаас эхлэв. Бүтээн байгуулалтын ямар ажил хийгээд байна вэ?

 -Аймгийн төв, хөдөөгүй орон сууцжуулах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, нийгмийн чанартай үйлчилгээ сургууль, цэцэрлэг, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх үйлчилгээний төв бусад үзэж харах зүйлийг олшруулах. Гуравдугаарт хувийн хэвшлийг дэмжиж ажлын байр бий болгох шаардлагатай байлаа. Мөн үйлдвэрийн дүүрэг бий болгох ажлыг эхлүүлсэн. Хөдөө аж ахуйн, барилгын материалын, модон эдлэлийн үйлдвэр мөн  сүү,сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боов зэрэг хөнгөн үйлдвэр зэргээр  долоон чиглэлд үйлдвэрийн бүс бий болгохоор төлөвлөсөнЦахилгаан, дулаан, халуун хүйтэн усыг татаж өгөх  зэрэг дэд бүтцийн асуудлыг давхар шийдсэн. Нөгөө талаар төрийн дарамтыг багасгах зорилгоор  хяналтын байгууллагуудад уян хатан ажиллах зарчим баримталсан. Иргэдтэйгээ уулзаж тэдний сонсож ойрхон байхыг хүссэн. Үүний үр дүн гарч байна. Гэхдээ иргэдээсээ асуу гэдгийг манайхан буруу ойлгодог. Ялангуяа урд нь төрд ажиллаж байсан хүмүүсийн сэтгэхүй, арга барил нь өөрчлөгдөхгүй байна.Нэгэнт засгийн эрхийг аймаг, сум, багтаа аваад ажиллаж байгаа  бол  хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах ёстой. Жишээлбэл, “ Монгол хүн -2020”  хөтөлбөрийг дагасанШинэ Булганхөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнтэйгээ уялдуулж хөрөнгө  оруулалтыг орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн мөнгөөр хамтад нь хийхийг иргэддээ ойлгуулахыг хичээсэн.

- Төлөвлөсөн ажлын чинь үр дүн ямар байна вэ?

-Булган сумыг  “ Булган хот”  болгох төлөвлөгөө гаргасан. 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг бас баталсан. 2030 он гэхэд 30 мянган хүнтэй хот болгох зорилт дэвшүүлсэн. Одоо 12-13 мянган хүн амтай. Тэгвэл 30 мянган хүнтэй хот ямар байх вэ. Уур амьсгал, байгаль цаг уур нь манайхтай адил  олон хотуудын загвар байна. 30 мянган хүнтэй хот хэдий хэрийн газар нутагтай, дэд бүтэцтэй, үйлдвэрийн хүчин чадалтай, үйлчилгээний ямар орчинтой байхыг тооцсон. Үүний дагуу газар олгож байна. Аймаг маань хөгжил муу  байсан болохоор бусад аймгуудаас  газар нутгийн маргаан бага байсан  нь давуу тал юм. Орон сууцжуулах,нийгмийн чиглэлийн ажлуудыг хийж эхэлсэн. Анх 320 айлын орон сууц барьж эхэлсэн бол энэ жил 100 гаруй айлын сууцыг ашиглалтад орууллаа. Усан бассейны барилгын ажил эхэлсэн. Энэ оны сүүлч гэхэд 630 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, төрөхийн өмнөх байруудыг ашиглалтад  өгнөХүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх соёл амралтын хүрээлэн байгуулж 150 хүний суудалтай кино театр барьж байнаХувийн компанид хотын төвд газрыг нь өгч битүү зах барих ажлыг эхлүүлэхээр гурван тэрбум төгрөг төлөвлөсөн.

-Төр хөрөнгийг нь  гаргаад хувийн компаниар битүү зах бариуллаа гэж бодъё. Зардлаа хэрхэн нөхөх юм гэдгийг тооцож үзсэн үү?

- Хоёр хувилбар байнаГурван тэрбумаас барилгын  зураг төсөл, тендерт зарцуулагдах мөнгийг хасаад нэг тэрбум 600 сая төгрөгөөр энэ захыг барих юм. Хувийн хэвшлээр бариулах гээд байгаа гол  зорилго нь тэр захад худалдаа хийх сонирхолтой иргэдийг татан оролцуулах гэсэн санаа. Иргэд зөвшөөрч алсаа бодоод хөрөнгө төвлөрүүлбэл уг төсвийн тал хувийг босгочих бодол бий.

-Танай олонх айл хаус маягийн байшинд амьдардаг юм байна шүү дээ?

- Булганы айл бүхэн байшинд амьдардаг. Харамсалтай нь гудамж болгож эмх цэгцэд оруулж өгөөгүй, хаягжуулаагүй, инженерийн шугам сүлжээнд холбож ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж  өгөөгүй байсан. Тэгвэл тэднийг эмх цэгцэд оруулж дэд бүтцийг бий болгож өглөө. Одоо жинхэнэ утгаар нь хаус хорооллыг бий болгож байна. Тодорхой хаяг байхгүйгээс манайх тэрний хажууд, тэр буланд гэх мэтээр тэмдэг тэмдэглэгээгүйн уршиг их. Нөгөө талаар түргэн тусламж, гал унтраах анги очих зэрэгт хүндрэлтэй байсан. Энэ бүгдээс л ажил маань эхэлсэн. Нийтдээ 17тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээний шинэчлэл хийв. Нэгэнт ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн учраас барилга байшин үйлчилгээний газар барихыг  иргэддээ уриалж байгаа. Инженерийн шугам сүлжээнд холбогдсоны дараагаас нэг  айлын хашааны газар хоёр сая төгрөгөөр үнэлэгддэг байсан бол одоо 20- 30 сая төгрөг болж өссөн. Булган сумын айл өрхөд  4.4 тэрбум төгрөгөөр  энэ шугмыг татсан. Үүнийг 100 хувь ашиглах ёстой. Одоо 0.07 га газар өгөх боломжтой. Энэ ажлынхаа төлөвлөгөөг батлуулах гэхээр сөрөг хүчин дэмждэггүй.

-Яагаад?

- Аймгийн төвд  МАН ялсан учраас ажлыг  урагшлуулахгүй, удаашруулж  гацаадагТиймээс  хүчээр хийхээс өөр зам байхгүй. 160 өрх газартай болж 20-30 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болох гэж байхад эсэргүүцдэг сөрөг хүчин байж болохгүй биз дээ. Ийм жишээ татвал олон гэхдээ даван туулах шаардлага байна.

-Танайх төсвийн орлогоо хэрхэн бүрдүүлж байна?

Өмнө нь 2.3 мянган  толгой малтай байсан. Манай  аймаг өнгөрсөн оны сүүлчээр  3.2 сая толгой мал тоолуулж хүн ам  3750 мянгаар нэмэгдсэн. Булган аймгийн мал түүхэндээ  анх удаа өсч дотоодын нийт бүтээгдэхүүн 20 хувиар нэмэгдсэн. Үр тариа болон  уул уурхайн  54, үйлдвэр үйлчилгээний 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж төсвийн орлогын  40 орчим хувийг дангаараа бүрдүүлж буй аймгийн нэг болсон. Нэг зүйлийг хэлэхэд 1974 онд Булган аймгийн  Эрдэнэт  хороо гэж байгууллагдсан юм. Одоо 100 гаруй мянган хүн амтай том хот боллоо. Харин 30 жилийн түүхтэй Эрдэнэт  үйлдвэр Булган аймгийн хөгжилд ямар нөлөө үзүүлсэн бэ гэвэл хэлээд байх юм байхгүй. Гэтэл  Оюутолгой, Тавантолгойн уурхайтай Өмнөговь аймаг хэрхэн хөгжиж байгааг хар. Сүүлийн үед энэ асуудлыг сөхөж нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт хийнэ үү гэсэн хүсэлт тавьж байгаа.

-Аймгийн засаг даргын  “ Шинэ Булганхөтөлбөрийн тухайд?

- “ Шинэ Булган”  хөтөлбөрийн биелэлт 70 хувьтай байна. Таван дэд хөтөлбөртэй. “Архигүй Булган” , “Морин хуур” , “Шатар”, “Ногоон Булган”, “Аялал жуулчлал” гэсэн. Байгальд ээлтэй технологийг дэмжиж аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Түүх дурсгал, рашаан сувилал, соёлын чиглэлээр хөгжүүлэх боломж Булганд байна. ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын удирдлагатай  мах, хүнсний ногооны үйлдвэр байгуулах хүлэмжийн аж ахуй эрхлэхээр хамтран ажиллаж байна. Тэшиг сумын “ Бага Илэнх”-ийн  боомтыг нээх саналыг Засгийн газарт тавьсан. Аймгийн төв болон аймгийн нутаг дэвсгэрт байдаг томоохон гүүр орчинд нийтдээ 77 камер суурилуулснаар малын хулгай бусад гэмт хэргийн тоо эрс буурсан. Таван аймаг, нийслэл  хоттой хар замаар  холбогдсон нь алсдаа хотын  зэрэглэлээр хөгжих давуу тал болсон.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин