- Усны хэрэглээний дараагийн шинэ үе эхэлж байна. Ус авахдаа мөнгөндөө, эсвэл зориулалтдаа тааруулж том, жижиг савлагаатайг нь сонгодог байсан бол одоо түүний орц найрлагыг чухалчилж, эрүүл мэндээ дэмжсэн хэрэглээг сонгох болсон байна –

З.БОРГИЛМАА

 

ЕРДИЙН Л НЭГ УС...

Зүгээр л нэг усыг савлаад дэлгүүрт мөн­гөөр зарах юм чинээ төсөөлөлгүй амьдарч байсан монголчуудын хувьд  зах зээлийн ний­гэмд нүүр тулсан олон хачирхалтай үзэгдлүүдийн нэг нь тэр байлаа. Ус шүү дээ. Зүгээр л ус...

“Мөнгө олохын тулд усыг хүртэл зардаг аа” гэж олонх нь гайхаж байсан л байх. Гэхдээ энэ нь тэдний бодож байсанчлан  хэн нэгний шунал биш, харин хэрэгцээ байсныг төдхөн ойлгоцгоосон юм. Үүний нотолгоо болж, дэлгүүрийн лангуун дээр ус тасрахаа байсан, жил бүр том жижиг, гадаад, дотоодынхоороо нэмэгдэх болсон. Одоо бол “урьд нь ийм усгүйгээр яаж болж байсан юм бол” гэж гайхмаар болтлоо дас­чээ. Байгалийн хуулиар бол усгүйгээр амьдралын ямар ч нарийн процесс явагдахгүй, нэг ч эс усны орчингүйгээр амьдрах боломжгүй. Хурал, лекц, хүлээн авалт, нийллэг... нийгмийн бүх үйл явц шилэн савлагаатай бэлэн усгүйгээр явахаа больсон.

Хүний бие бүрэлдэх явцад ургийн тогтолцооны 90 хувь нь уснаас бүтдэг. Бид амьдралын явцад орга­низ­мынхаа 70 хувьд зөвхөн ус тээдэг. Өнөөд­рийн шинжлэх ухаанаар бол өдөрт 3 орчим литр ус хэрэглэж байж бид тэнц­вэрээ хадгална. 

Харин одоо тэрхүү усны хэрэглээний да­раа­­гийн шинэ үе эхэлж байна. Ус авахдаа мөн­гөн­дөө, эсвэл зориу­лалт­даа тааруулж том, жижгээр нь сонгодог байсан бол одоо түүний орц найрлагыг харах болсон байна. “Ус л бол ус” гэдэг ойлголт маань тэлж, “ус болгон өөр юм байна” гэдэг танин мэдэхүйн шат руу нэв­тэрч, эрүүл мэнддээ хэрэглээгээ нийцүүлдэг сонгодог утга руугаа ойртож байна.

Маркетинг дээр ус үйлдвэрлэгчид ч бас энэхүү ялгааг суртал­чилж байна. Гэхдээ энэ нь маркетингийн заль мэх биш, хэрэглээ гэдгийг монголчууд төвөггүйхэн ойлгож эхэллээ. Өөрөөр хэл­бэл, усны орц найр­лага, агууламжийг харж байж сонголтоо хийдэг болсон байна. Хананаасаа халуун, хүйтэн устай орон сууцныхан ч гаднаас бал­лонтой ус зөөж хэрэглэх болж. Яагаад?

 

 

ЕРДИЙН УС ЕР БУСЫН БОЛСОН ...

Шугам сүлжээний ус нь яндан хоолойгоор дам­жин урт замыг туулж хэрэглэгчдэд очихдоо анхны бүтэц, шинж ча­нар нь тодорхой хэм­жээнд өөрчлөгдсөн байдаг. Ийм усыг дахиад шүүж эрдэсгүйжүүлэх нь эрүүл мэнддээ занал­хийлж буйтай адил. Усан дахь найрлагатай хол­боо­той анагаах ухааны асуудал яривал хэтэрхий ихийг нурших хэрэгтэй болно. Тухайлбал, эрдэс­жилт хэт багатай буюу 100мг/л-ээс бага агуу­ламж­тай бороо, цас, өндөр уулын голын ус болон нэрсэн ус нь хүний бие организмд сөрөг нөлөө үзүүлж жин буурч хатингарших, бамбай булчирхай томрох, зүрх судасны өвчлөлийг ихэс­гэдэг гэж үздэг. Мөн хот суурингийнхний дунд түгээмэл болсон шүд хор­хойтох өвчин л гэхэд фтор багадсанаас үүддэг бол  шүд үүрэх өвчин нь фтор ихэдсэн үед илэр­дэг. Өдөрт хүнсээр дам­жуулан авч буй каль­цийн ердөө 20-30 хувь нь биед үлддэг ба энэхүү эрдэс дутагдсанаас яс сийрэгжих, яс ургах, бөөр зүрхний дутагдал, судасны нарийсалт, ха­туу­рал зэрэг 120 төрлийн өвчин үүсэх нөхцөл бүрддэг.

Чухам ийм учраас хэрэг­лэгчид усыг зүгээр л “ус” гэж ойлгодгоо боль­сон хэрэг.

Усан дахь эрдэс бодис, бидний хамгийн түгээмэл мэдэх кальци, фтор, маг­ни зэргийн агууламжийг харж байж сонгох болсон байна. Харин эдгээр болон бусад шаардлагатай эрд­сүүдийг хамгийн олноор нь хамгийн зохист хэм­жээгээр агуулсан байга­лийн цэвэр mineral water бол зөвхөн “VIP” ус юм.

 

ШИРГЭСЭН РАШААНЫ ШИНЭ УНДАРГА

Нийслэлийн унаган оршин суугчдын ихэнх нь “Дондогдуламын рашаан” гэж байсныг, бас яагаад ч юм бэ ширгэж алга болс­ныг сайн мэдэж байгаа байх. Одоо бол өвөл, зун­гүй битүү оршин суугчтай болсон Шаргаморьтын амны доод үзүүрт байдаг уг рашаанаас бид хүүхэд байхдаа зөндөө зөөдөг бай­лаа. Рашаан гэж дээдэлж нэрлэснээс биш рашаан шиг хүхэрлэг биш. Зүгээр л булгийн цэнгэг ус байлаа.

Есдүгээр Богд Жав­зан­дамбын хатан улсын эх дагина хэмээн олонд өргөмжлөгдсөн Дондогдулам хатан уг булгийн усыг зөөлгөн авчирч хэрэглэдэг байсан гэх. Уг булгийн ус нь эрдсийн хэмжээгээр маш өндөр болохыг монголчууд тэр үед л мэддэг байж. Хожим нь судалгаагаар Дондогдуламын рашааны найрлага, бүтэц, гарал үүслийг тогтоосон тө­дий­гүй мөн яагаад ширгэс­нийг ч сүүлд тогтоожээ.

Хүйтэн, цэнгэг энэ булгийн усыг 1984-1991 онд судалсан монгол эрдэмтэд макро элемен­тийн агуулга нь улирлын болон олон жилийн хуга­цаанд өөрчлөгддөггүйг  нь тогтоожээ. Мөн ус нь 130 жилийн настай, эрдэс­жилт нь 0,23 г/л, гидрокарбонат, кальци, фторын найрлага нь эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээнд агуулагдаж байгааг тогтоосон байна. Энгийнээр бол эрдэст ус. Бидний тогтмол хэрэг­лэдэг шугам сүлжээний, эсвэл зөөврийн устай харьцуулахад эм гэсэн үг. Харин одоо энэ ус “VIP” нэртэйгээр эргэн иржээ.

Дондогдулам хатны рашаан нь гарал үүсэл, тогтцын хувьд газрын ан цав-судлын ус бөгөөд эхэн дээгүүр нь тавьсан хатуу хучилттай замын нө­лөөгөөр хөрсний нягтралд орж, орон зайн байрлал нь өөрчлөгдсөнөөс ширгэ­сэн гэж үздэг. Гэхдээ хайгуулын ажлын үр дүнд рашааны хуучин эхээс холгүй зайд шинэ судлыг нь нээж, гүний худаг гаргаснаас энэ­хүү эрдэст усыг нийс­лэлийн­х­ний хэрэгцээнд нийлүүлэх боломж бүрд­сэн байна. Дон­догдулам хатны рашаан болох “VIP” усыг үйлд­вэрлэж буй “Тэсо” групп олон жилийн хуга­цаанд бүтэц найрлага, шинж чанарын судал­гааг явуулсны эцэст зах зээлд энэхүү нэрийг тунхаглах эрхтэй бол­сон юм. Мөн “Тэсо” групп Дондогдулам хатны рашааны хуучин ундаргыг сэргээх аж­лыг хэдэн жилийн өмнөөс эхлүүлж, ойр орчмыг нь цэцэрлэгт хүрээлэн болгон тохи­жуулж байгаа аж. Уг цогцолбороо энэ зун ашиг­лалтад оруулж нийслэлийн захиргаанд хүлээлгэн өгөхөөр тө­лөв­лөж байна. Ингэс­нээр нийслэлчүүд эртний танил рашаанаа эргэх, ундаалах зав­шаан “VIP” устай хамт эргэн ирэв.