Гэрэл зургийн сурвалжлагыг Д.ЦЭРЭННАДМИД

Дээрхийн гэгээнтэн Далай лам Данзанжамц сэтгүүлчидтэй уулзахдаа Бурханы шашинд бие эрхтэн болон сэтгэлийн мэдэл гэдгийг хэрхэн ялгах талаар тайлбарладаг байвал сайн. Би сэтгүүлчдэд заан шиг урт хошуутай байх хэрэгтэй шүү гэж захисан хэмээн айлдав.

Дарамсалагийн энэтхэг залуу гэр бүл.

Далай ламын эгчийн үүсгэн байгуулсан бүрэн дунд сургуульд 2000 гаруй хүүхэд суралцаж байна. Хүүхдүүд зургадугаар ангиасаа хятад, англи, хинди хэл үздэг.

Их буяны ээлжит уншлагад төвдүүд лам харгүй чөлөөтэй оролцдог.

Төвд эмээ нар мөргөлийн газарт өдөр бүр ирж тахилын цац хийж суудаг. Түүнийгээ Далай багшийнхаа ач ивээлд багтаж байгаа нь хэмээн тайлбарлаж байна.

Энэтхэг жолооч нар эзэмшсэн машинаа будаж, хээлж хүний нүд бүлтийтэл гоёдог.

Буддын төв номын санд. Жадамба, Сундуй зэрэг эртний судар бичгийн анхны эх хувиас эхлээд алтаар үнэлшгүй соёлын өв тэнд байна. Жадамба судрыг хэвлэсэн бартай нь дэлгэн үзүүлэв.

Òºâä á¿æèã÷èí á¿ñã¿é Äýíçýííîðîâ.