Д.ГЭРЭЛ

БНХАУ-ын “Фүн Вий” компанийн захирал  УМБГ-т ханджээ. Тэрээр “Дэвжих гүүр” ком­па­нийн захирал Г гэгч хоёр тэрбум төгрөгийг нь за­лилж авсан хэмээн гомдол гаргасан бай­на. Г нь “Ма­най компани Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэ­дэг. Та манай компанийг ма­шин тех­никээр хан­га­вал хувь эзэмших замаар ашиг олох боломжтой” гэ­жээ. Түүний хүсэлтийн да­гуу тэрээр “Дэв­жих гүүр” компанид 487 мян­ган ам.долларын үнэ бүхий есөн ачааны тэрэг бо­лон нэг тэрбум төг­рө­гийн бусад зүйлийг нийлүүлжээ. Гэтэл “Та хувь эзэм­шихгүй. Албан ёсны бичиг баримт чинь алга” гэсэн хариу өгчээ. Хэргийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм байна.