
Д.Оюун
“Зууны мэдээ” сонины хамт олон, ТВ-9 телевизийн уран бүтээлчид нийгмийн хариуцлагатай байгууллан хувьд “Цусаа бэлэглэе” өдөрлөгийг өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд зохион байгууллаа. Мөн энэ үеэр www.zuuniimedee.mn, www.aravt.mn, www.udur.mn, www.shuurga.mn зэрэг цахим хуудсын ажилтнууд бусдын эрүүл мэндийн төлөө хүн бүр 400 гр цусаа хандивлалаа.
Олон улсын сувилагч нарын өдрийг угтан энэхүү арга хэмжээг хийж байгаагаар онцлог юм байна. Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон Монголын донорын холбооноос энэ өдөрлөгийн зохион байгуулллаа.Иргэн та сайн дураараа цусаа хандивлахаар шийдсэн бол “Цусаа өгөхөөс хоёр хоногийн өмнө архи, дарс уугаагүй, бүтэн нойртой хоноорой. Өөх тостой хоол идэхгүй. Мөн сүү болон сүүтэй цай уух хэрэггүй. Цусаа өгөхийн өмнө шингэн зүйл сайтар уугаарай. Усанд орж, эсвэл гарын шуугаа сайтар угаагаарай. Жирэмсэн, өмнө нь шарлаж байсан, элэгний В, С вирустэй, эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэж байгаа бол цусаа өгөхгүй. Цусаа өгснөөр та цусны бүлгээ үнэгүй тодорхойлуулана. Түүнчлэн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, В, С вирустэй эсэх зэрэг 9 төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой” гэж Монголын донорын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандах зөвлөлөө.