Д.ХОРОЛДАМБА

Түүхийн ухааны доктор

Монгол оронд 1930-1940-өөд онд улс төрийн их хэлмэгдүүлэлт болж, гэм зэмгүй олон мянган хүн амь насаа алдсанаас гадна янз бүрийн хугацаагаар шорон, гянданд бие сэтгэлээрээ тарчлан хоригдож зовсон сэхээтэн олон билээ. Тэдний нэг бол Өвөрхангай аймгийн намын хорооны даргаар ажиллаж байхдаа  аймгийнхаа намын гишүүдийнЭдүгээ нам, засгийн удирдлагад эсэргүү этгээд байж болох уухэмээн асуухадБолно, ер нь аливаа шүүмжлэл болбоос чөлөөтэй байдаг юм. Ард хүн хэнийг ч шүүмжлэх эрхтэйгэж хариулснаас болж найман жил хоригдох ял авсан Л.Нямдаваа байв.

Тэрээр 1912 онд Халхын Түшээт хан аймгийн Говь түшээт вангийн хошуу, хожмын Богд Хан-Уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуу, одоогийн Дунд­говь аймгийн  Сайхан-Овоо сумын Онгийн гол гэдэг газар малчин ард Лувсандоржийн хүү болон төржээ. Бага наснаас эхлэн хошуу, тамгын болон  аймгийн бага сургуульд суралцан дүүргэж улмаар 1932-1933 онд  СССР-т Цэргийн холбооны сургуульд суралцан төгсч эх орондоо ирээд Цэнгэлдэхийн эрхлэгч, 1934 оноос Өмнөговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн намын хороонд суртлын эрхлэгч, 1938 оноос Өвөрхангай аймгийн МАХН-ын Хо­рооны дарга зэрэг ха­риу­цлагатай ажлыг хийжээ.

1940 оны тавдугаар сарын 24-нд  Өвөрхангай аймгийн дээд эрхийг барих IY Их хуралд аймгийн  МАХН-ын Хорооны дарга Л. НямдавааҮндсэн хуулийн төлөвлөгөөний тухай илтгэл”-ийг тавихад хуралд оролцогсод алга ташин дэмжиж байсан тухай архивын баримтаас харахад сайн илтгэгч байжээ.

1941 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Дотоод явдлын яамны сайд, генерал  Жамбалдоржийн 40 тоот ордероор Л.Нямдавааг  улс төрийн хэрэгт дайч­лан баривчилж, хоёр хоногийн дараа мөр­дөн байцаалт эхэлжээ. БайцаагчТа ямар хэргийн учир баригдан ирсэн гэж бодож байнагэсэн асуултаар байцаалтыг эхлэхэд  Л.НямдавааБи чухам ямар  хэргийн учир баригдсанаа сайн мэдэхгүй байна. Бодвол нам, засгийн удирдагч нарыг эсэргүү хэмээн хэлсэн гэж барьсан байх хэмээн бодмой. Учир нь би НТХ-ны Тэргүүлэгчдийн хуралд илтгэлээ тавьж байхад НТХ-ны нарийн бичгийн дарга ЦэдэнбалаасНамайг яагаад нам, засгийн удирдагч маршал Чойбалсанг эсэргүү хэмээн хэлсэн бэхэмээн надаас асууж байсан. Би тэгж хэлсэн зүйл огт үгүй учраа хэлж байсанхэмээн хариулсан байдаг.

БайцаагчЦэдэнбал дарга чамаас юу гэж асуусангэсний хариудЧи Эрдэнэцогт суманд сургууль (хичээл) зааж байхдаа  маршал Чойбалсанг эсэргүү хэмээн хэлсэн байна. Ямар учраас нам, засгийн удирдагчийг ингэж хэлсэн бэхэмээн надаас асуухад тэгж хэлээгүй учраа хэлсэн гэжээ.

Мөрдөн байцаалтын материалыг нягтлахад Өвөрхангай аймгийн Намын хорооны дарга Л.Нямдаваа 1940 оны арваннэгдүгээр сард  БНМАУ-ын YIII Их хуралд тавьсан Засгийн  газрын тайлан илтгэл, бусад холбогдох сонины материалыг тус аймгийн Эрдэнэцогт суманд (тухайн үеийн харьяллаар) авч очоод намын ажилтан, албан хаагчдад тав хоногийн семинар хийж хичээл заажээ. Семинарт 23-24 гишүүн оролцон Л.Нямдаваагаас олон зүйлийн асуулт асуун санал шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлж байжээ. Энэ явцад хэн нэг ньЭдүгээ нам, засгийн удирдлагад эсэргүү этгээд байж болох уухэмээн асуухад Л.Нямдавааболногэжээ. “Тэгвэл Чойбалсан, Цэдэнбал нарыг эсэргүү дайсан гэж хэлж болох уухэмээн лавлан асуухадЕр нь аливаа шүүмжлэл болбоос чөлөөтэй байдаг юм. Ард хүн хэнийг ч шүүмжлэх эрхтэйхэмээн хариулсан ажээ.

1941 оны дөрөвдүгээр сарын 25-ны орой 20 цаг 30 минутад эхэлсэн долоо дахь байцаалтаарТа өмнөх мэдүүлгээ батлана бизхэмээн тулган шаардахадбатлана, гагцхүү маршал Чойбалсан, Цэдэнбал нарыг огт санаж бодсон зүйлгүй гагцхүү тэрхэн үедээ гэнэт осолдож тийм үг хэлсэн. Одоо нэмж мэдүүлэх зүйл олдохгүй байнагэжээ.

 Л.Нямдаваагийн амьдралын замнал, үйл ажиллагаа, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн шалтгааныг архивын баримтад тулгуурлан судлахад тухайн үед нийгмийн бүх давхарга, түүний дотор сэхээтэн, удирдах албан тушаалтныг хоморголон  хилсээр хэлмэгдүүлсэн нийтлэг   нөхцөл байдлын хүрээнд хамрагдах ба түүнийг баривчилсан шалтаг нь орон нутгийн намын байгууллагын ажилтнуудад улс төрийн семинар, хичээл заахдааБНМАУ-ын удирдлагын хэн нь ч эсэргүү болж болох уугэсэн асуултадХэнээс ч хэнийг ч эсэргүү хэмээн шүүмжлэн хэлэлцэж болнохэмээн хариулснаас үүдэлтэй ажээ.

1941 оны аравдугаар сарын 4-ний өдөр БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын дарга Цэрэнноров, гишүүд Жигжидсүрэн, Чимид-Очир, Дуламжав нарын бүрэлдэхүүнтэй эрүүгийн шүүх хуралдаанаар таслан шийтгэжээ. Түүнийг таслан шийтгэсэн  71 дүгээр тогтоолд Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 46, 48 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн  урьдчилан хорьсон таван сар 11 хоногийг оролцуулан найман жил хорихоор ялласан байна. Ийнхүү Л.Нямдаваа хэрэгт холбогдон хилсээр шийтгэгдээд таван жил, гурван сарын ялыг биеэр эдэлж, 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойн өршөөлөөр суллагджээ. 1958 оны нэгдүгээр сарын 14-нд БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 23 дугаар хурлаар цагаатгажээ.

Тийнхүү Л.Нямдаваа ганц үг хэлснийхээ төлөө ухаан бодол, мэдлэг чадвар нь ид жагссан үедээ улс төрийн их хэлмэгдүүлэлт  хийрхэлийн золиос болсон Монголын олон сэхээтний нэг байжээ. Утга учиргүй улстөржсөн хийрхэл, хэт туйлшрал, улс төрийн хэлмэгдүүлэлтээс монголчууд бид ямагт сэргийлцгээе.