Д.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонины хамт олон, ТВ-9 телевизийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан  “Цусаа бэлэглэе” өдөрлөгийг Үндэсний мэдээллийн төвд маргааш 8.30-11.00 цагт зохион байгуулах гэж байна. Сэтгүүл­чид, уран бүтээлч, инже­нер, техникийн ажилт­нууд, нийт ажиллагсдыг бусдын амь насыг авра­хын төлөө сайн дураараа цусаа хандивлахыг уриалж байна.

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон Монголын донорын хол­бооноос энэ өдөрлөгийн зохион байгуулж байгаа  юм. Мөн бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд энэ өдөрлөгт нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураа­раа цусаа хандивлаарай.

Та “Цусаа өгөхөөс хоёр хоногийн өмнө архи, дарс уугаагүй, бүтэн нойртой хоносон байна. Өөх тостой хоол идэхгүй. Мөн сүү болон сүүтэй цай уух хэрэггүй. Цусаа өгөхийн өмнө шингэн зүйл сайтар уугаарай. Усанд орж, эсвэл гарын шуугаа сайтар угаагаарай.

Жирэмсэн, өмнө нь шарлаж байсан, элэгний В, С вирустэй, эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэж байгаа бол цусаа өгөхгүй.

Цусаа өгснөөр та цус­ны бүлгээ үнэгүй тодор­хойлуулна. Түүнчлэн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, В, С вирустэй эсэх зэрэг таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх бо­ломж­той” гэж Монголын донорын холбооны гүй­цэтгэх захирал Б.Мандах зөвлөлөө.