Д.БОЛД  

 

“Монгол үндэстний хүсэлд нэгдэх хөдөлгөөн”-ий тэргүүн,Онлайн парламентын төлөөлөгч Б.Буджаргалтай яриа өрнүүллээ.

 

-Та хөдөлгөөнийхөө талаар товч танилцуу­лахгүй юу?

-Монгол Улсын өнөө­гийн нөхцөл байдлыг харахаар зүгээр суух арга алга. Улс төр, эдийн засаг, нийгмээ хараад үнэхээр бухимдаж байна. Гэхдээ энэ бухимдал сайн зүй­лийн төлөө, өөрчлөхийн төлөө юм. Зүгээр бухим­даж суугаад юу ч өөрчлөгдөхгүй учраас энэ хөдөлгөөнийг байгуулж ажилдаа орсон. Манай хөдөлгөөн нийгэмд бий болон бугшсан олон дутаг­дал, алдаа завхралуудтай тэмцэхээр байгуулагдсан юм.

-Та өмнө нь Ерөн­хийлөгчид ил захидал би­чиж байсан, бас мэтгэл­цээнд дуудаж байсан билүү?

-Ц.Элбэгдоржид дөр­вөн удаа ил захидал явуул­сан. Нэгэнд нь ч хариу ирүүлээгүй. Мөн Ерөн­хийлөгчийн халз мэт­гэлцээнд урьсан боловч таг дуугүй байна. Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлаар  ярил­цах хэрэг­тэй байна. Ду­тагд­лын хажуугаар дуугүй өнгөрөх хэрэггүй гэсэн хуучин нийгмийн зарчим санаанд орж байна.

-Танай хөдөлгөөнийхөн одоогоор ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-“Мон­гол Хүний Хүс­лийн тунхаг”-аа гаргаж олон нийтэд тарааж байна. Энэхүү тунхагт Монгол Улсыг хөгжүүлэх стратеги багтсан. Энэ нь бид хоосон амны бангаар бурдаг нөхдөөс ялгаатай бөгөөд баримт­тай, онолтой, идеологитой тэмцэнэ, хийж бүтээнэ гэсэн үг. Хүн тө­рөлхт­ний хөгжлийн заг­варуудыг багтаасан “Зөв хөгжил, Агуу үндэстэн” гэдэг  ном маань хэвлэлтээс гарч байна. Үүнээс өмнө “Зөв хүн, зөв амьдрал” номыг хэвлэн гаргасан. Удахгүй хөдөлгөөнийхөө нээлтийг хийхээр бэлтгэлээ хангаж байна.

-Ерөнхийлөгч таны үгийг сонсохгүй, бас захи­далд чинь хариу өгөхгүй байна. Одоо яах вэ?

-Тав дахь захидлаа өгнө. Гэхдээ ам хэлээрээ ардчилал ярьдаг боловч бодит байдалд ардчиллын үнэт зүйлийг уландаа гиш­гэдэг хоосон дүр эсгэсэн нөхөр гэдэг нь саяхан ха­рагдсан. Өнгөрсөн долоо хоногт Нобелийн шаг­налтантай хамт хийсэн лекцэнд нь миний бие оролцож асуулт тавих гэсэн боловч асуулгаагүй. Гучин минут гараа өргөж зогссон.

-Үнэхээр гучин минут зогссон гэж үү?

-Тийм. Зориуд асуулт асуулгаагүй. Анхнаасаа тэрхүү ардчиллын тухай лекцийг хайрцаглачихсан байхгүй юу. Асуулт асуух хүмүүсээ урьдчилан бэлд­чихээд түүндээ өөрөө ха­риулаад л. Товчоор хэлбэл бараг л өөрөө асуугаад, өөрөө хариулж байна гэсэн үг. Тэр хүн ичих булчирхай байхгүй юм байна. Монгол­чуудаасаа ичдэггүй юм гэхэд тэр Нобелийн шагналтнаас ичих хэрэгтэй.

-Монголд ер нь ардчилал бодит утгаараа байж чадаж байна уу. Саяхан АОХН-ийн ээлжит хурал болоод өнгөрлөө. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Ерөнхийлөгчийн гар­га­сан авир зангаас нь харахад хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боож байна. Ерөнхийлөгчөөсөө асуулт асууж, ярилцах боломж байвал тэнд ардчилал байна гэсэн үг биз дээ. Гэвч бо­дит байдалд эсрэ­гээ­рээ байна. Сүүлийн үед ардчиллын үнэт зүйлүү­дийг уландаа гишгэж байна. Ардчиллыг уландаа гишгэнэ гэдэг нь ард түм­нийг үл тоож, доромжилно гэсэн үг. Бас ард түм­нээсээ холдоно гэсэн үг. Энэ хурал бол яах вэ сон­гуулийн өмнөх шоу шиг л санагдсан. Арай л гэ­рээсээ гарч болохгүй гэсэн тогтоол гаргачихсангүй. Манай Ерөнхийлөгч болон эрх баригчид хүн төрөлхт­нийг хуурахыг хүсээд бай­на. Тэдэнд хандаад хэ­лэхэд Монголд ардчилал байх­гүй. Энэ хурлаас Монголд наалдсан зүйл нь юу вэ гэдгийг ярилцах хэрэгтэй.

-АОХН-ийн хурал болсноор дэлхийд Мон­голыг сурталчилсан гэж яриад байгаа шүү дээ?

-Дэлхийд нэрээ гар­гана, эх орныхоо нэрийг цуурайтуулна гэх мэт худал зүйлээ одоо ер нь болих хэрэгтэй. Ийм зүйлд хөөрч байгааг нь харахаар манайхан яг хүүхэд шиг байгаа нь харагддаг. Товчхондоо бол насанд хүрээгүй байна шүү дээ. Нэг тамирчин олимпоос алт аваад Монголын нэр дэлхийд гараад л Монголыг тэд ямар мундаг юм бэ гээд л шүлсээ гоожуулаад байдаг гэвэл том эндүүрэл. Харин Өмнөд Солонгос шиг брэнд бүтээгдэхүүн үйлд­вэр­лээд түүнийг нь хүн төрөлхтөн хэрэглэж байгаа бол юм хийж чадаж бай­на л гэж үнэлнэ шүү дээ.

Дэлхий биднийг харж байна ч гэх шиг, дэлхий биднээс суралцаж байна ч гэх шиг. Ингэж улайм цайм худал залж болохгүй. Энэ хурал бол цаг мөнгө үрсэн үйл ажиллагаа болсон. Яасан ч тансаг зохион байгуулдаг юм. Яг л Арабын шейхүүд шиг  хүлээн авалтуудыг хийж байна лээ. Одоо эрх бариг­чид энэхүү хурлынхаа сан­­хүүгийн тайланг гар­гаж өгөх хэрэгтэй. Аудитын шалгалт ч хийх хэрэгтэй. Шинэчлэл хийх гэж байгаа бол тэр нь нээлттэй байхаас эхэлнэ.

-Та ер нь ардчиллыг үгүйсгэдэг үзэл бодолтой хүн үү. Ардчилал хэрэгтэй, сайн зүйл шүү дээ?

-Ардчилалд дургүй биш. Харин дүр эсгэсэн худал ардчилалд дургүй. Ардчи­лал бол дэлхийн өмч гэд­гийг Нобелийн шаг­налтан лекцэндээ хэлсэн. Тий­мээс хүн төрөлхтний үнэт зүйл болсон ардчил­лыг өөрийн орондоо хөг­жүүлэх нь бидний даал­гавар. Ардчилагчид 23 жил ардчилал гэж орилоод юу ч бүтээж чадсангүй, харин ихийг устгажээ.  Дүр эсгэ­сэн ардчилал даран­гуйл­лаас аюултай болохыг Нобелийн шагналтан хэлчихээд явлаа шүү дээ.

-Монголын ардчилал дүр эсгэсэн ардчилал гэж та бодож байна уу?

-Яг тийм. Монголын ардчилал бол худлаа, дүр эсгэчихсэн. Бодит байдалд ардчилал байхгүй шүү дээ. Энэ бол дарангуйл­лаас аюултай гэдэг нь харагдаад байна. Ц.Элбэг­дорж Ерөн­хий­лөгч болон бусад ардчилал ярь­даг хүмүү­сийг хараа­рай. Үнэндээ ардчиллын талаар олигтой ч мэд­лэггүй бас ардчилал бай­гуулъя гэсэн хүсэл байхгүй. Харин ардчилал ярьж л хоолоо олж иддэг хүмүүс.

-Тэднийг ардчиллыг Монголд оруулж ирсэн буянтай хүмүүс гээд нийгмээрээ магтан дуулж байна?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад ард түмнийг тархийг угааж байна. Худ­лаа юмыг мянга давтахаар үнэн болдог гэдэг. Үүнтэй л адил.

-Тэгвэл хэрхэн жин­хэнэ ардчиллыг байгуулах вэ?

-Монголчуудын хувьд ардчиллын замаар хөгжих нь чухал. Харин ямар ард­чиллаар явахаа монгол­чууд өөрсдөө сонгох хэрэгтэй. Заавал либерал буюу чөлөөт ардчиллын замаар явах шаардлага ч байхгүй. Харин өөрс­дийнхөө онцлогт тохирсон ардчиллыг хөгжүүлэх нь чухал. Тэгэхээр монгол­чууд өөрсдийгөө таньж мэдэх хэрэгтэй. Мөн ардчиллын онолыг судалж, мэдэхийг хэзээ ч мартаж болохгүй. Ерөөсөө аливаа зүйлийг онолгүй хийнэ гэдэг сохроор хийнэ гэсэн үг шүү дээ. Сохроор хийвэл хэрхэн алдаа завхрал гаргаж, улс орноо балладгийг өнгөрсөн 23 жилийн түүх харууллаа. Одоо алдаагаа давтах эрх байхгүй.

-Та онлайн парламен­тын төлөөлөгчөөр сонгогдсон байна лээ. Үүнийхээ талаар яриач?

-Онлайн парла­ментад Багануур дүүргийн иргэдийг төлөөлөн ажил­лаж байна. Иргэд сонгогч­дын үгийг эрх баригчдад хүргэж байх гүүр болж ажиллах нь бидний зо­рилго. Тиймээс Багануур дүүргийнхний өмнө тул­гамдаад байгаа олон асуудлуудыг шийдэхэд нь тус болно хэмээн зорьж явна.