Г.СҮХЭЭ

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай ярилцлаа. Тэрээр төрөлх аймгаа улсад жишиг болгон хөгжүүлэхээр 2012-2016 оны хөтөлбөрөө аймгийн ИТХ-ын ээлжит дөрөв дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулаад хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. 

 

-Аймгаа дахин дөрвөн жил удирдахаар болсон таны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол онцлог, агуулга нь юунд оршиж байна вэ?

-Өнгөрсөн онд явагд­сан орон нутгийн сон­гуулиар Ардчилсан нам, түүнээс нэр дэвшин өр­сөлдөгчдөд аймгийн маань сонгогчид үнэмлэхүй байдлаар итгэл хүлээлгэж дахин дөрвөн жилийн хуга­цаагаар аймаг орон нутгийг удирдах эрх олго­лоо. Энэ нь нэг талаар бидэнд өндөр итгэл үзүүл­сэн ч нөгөө талаар томоо­хон хариуцлага ногдуулж байна гэдгийг бид хаана хаанаа, шат шатандаа гү­нээ ухамсарлаж “Зүтгэж байна бид итгэж болно, та” гэсэн уриатайгаар сонгуульд оролцон ялалт байгуулснаа цаг ямагт санагалзаж олон түмний­хээ итгэлийг зүтгэлээр хариулахаар шамдаж байна. Үүний тулд Засаг дарга миний бие, манай баг хамт олон энэ дөрвөн жилд баримтлах бодлого зорилтоо Монгол Улсын Засгийн газрын болон орон нутгийн сонгуульд оролцсон намуудын хөтөл­бөр, өмнөх жилүүдээс уламжлагдан үргэлжлэн хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, төсөл хөтөлбөрүүд, сум, агентлаг албад, албан газар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн са­нал санаачилгад тулгуур­лан, аймгийнхаа хөгж­лийн өнөөгийн байдал болон хүрэх түвшингээ нарийн тооцож үзсний үндсэн дээр санхүүгийн нөөц, эдийн засгийн чадавхиа бүрэн дайчилсан шахуу томоохон зорил­туудыг мөрийн хөтөлбөр­төө тусган аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуу­лаад хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.

-Тэгвэл эдийн засгийн өсөлтийг хангах зорилтууд нь юу байх вэ?

-Мөрийн хөтөлбөр нь эдийн засгийн өсөлт, түүний дотор мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангаж, таваарлаг чанарыг сайжруулах, газар тариа­ланг сэргээн бүтээн бай­гуулалтыг өрнүүлэх, жижиг, дунд болон уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж төр, хувийн хэвш­лийн түншлэлийг бэх­жүүлэх замаар ард иргэ­­дээ ажилтай, орлого­той болгох, хүнд суртал, авилга, хээл хахуулиас ангид байлгахад чиглэг­дэж байна. Тэгэхээр үйл ажиллагааны хөтөлбөр маань Засгийн газрын хөтөлбөрийн үзэл санааны дагуу ажил орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй монгол хүн гэсэн үндсэн таван бүлгээс бүрдэж байгаа юм.

-Үйл ажиллагааны хөтөлбөрийн энэхүү таван бүлгээсээ ажил орлоготой монгол хүн бий болгоход чиглэгдсэн бодлого зорилгоо  тайлбарлавал…?

-Өөрийгөө тэтгэх, зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүү­лэхэд чиглэгдсэн төсөв, санхүү, мөнгөний бод­логыг хэрэгжүүлж хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой ханган, хөдөл­мөрийн насны иргэдийг ажлын байртай болгох замаар иргэдийнхээ орло­гыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түнш­лэлийг өргөтгөн, бизнест ээлтэй орчныг бүрдүү­лэхийг зорьж байна. Үүний тулд сумдын хөгж­лийн санг 300-700 сая, аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих санг гурван тэрбумаас доошгүй төг­рөгийн эх үүсвэртэй болгох, Бичигт боомтод үйлдвэрлэл техникийн парк байгуулах, Баруун-Уртад 1000, хөдөөгийн сумдад 16-20 айлын сууц барих, гэр хорооллын дэд бүтцийг нэгдсэн байдлаар шийдэхээр төлөвлөлөө. Томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, түүнийг эрхлэгчид болон хоршоологчдын үйлд­вэр­лэ­сэн бараа, бүтээг­дэхүүний борлуулалтыг дэмжих, урамшуулах, борлуулалтын сүлжээ, үйлчилгээг бий болгоно.

-Бизнес эрхлэхийг хүсч буй иргэдэд чиглэсэн ямар хөтөлбөр байна?

-Шинээр бизнес эрх­лэхийг хүсэгч болон биз­нес эрхлэгч, иргэдэд шаард­лагатай зөвлөх үйлчилгээ, сургалт, шинэ санаа, мэдлэг өгөх бизнес инкубатор байгуулах, үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтршшлэх замаар аливаа төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллана.

“Тохилог хот” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг сайжруулж, нэгдсэн бод­логоор хийж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг байгуулан гудамж талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, нийтийн ОО, авто зогсоол, авто граж, замын гэрлэн дохио, камер, орон сууц­нуудын засвар үйлчилгээ зэргийг иж бүрнээр нь шийдэхийн зэрэгцээ жишиг сум, жишиг баг байгуулах ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх юм.

Шинээр ажлын байр бий болгосон, ажиллаг­садынхаа ур чадварыг дээ­ш­лүүлэх, мэргэшүү­лэх, тэдний нийгмийн асууд­лыг шийдвэрлэх талаар идэвх санаач­лага­тай ажиллаж байгаа, түүнчлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан, айм­гийн эдийн засаг, нийг­мийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуй нэгжийг дэмжих бодлого барьж  ажиллана.

-Хөтөлбөрийнхөө үр дүнг хэрхэн төсөөлж байна даа?

-Бодитой тооцоо судалгааны үндсэн дээр аймгийнхаа хөгжлийн хүрсэн түвшинд суурилан дараагийн дөрвөн жилд хүрэх түвшингээ энэхүү хөтөлбөртөө тодорхойлж өгсөн юм. Иймээс хөтөлбөрийн хэрэгжилт, хүрэх үр дүн нь тодорхой.

 2016 оны эцэст хүн амын маань ажил эрхлэлт нэмэгдэж, амьжиргааны чанар сайжирсан, орон нутагт мал аж ахуйн тогт­вортой өсөлт хангагдаж чанар, ашиг шим нь дээ­шилсэн, газар тариалан­гийн үйлдвэрлэл сэргэж дотоодын бүтээгдэхүүнээр хүн амынхаа хүнсний хэрэгцээний тодорхой хэсгийг хангасан, жижиг дунд үйлдвэр болон уул уурхайн үйлдвэрлэл өргөжиж орлогын хэмжээ нэмэгдсэн байна.

Мэдээллийн техно­логийг салбар бүрт нэвтрүүлж ашигласан, байгаль экологийн эрүүл орчинтой, ногоон хөгж­лийн хүрээнд тодорхой шат ахисан, барилга хот байгуулалт, зам тээврийн хүрээ тэлсэн, гадаад ха­рил­цаа өргөжиж хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ард түмэн маань орон нутагтаа эрүүл орчинд ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин бүрдэж улсдаа жишиг аймаг  болсон байна.

-Өндөр зорилт, том мөрөөдөл өмнөө тавьжээ. Энэхүү зорилт, мөрөөдлөө ханган биелүүлэх гарааны жил  2013 онд хийхээр  төлөвлөсөн хөрөнгө оруу­лалт бүтээн байгуулал­таасаа дурдвал?

-Энэ жил Баруун-Урт суманд гурван хэсэгт нийт­дээ 36 га газрыг чөлөөлж 1000 айлын орон сууц, спорт цогцолбор, “Боловсрол” хотхон байгуулахаар төлөвлөж ажлаа эхлээд байна. Иймд газар чөлөөлөлтийн бүсэд харьяалагдаж буй айл өрх, байгууллагын газрыг чөлөөлөх үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах, гүйцэтгэх ажлын хэсгийг Баруун-Урт сумын Засаг даргаар ахлуулан  байгуул­лаа. Энд  нийтдээ 300-гаад  өрхийн газрыг чөлөөлөх үйл ажиллагаа явагдана. Мөн аймгийн төвөө  тойр­гийн системээр хөгжүүлэх бодлого барьж байгаа бөгөөд энэ жилийн хувьд гурав дугаар тойргийн долоон км хатуу хучилттай замыг барьж байгуулна. Дээр дурдсан “Боловсрол” хот­хонд 960 хүүхдийн сур­гууль, цэцэрлэг, номын сан,  музей, багшийн хөгжлийн ордон  барьж байгуулахаас гадна 64 квадрат метр  талбай бүхий  дөчөөд сая төгрөгийн өртөгтэй 250 айлын орон сууц барина. Тэдгээр орон сууцны дэд бүтцийг  орон нутгийн хөрөнгөөр хийж  гүйцэтгэнэ. Энэ зун дулаа­ны станц ашиг­лалтад орж төвлөрсөн орон сууцууд  хэрэглээний халуун устай болно. 

 Хөдөөгийн сумдаас Дарьгангыг жишиг сум болгох ажлаа үргэлж­лүүлэн хийнэ. Баруун-Урт-Мөнххаан-Өндөр­хааны 180 км засмал замыг тавьж, Баруун-Урт-Бичигтийн чиглэлийн 275 км замын зураг төслийг хийлгэнэ. Хөрөнгө оруу­лалт бүтээн байгуулалтын ажлаа ирэх сараас эхлэхийн тулд өнгөрсөн сард бүх тен­дэрийг зарлаад байна. Аймаг орон нутгаа хөгжүү­л­эх, хүн ардынхаа аюул­гүй, тайван, тохилог орчинд ажиллаж амьдрах бүхий л боломжийг хан­гахаар бодож төлөвлөсөн, санаж сэдэж буй зүйл олон байна. Ард түм­нийхээ итгэлийг хүлээсэн бидэнд алгуурлах зүйл байхгүй ээ.