Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж тохируулагч агентлагийнх нь даргаар ажиллаж байсан Г.Гантөмөр болон Мэргэшсэн тогтвортой төрийн албаны төлөө үндэсний холбооныхон мэдэгдлээ.

Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа ажлыг нь сайшааж, төрийн албаны дөтгөөр зэргийг нь тэргүүн болгож байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуутаа “...08.00 цагт босдоггүй, авилгач...” хэмээн халсан гэнэ. Н.Алтанхуяг сайд  хоёр ч удаа Г.Гантөмөрийг халж, Г.Энхтайванг томилох арга хэмжээг авч байгаа юм. Энэ бүрд нь экс дарга нь шүүхдэж , шүүх  хууль зөрчсөн болохыг тогтоосон байна. Гэсэн ч Засгийн газрын тэргүүний зөвлөх хэрэгжүүлэхгүй гэдэг хариуг өгсөн гэнэ. Тиймээс Стандарчлал хэмжилзүйн газрын дарга асан Г.Гантөмөр Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ.