Л.ЭНХТУЯА

 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар яамны харьяа төв эм­нэл­гүүд болон тусгай мэр­гэжлийн төвүүдийн дарга нарын сонгон шалгаруу­лалтыг явуулж байгаа. Нийтдээ 15 ажлын бай­ранд 61 хүн материалаа ирүүлсэн гэж яамныхан өчигдөр мэ­дээллээ. Хэв­лэл мэдээл­лийн хэрэгс­лээр арван эмнэлгийн дарга хэдийнэ тодорсон гэж мэдээлсэн. Үүнийг яамныхан үгүйс­гээд сон­гон шалгаруулалт дуусаа­гүйг онцлов. Ма­териалаа ирүүлсэн долоон хүнийг шаардлага хан­гахгүй гэ­сэн шалтгаанаар хассан бол гурван хүн хүсэлтээ гаргаж мате­риалаа татан авчээ.

Шал­галтыг гурван үе шаттай­гаар явуулсан байна. Ур чадвар, ярилцлага, бай­гуул­лагын хөгжлийн тө­лөв­лөгөөний санал боловс­руулах зэрэг шалгалтуудад хамгийн өндөр оноо авсан 18 хүнийг өчигдөр англи хэлний шалгалтад оруул­жээ. Шалгуулагч тэнцсэн тохиолдолд зөвхөн өөрийн хүсэлт гаргасан ажлын байрандаа л ажиллах боломжтой. Сонгон шалга­руулалт зарласан зарим ажлын байранд оролцогч тэнцээгүй байгаа ба үүнийг төрийн албаны зөвлөлд авч хэлэлцээд дахин зарлах юм байна.

Өмнөх шалгалтуудад хамгийн өндөр оноо авч англи хэлний шалгалт өгч байгаа 18 оролцогчдын дунд хуучин удирд­лагуу­даас байгаа гэх мэдээл­лийг албаны хүмүүс өгч байгаа ч одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй гэлээ.