Д.МЯГМАР 

Нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Алтанцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэд хэчнээн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг юм бол?

-Хуульд зааснаар ир­гэд нийт 15 төрлийн чө­лөөлөлт, таван төрлийн хөнгөлөлт эдэлдэг. Сүү­лийн жилүүдэд хувь хүн өөрийн болон банк, сан­хүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулал­таар анх удаа хувьдаа ба­рилга барих, эсхүл худал­дан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын чөлөөлөлт эдэлдэг. Албан татвар тө­лөгчийн төрсөн буюу үр­чилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түү­ний сургалтад төлсөн, ба­римтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгө­лөл­тийг эдлэх нь эрс ихэссэн

-Хэдэн иргэн хэчнээн төгрөгийн хөнгөлөлт, чө­лөө­лөлтийг эдэлснийг тодор­хой хэлж болох уу?

-Дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхдээ төлсөн татвараасаа буцаан авдгаараа онцлогтой. Энэ ажлыг нийслэлийн хэм­жээнд 2007 оноос хойш зохион байгуулж байгаа. Иргэдийн буцаан авах мөнгөн дүн жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Ту­хайлбал, өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 16662 иргэн 9.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авч байсан. Энэ жил 19123 иргэн 12.2 тэрбум төгрө­гийн буцаан олголт ава­хаар харъяа дүүргүүддээ тайлан, материалаа ирүүл­сэн байна

-Иргэдийн буцаан ол­голтын мөнгийг нь ямар зарчмаар олгодог юм бэ?

-Хуульд заасны дагуу иргэд жил бүрийн хоёр­дугаар сарын 15-ны дотор орлогоо тайлагнаж, татва­раа төлсөн байх ёстой. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль бо­лон бусад хууль тогтоомж, журам, зааврын дагуу дүүрэг бүр иргэдийн тай­лан авч дуусмагц, хөнгө­лөлт, чөлөөлөлт эдлэх ир­гэдийн жагсаалтыг, жур­мын дагуу үндсэн мате­риалуудын хамт нийслэ­лийн Татварын газарт ирүүл­нэ. Нийслэл бүх мате­риалыг дахин нягтлан шалгадаг. Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэст жагсаалтыг явуулж, тэндээс банкууд­тай мэдээлэл солилцсоны дараа иргэдийн дансанд мөнгийг шилжүүлдэг юм.

-Нийслэлд иргэдийн материал шалгах үед голч­лон юунаас болж зөрчил гардаг, иргэд юуг анхаа­рах ёстой бол?

-Тайлан авахаас өмнө татварын албанаас хуу­лийн талаар болон иргэ­дийн бүрдүүлэх материа­лын талаар олонтаа мэ­дээлдэг. Гарын авлага тараадаг. Гэхдээ л зөрчил гарсаар байгаа нь иргэ­дийн хайнга болгоомжгүй байдал, татвар төлөгчийн үүргээ дутуу дулимаг бие­лүүлдгээс шалтгаалдаг байх. Тухайлбал, иргэд харилцах дансаа буруу бичиж өгдөг, өөр хүний нэр дээрх данс өгдөг, өө­рийн олсон орлого, орон сууц худалдан авсан эх үүсвэрээ яаж, ямар орло­гоос бүрдүүлсэн, түүнээ­сээ татвар төлсөн эсэхээ нотолж чаддаггүй зөрчил нэлээд гардаг.

-Энэ жил татварын буцаан олгох мөнгө шил­жихгүй байна гэж иргэд яриад байна. Хэзээ энэ мөнгийг олгож дуусах вэ?

-Өмнө нь тавдугаар сараас мөнгийг нь олгож эхэлдэг байсан. Харин энэ жилээс нийслэлийн Тат­варын албанаас иргэддээ шуурхай үйлчлэх, иргэд тайлангаа хуулийн хуга­цаа эхэлмэгц өгч эхэлдэг болгох, үүний дүнд буцаан олголтоо хурдан авдаг бол­гохоор шаргуу ажиллаж байна. Иргэдийн эхний ээлжийн жагсаалтаар яв­сан 6592 иргэний 4.8 тэр­бум төгрөг дансанд нь шилжиж орсон. Мөн хоёр­дугаар жагсаалтаар 10835 иргэний 5.6 тэрбум төгрө­гийг олгуулахаар нийслэ­лийн Санхүү төрийн сан­гийн хэлтэс рүү шилжүү­лээд байна. Гуравдугаар ээлжийн материалыг шал­гах ажил дуусч байна. Энэ жилийн хувьд тав­дугаар сар дуусахад бу­цаан олголтын мөнгө шил­жиж орох бололцоотой гэсэн үг.

-Иргэдэд анхааруулах зүйл танд байна уу?

-Сүүлийн жилүүдэд зарим хүн зөвхөн хөнгө­лөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд тайлангаа өгдөг гэсэн буруу ойлголттой байх шиг. Ямар нэг хэлбэрээр орлого олсон л бол татва­рын албандаа тайлангаа өгч, иргэний орлогын дэв­тэртээ тэмдэглүүлж хэв­шээрэй. Зөвхөн цалин хөлсний орлого олж бай­сан ч гэсэн тэр орлогоо цэнхэр дэвтэртээ бичүүл. Яагаад гэвэл таны татвар төлөгчийн үүргээ бие­лүүлж бун баталгаа нь ир­гэний орлогын дэвтэр юм.