Б.ЗАЯА
“Сод Монгол” группийн орон даяарх сүлжээний ажилчид, хамт олны ажил мэргэжлийн анхдугаар уралдаан өнгөрсөн баасан гаригт эхэллээ. Группийн ерөнхийлөгчийн нэрэмжит тус уралдаанд Улаанбаатар хотын төв, зүүн, баруун бүс болон Дархан, Эрдэнэт, Чойр зэрэг салбарын 11 бүсийн баг тамирчид гурван өдрийн турш өрсөлдсөн юм. Тэд IC картын системийг хэрэгчлэгчдэд хэрхэн таниулж сурталчлах, байгууллагынхаа сүлд дууг хэрхэн амилуулах зэргээр өрсөлдөв. Түүнчлэн бааз, шатахуун түгээх станцуудад хуваагдан өөрсдийн ажил мэргэжлийн онцлогоор уралдсан юм. Орон даяар 60 сүлжээ бүхий 600 гаруй ажилтантай тус группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар “Шинжлэх ухааны хандлагатай, технологийн нарийн горимтой бизнест хөлөө олж, зах зээлд өөрийн байр сууриа олсон компаниудын нэг бол манай групп юм. Ажилчдынхаа дэмжлэгээр топ 100 аж ахуйн нэгжээр 14 дэх жилдээ шалгарч байна. Нефтийг дагасан хүн бүр галын дөл шиг өөдөө амьдардаг. Энэ удаагийн уралдаанаар ажил мэргэжлээрээ онцгойрон шалгарсан залуусыг ур чадварыг хүн бүр өвлөн авч хэрэгжүүлэх ёстой. Бүгдээрээ түүн шиг чадвартай нарийн мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин болж чадвал группийнхээ ирээдүйг цоглоох юм” хэмээв.