Б.ОНОН

Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд ЭМЯ-ны Төрийн нарийн бич­гийн дарга асан Н.Түмэн­дэмбэрэлийг өнгөрсөн баа­сан гаригийн орой ба­рив­чилж хорьжээ. Н.Тү­мэн­дэмбэрэлтэй хамт ЭМЯ-ны Оношлогоо, эм­чил­гээний технологийн хэлтсийн дарга Д.Гончиг­сүрэн, тус хэлтсийн мэр­гэжилтэн н.Отгонжаргал нарыг баривчилсан байна.

Н.Түмэндэмбэрэл нь С.Ламбаа сайдын үед яам­ны­хаа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дар­гаар томилогдож, улмаар Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг сайд болсны дараа орыг нь залгаж байжээ. Д.Гончиг­сүрэнгийн хувьд Эмнэл­гийн тусламж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаад 2012 оноос Онош­логоо, эмчилгээний тех­но­логийн хэлтсийн дар­гаар томилогдсон аж.

Цагдаагийн­хан дээрх эрхмүүдийг төс­вийн хө­рөн­гийг үргүй зарсан, хувь­даа завшсан, мөн тен­дерийг будилаан­туул­­сан гэх үндэслэлээр ийн шал­гаж эхэлж буй бөгөөд одоо­гоор тэд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол  уч­руул­сан нь ил болоод байгаа аж.