Ч.ЗОТОЛ

 Аймгийн ШШГА шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ялтнуудыг хөдөлмөрөөр нийгэмшүүлэхэд анхаарч энэ чиглэлд хэд хэдэн ажил санаачлан ажиллаж байна. Энэ талаар тус газрын дарга  А.Намсамандаас тодрууллаа. 

-Хэнтий аймгийн ШШГА өнгөрсөн жил ажлынхаа үзүүлэлтээр улсад  тэргүүлсэн. Энэ онд ямар зорилттой ажиллаж байна?

- Шинэчлэлийн Зас­гийн газрын бодлого, үйл ажиллагааны хүрээнд ШШГЕГ-аас дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааг  бид бүрэн   хэрэгжүүлж  ажиллаж байна. Энэ жилийн тухайд  манай  алба үүсэн байгуу­лагдсаны 40 жилийн ой тохиож байгаа. Мөн аймаг байгуулагдсаны 90 жи­лийн ой давхцаж  байгаа. Ойн хүрээнд манай алба бүтээн байгуулалтын ажлууд, тухайлбал ажил­тан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг сайж­руулах, дээшлүүлэх чиг­лэлээр 40 айлын орон сууц барьж ашиглалтад оруу­лах, мөн манай албанд харъяалагддаг тоос­гоны үйлдвэрийн бү­тээмжийг нэмэгдүүлж  ча­нарыг сайжруулах тех­нологийн шинэчлэл хийж байна. Түүнээс гадна хорих ангид хоригдож буй  300 гаруй ялтныг ний­гэм­шүүлэх, хүмүүжүүлэх ажлыг сайж­руулахад ан­хаарч байгаа. мэргэжилтэй ялтны тоог нэмэгдүүлэх, мэргэжил­гүйд нь мэргэжил олгох сургалт зохион байгуулах, өөрсдийнх нь хүссэн мэргэжлээр чадваржуулж,  чадамжийн гэрчилгээ олгох ажлыг  МСҮТ-тэй  хамтран  зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жил бид ялтны дунд зохион байгуулах нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх ажлыг тодорхой үр дүнтэй, шат дараатай зохион байгуул­сан. Тиймээс 2012 онд нийгмийн ажлаараа нийт хорих ангиудаас шалгарч тэргүүн байр эзэлсэн. Мөн  2012 онд гүйцэтгэсэн, ШШГЕГ-ын өмнө хүлээ­сэн үр дүнгийн гэрээ бо­лон төлөвлөгөөгөөр хүлээ­сэн үүргүүдээ бүрэн дүү­рэн биелүүлж, төвлөрсөн хорих ангиудаас  мөн шал­гар­сан.  2013 онд тү­рүүн дурдсан амжилтуудаа бататгах, гэрээгээр болон төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргүүдээ давуулан бие­лүүлэх, нийт хоригдогсод ялтнуудыг ажлын байртай болгох зорилт тавин ажиллаж байна.

-Ялтнуудыг тоосгоны үйлдвэрт ажиллуулдаг юм байна. Энэ нь улирлын чанартай ажлын байр уу?

-Манай газрын үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг нь ялтныг нийгэмшүүлэх, тэдэнд хүмүүжлийн нөлөөлөл үзүү­лэх юм. Ялтныг ний­гэм­шүүлэхдээ хөдөлмөр эрхлүүлэхэд анхаарч байна. Хөдөлмөр эрхлэх  хэлбэр ямар байна гэвэл, аймгийн хэмжээнд барилгын материалын хэ­рэгцээ шаардлагыг ханга­хуйц тоосгоны үйлдвэртэй. Энэ үйлдвэрт хорих ангид  ял эдэлж байгаа нийт ялтны 40 орчим хувь нь ажлын байраар хангагдан ажиллаж байдаг. Гэхдээ энэ нь улирлын чанартай, хавар, зун, намар үйл ажиллагаа явуулдаг. Иймд улирал харгалзахгүй ажиллаж байдаг ажлын байраар хангах, хөдөлмөр  эрхлүүлж цалин хөлс ол­гох, түүнээс нь  төлбөртэй ялтны  өр төлбөрийг бараг­дуулах ажлыг шат да­раатай зохион байгуулж байгаа. Өр төлбөргүй ялтны хувьд нэрийн дан­санд нь  мөнгөө байр­шуулж  суллагдаад ний­гэмд гарахад нь өгдөг.

-Хоригдогч ялтнуудад мэргэжлийн сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад анхаардаг гэлээ. Үр дүн гэдгийг жаахан тодруулахгүй юу?

-Тухайн ялтны хүссэн мэргэжлээр чадвар­жуу­лах, чадамжийн гэрчилгээ олгох гэж ярьж байгаа маань түүнд чиглэсэн. МСҮТ-тэй хамтран нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүдээр сургаж, дадлагажуулж  сер­тификат олгодог. Суллаг­даад гарсныхаа дараа амьд­ралд хөл тавьж ний­гэмшихэд тэр нь хэрэг болно.Тухайлбал, газар тариалан эрхлэх зэрэг ба­рилгын  чиглэлээр  мэргэшүүлэх сургалтыг 2012 оноос үе шаттай хэрэгжүүлж байгаа.

40 ялтныг барилгын чиглэлээр сургалтад хамруулан  мэргэжил эзэмшүүлж үнэмлэхийг нь  олгуулсан. Энэ жил бетон, арматурын сургалт явуулж, шалгуур хангасан ялтнуудад мэргэжил олгох ажлыг эхлүүлээд байна. Дараа, дараагийн сур­галтыг ямар чиглэлээр явуулах талаар нийт хо­риг­дол  ялтнуудаас санал авсны үндсэнд зохион байгуулах төлөвлөгөө гаргасан.