Д.МЯГМАР

Хотын дарга Э.Бат-Үүл сард нэг удаа сэтгүүлчидтэй уулзаж тэдний сонирхсон сэдвээр яриа өрнүүлж, холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгдөг билээ. Энэ удаагийн сэдэв өргөн агуулгатай болсон ч сэтгүүлчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар түлхүү сонирхож байсан. Иргэдийн саналыг 14 компани авч бүтээн байгуулалтын ажилд орохоор зэхээд байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариулсныг товчлон хүргэе.

-Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд газраа чөлөөлөөд хаана очиж амьдрах вэ?

-Тэр асуудлыг дахин төлөвлөлт дээр ажиллаж байгаа компаниуд өөр өөрийнхөөрөө шийднэ. Тэд иргэдийн газрыг чө­лөөлж авч бүтээн байгуу­лалт хийж байгаа тул айлуудыг тухайн компани бөөнөөр нь нүүлгэн нэг тийш нь аваачиж түр байрлуулах ёстой. Эсвэл өөрсдийн барьсан орон сууцандаа түр байлгана уу, бүтээн байгуулагчдын шийдэх ёстой асуудал.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон хэрнээ компаниудын санал ирэх­гүй байгаа газруудын асууд­лыг хэрхэн шийдэх вэ?

-Ойрын хугацаанд да­хин тендер зарлана. Бүр болохгүй бол хүн сонир­хохгүй байгаа тэр газруу­дыг манай хотын захир­гаанаас төлөвлөж, бүтээн байгуулалт хийх байх.

-Утааны голомт болсон Гандангийн орчмыг дахин төлөвлөлтөд хамруулаагүй юм уу?

-Тэндхийн оршин сууг­­чид нь дургүй байна гэж би “үзмэрдсэн” юм. Тэд гудамжиндаа зам та­виулж, гэр лүүгээ дэд бү­тэц, шугам хоолой оруу­лах сонирхолтой байсан тул дахин төлөвлөлтөд хам­руулаагүй. Тиймээс тэнд элдэв компанийнхан су­дал­гаа хийж ажиллах ёс­гүйг хүмүүст анхаа­руулж бай­на. Энэ талаар иргэ­дээс гомдол ирэх болсон.