Х.БУЯН

Хувьсгалын дараа 1937 оноос эхтэй хар дар­сан он жилүүд өнгөрсөн. Энэ үед дээрээс өгсөн даалгаврыг гүйцэтгэхээр (дээрээс шүү!!!) НАХ яам­ны ногоон малгайт­нууд лам хуваргуудыг цуг­луулж буудан хороохоор явж байлаа. Ингэхэд дээ­рээс өгсөн алах хүний тоо нь хоёроор дутаж, айхдаа хонио хариулж байсан хоёр номхон малчныг зам­даа ачиж аваад хороох газраа хүргэн тоо ёсоор нь буудаж байсан түүх бий. Үүнийг их хэлмэгдүүлэл­тийн он жилүүд гээд бай­гаа юм. Даргын талд, түү­ний гар хөл бологсдын амнаас гарсан хий бүхэн тухайн үед эрдэнэт хүнийг гэмгүй байсан ч буруутан болгох их хүч болж байлаа. Одоо цагт тухайн үеийг буруутган олон мянган энгийн номхон ардыг, эр цэргүүдийг нэхэн цагаат­гаж нүгэлээ наминчилж, өршөөл гуйх ажил өрнөж байгаа. Ухаандаа, төр зас­гийн буруутай үйл ажил­лагаа, түүнийг удирдагч ганц хүний гаргасан шийд­вэр нийгэмд хэрхэн айм­шигтай хар толбо үлдээд­гийг монголчууд энэ биеэрээ туулаад ирсэн улс. Энх цаг тогтсон үед ч түүний үр дагавар байсаар байсныгбид мэднэ.Хэн дуртай нь дургүйгээ албан тушаалтанд түрүүлж матна түүний зөв болж хөөрхий бусад нь энх цагийн хэл­мэгдүүлэлтэд өртсөөр л байсан үе, Социалист нийгэм.

Ашгүй ардчиллыг хөг­жүүлэгч залуус энэ бүх­нээс залхахдаа эрс шинэч­лэл хийж бугшсан төрийг буулгаж байсан бас нэгэн түүхтэй орон. Шударгаар өрсөлдөж ялсан нь засаг барьсаар хориод жилийг ардаа хийж. Сайн муугаа нуулгүй ярьж гэмтэйг нь шийтгэн гэмгүйг нь хэлэл­цэн суллаж байсан шүүх засаглал шударга, бат сууриар ажиллаж байлаа. Хэдийгээр шүүх засаглал, түүний алба хаагч, Ерөн­хий шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тушаалаар томилогдож, өөрчлөгддөг ч одоогоос өмнөх гурван Ерөнхийлөг­чийн нүүр шударга байсан учраас тэд ажлаа жинх­нээсээ хийдэг байв. Ха­рамсалтай нь сүүлийн дөрвөн жилд шүүх, түүний шүүгчиднам эвсэл болон хуваагдаж, илтээр хөдөл­мөрлөх эрхийг нь хаах болсон учраас хэн эзэн байж, хоол чулуудна түү­нийг даган биелүүлж үүр­гээ умартах болсон гээд шууд, шударгаар хэлэхэд буруутах гарц байхгүй.

Нэгэн зүйл. Үүнд хуу­лийн хэллэг, албаны зарч­мыг оруулж нотолбол: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар ном, хуу­дас 70-д зааснаар “Гэмт үйлдэл” гэдгийг ямагт идэвхитэй хөдөлгөөнөөр ЗААВАЛ ИЛРЭХ гэмт зан үйл” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн үйлдэл нь заавал идвэхитэйбайж гарцаагүй илрэх ёстой. “ИЛРЭХ” гэдэг нь нотлох баримтаар нотлогдоно гэсэн үг. Харин нотлох баримтаар нотлогдоогүй үйлдлийг “Гэмт хэрэг мөн” хэмээн таамаглаж огтхон ч  болохгүйг Мон­гол Улсын Эрүүгийн Бай­цаан Шийтгэх хуульд заачихаж. Тодруулбал “Шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэж бо­лохгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тус хуу­лийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гээд тодоос тодорхой тодотгосон. Гэх­дээ энэ заалт өнөөдөр хү­чин төгөлдөр үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­баярт энэ хууль үйлчилсэн үү үгүй юу гэдэг бас л сонирхолтой. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэг­лэн онц их хэмжээний хохирол учруулсан л гээд байгаа. Гол нь хохирчихсон иргэн, аж, ахуй нэгж нь олдохгүй байгаа нь хачин. Тэр ч бүү хэл Нийслэлийн захирагч байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч асан Н.Болормаа нарыг Н.Энхбаяртай үгсэн нийлж улсаа бараг л дам­пууруулчихсан юм яриад, “ялтан” хэмээх цолыг хар­амгүй хайрлах болов.

Гэтэл өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд “шүүхээр иргэн хүнийг буруутай гэдэг нь эцэслэн нотлогдоогүй тохиолдолд “ялтан, буруутан хэмээн нэрийдэх нь хуулиар хо­риотой” гээд заачихсан байгаа. Захын хэн ч хэлнэ. Одоог хэр нь Ц.Батбаяр, Н.Болормаа нарыг шүүх хурал болоогүй. Харин тэднийг буруутан гээд бай­гаа хүмүүс нь хэн бэ.

Нэгэн зүйл. Одоо харин хохирол учруулсан тухайд: Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байвал гэмт хэрэг нь ТӨГС БҮРДЭЛ болсонд тооцогддог. Хо­хирол хохиролдоо мате­риаллаг хохирол. Гэмт хэрэг нь үйлдэгдсэн бол төгс бүрдэл баймааж сая гэмт хэрэгт тооцогдоно гэдэг зарчим нэн чухал билээ.

Эс тэгвээс бодитой хохирол учраагүй байхад үйлдлийн бус санаа бод­лыг гэмт хэрэгт тооцож, хэн нэгнийг үзэл бодлынх нь төлөө гэм буруутай болгох, энэ нь мөн нотлох баримтанд тулгуурлаж биш, харин ТААМАГ­ЛАЛААР, хүчээр ял тулгах зэргээр гэм зэмгүй хү­мүү­сийг хавтгайруулан яллах балмад ажиллагаа болж ху­вирна. Үнэхээр гэмт хэ­рэг мөн бол бодитой хохи­рол учирсан үйлдэл байх ёстой. Энэ тухай “МУ-ын Эрүүгийн хуулийн тайл­бар” хэмээх номонд: “Тө­рийн албан тушаалтан ал­баны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуу­лан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, ир­гэ­дийн хуулиар хамгаа­лагд­сан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол уч­руулснаар бүрдэл төгс­дөг материаллаг бүрэлдэ­хүүн­тэй гэмт хэрэг мөн” (хууд.617) гэжээ. Харин хохирол учраагүй бол төгс бус бүрдэл буюу хохи­роох үйлдэл болоогүй гэсэн үг. Төгс бус бүрдэлтэй бол гэмт хэрэг гэж тооцогдох­гүй. Тэгвэл “гэмт хэрэг байх­гүй бол ял байхгүй, ял байх­гүй бол гэмт хэрэг байх­гүй” гэсэн зарчим үйлчилнэ.

Бүр ойлгуулахын тулд энгийнээр хүүрнэвэл, Мон­гол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­баярыг шүүхдээ ямар ч гарцаагүй байдалд хийх нотолгоо гаргаж үзүүлээ­гүй. Зүгээр л Н.Энхбаяр нь “албан тушаалын байд­лаа” буюу “нэр хүнд, нө­лөө”-гөө ашиглаж, бараг зүгээр сууж байгаагаараа нөлөө үзүүлэн, бусдаар “Өргөө” зочид буудал, “Улаан­баатар таймс” сонины талаар шийдвэр гаргуулсан гэж үзэв.

Тэгвэл нэгд, үйлдэл илрэх ёстой гэсэн зарчмын дагуу бусдаар шийдвэр гаргуулсныг тодорхой нот­лох баримтаар шийдвэр­лэх ёстой. Хоёрт, хэн нэ­гэн хүн бусдын гаргасан шийдвэрийн төлөө ха­риуц­лага хүлээх ёсгүй бөгөөд Эрүүгийн хуульд бусдын гаргасан шийдвэ­рийн төлөө огт өөр хүнд ха­риуцлага хүлээлгэх тухай зүйл, заалт огтоос байдаг­гүй. Харин ч хүн зөвхөн өөрийн­хөө үйлдлийн төлөө өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн хатуу зарчим суусан байдаг нь Эрүүгийн хуу­лийн 8.2-т бичжээ. Нэмэлт мэдээлэл өгөхөд”урвуулан ашиглах” гэдэг үг нь “Ав­лигын эсрэг хууль”-д ч “Ту­хайн албан тушаалтан албан тушаалын байдлаа биш, чухамхүү албаны эрх мэдлээ ашиглаж, шийд­вэр гаргаж, тэр нь гэмт хэргийн шинжтэй бол ха­риуц­лага хүлээнэ” хэмээн тайлбарлагдсан билээ.

Тэгэхээр гол асуудал. Монгол Улсын Шүүх, түү­ний шүүгчид Н.Энхбая­рын хэрэг дээр хуульд заасан тайлбарын дагуу, зүйл заалтаа баримталж ажил­лавал уу эсвэл ДЭЭ­РЭЭС ӨГСӨН даал­га­ва­рын дагуу гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэн”хороов уу”.

Түүнийг шүүх анхан шатны ажиллагаа ний­тийн өмнө ил явагдсан. Энэ үед улсын прокуро­рууд ч тэр, шүүгчид ч тэр хөдлөшгүй нотолгоо дэл­гэж гарцаагүй нөхцлөөр баримтжуулсан материал гаргаагүйг бүгд мэднэ. Зүгээр л “Н.Энхбаяр нь бусадтай бүлэглэн улсад их хэмжээний хохирол уч­руулсан” гэдэг үгийг хэ­дэн­тэй давтсан.Одоо ч түү­нийг ялтан болгоод бай­гаа “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлыг ийм замаар, энэ хүнтэй хуувилдаад, ийм шийдвэр гарган хувь­даа завшсан гэдэг нотол­гоог гаргаж дийлсэнгүй. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг эр­хэм шүүгч, прокуроорууд мааньтаамаг дэвшүүлэн ярьсаар дээрээс өгсөн даал­гавараа онц биелүү­лэхийн тулд төлөвлөсөн ялаа оноосон.

Хэрэв өнөөдөр Н.Энх­баяр албан тушаалаа ур­вуу­лан ашиглаад, бусад­тай бүлэглэн тушаал шийд­вэр гаргасан нь үнэн бол “Улаанбаатар таймс” сонины байр ТВ-5 теле­визийн сэтгүүлч Д.Дагий­маагийн бүрэн мэдэлд, “Өргөө” зочид буудал Нийс­лэлийн өмчид харьяа­лагдаж байгаагийн учир юунд вэ.