Хөшигтэй улс төр
Ө.СОНОР
Олиггүй шийдвэр гаргаж, төр засгийг хувийнхаа ах дүү, найз нөхдөөр хүрээлүүлдэг муухай улстөрчийн дүр манайд олон. Үүний нэг нь болж ашиг сонирхлын зөрчилтэй ажиллах болсон сайдаар Уул уурхайн Д.Ганхуяг тодорсныг зарим хэвлэлүүд онцолжээ. Сүүлийн үед Ашигт малтмалын газрын Кадастрын албаны даргаар хүний их эмч мэргэжилтэй Н.Чинбаатар гэх эрхэм ажиллах болжээ. Яахаараа эмч нөхөр уул уурхайн салбарын чухал агентлагт даргаар ирдэг байна гэж гайхаж байтал түүнээс ч илүү сонин юм сонсогдож гэнэ.
Учир нь өнөөх Н.Чинбаатар дарга нь Д.Ганхуягийн эзэмшлийн “Бридж” группийн ресторануудыг хариуцан ажиллаж байсан, эмчийн ямар ч туршлагагүй, сувилагчийн сургууль л төгссөн байж таарсан гэнэ. Тэгэхээр Д.Ганхуяг сайдын дотны хүн л бол мэргэжил харгалзахгүйгээр уул уурхайн салбарт дарга болж болдог ажээ.