Мэдэгдэл

МИАТ компанитай холбоотой хэрэгт “Аэр Маркет” компанийн удирдлагуудыг холбогдсон мэтээр өнгөрсөн сарын сүүлээр зарим сонин хэвлэл болон мэдээллийн сайтуудаар гарсан бөгөөд энэ талаар тус компанийн зүгээс хариу тайлбар өглөө.

“Аэр Маркет” компанийн удирдлагуудыг гадаад руу оргон зайлж, хил дээрээс баривчлагдсан, тус компани нь дайны эрсдэлийн даатгал нэрээр татвар нэмж авдаг болсны дараахан байгуулагдсан бөгөөд “Монголиан Эйрлайнз” компанийн охин компани. Ч.Хоролсүрэн нь “Аэр Маркет” компанийн тодорхой хувийг эзэмшдэг гэх зэргээр ямар ч ор үндэсгүй худал мэдээллийг цацаж, олон нийтэд ташаа ойлголт тараасныг эсэргүүцэж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдээлэл нь гүтгэлгийн чанартай бөгөөд аяллын салбарт 13 жилийн турш тогтвортой, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн ажиллаж ирсэн компани, хамт олны хэвийн үйл ажиллагааг санаатайгаар алдагдуулах ажиллагаа гэж үзэж, бизнесийн нэр хүндээ сэргээлгэх, учирч буй бодитой хохирлыг холбогдох газруудаас нэхэмжлэхээр ажиллаж байна гэв.