ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХЭРЭГ ЯВДАЛ МАХН-ЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх баригч МАХН-ын дотоод хям­ралаас хонжоо хайх нь амин чухал зорилт болохыг ойлгож байлаа. Хэрэв сонгуульд нам нь ялагдах юм бол дараагийн сон­гуульд илүү хүнд нөхцөлд оролцох байв. Тиймээс Н.Алтанхуяг Х.Баттулга нарын ая эвийг яаж ийгээд олоод байсан юм.

Энэ зуур сөрөг хүчин ч хангалттай хямарч байв. МАХН-ын нэрийг өгсөн нь МАН-ыг хуваахад тун чухал нөлөөтэй. Н.Энх­баяр намынхаа нэрийг авахын тулд задарч салаад байсан Ногоон намын нэрийг “амжилттай авч өгсөн” хуульч О.Баасан­хүүг дуудаж уулзжээ. О.Баасанхүү ч “намын нэр авсан нууцаа” ний нуугүй ярьжээ. Ердөө л дээд шүүхээс шаардаад байгаа, нам бүртгүүлэхэд шаард­лагатай бүхий л бичиг баримтуудыг ёсчлон бүр­дүүлж өгөх ёстой. Харин гадуур Н.Энхбаяр шүүхэд нөлөөлж нэрээ авах гэж байна, Ц.Элбэгдорж МАН-ыг хуваахын тулд далдуур туслаж байна, Н.Энхбаярын хүмүүс шүү­хээр дүүрэн учир гарцаагүй авах нь гэж шуугина.

О.Баасанхүү МАХН-ын бүх бичиг баримтыг ном ёсоор бүрдүүлж өгчээ. Ногоон намын ч тэр, МАХН-ын ч тэр нэр авахын тулд бүрдүүлэх материалд дутагдал бай­сан  учраас л хойшилсон болохоос үнэндээ Дээд шүүх номын дагуу л асуудлыг шийджээ. Яахав жаахан хүнд суртал гар­гасан л байх. Хаа сайгүй л тийм байгаа. Ерөөсөө ИЗНН аппарат­гүй, ажил хийдэггүй нь “Ногоон нам”-ын нэрийг О.Бум-Ялагч нарт алд­санаар ил болсон. Гэтэл МАН-д ч ИЗНН-ыг хэ­лэлтгүй цал­гар назгай байдал гаарсан байв.

У.Хүрэлсүхийн хэдэн залуус хууль ёсны баримт бичигтэй хөөцөлдөхийн оронд хий хоосон улс­төржилтийн хөөсөн дунд хөвж явлаа. Түүнийгээ “пиардах” гэж нэрлэнэ. Гэвч бодит ажилд суурилаагүй шуугиан гэ­дэг удирдаачгүй замба­раагүй хөгжим тоглосон­той л адил. Тухайн тохиолдолд МАН ч хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд МАХН-ыг бүрт­гэж болохгүйг тайл­бар­ласан бол УДШ-ийн­хэн сэтгэл зүйн хувьд нэрийг МАН-д өмчлүүлэх талдаа байсан гэдэг. Гэтэл өнөөх залуус нь хий хоо­сон шуугиан дэгдээгээд түүнийгээ ихэд бодон тэмдэглэсээр байгаад ялагджээ.

Н.Энхбаяр ч тун ням­бай загнаж бүхий л зүйлийг ёсчлон бүрдүүлж өгсөн нь зөв гэсэн чиглэл өгчээ. Хүн нь хашир уч­раас У.Хүрэлсүхийн за­луус буруу тийш зүтгээд байгааг харж байсан, дээр нь цаг алдалгүй санаач­лагыг гартаа авахад энэ хийрхэл хэрэгтэйг ойлгож байсан хэрэг. УДШ яалт ч үгүй ном ёсоор бүрдүүлсэн материалд тулгуурлан нэрийг өгөв. Энэ зуур МАН-ынхан юу хийж байв гэвэл ерөөсөө л Ц.Нямдоржийг хатгаж, бушуухан цаад Н.Энх­баярыгаа л бариад хийгээ­дэх гэж байлаа. МАН бүх­лээрээ хийрхээд харин ганц Ц.Нямдорж л бо­дитой алхам хийв.

Энэ зуур Н.Энх­баярын зүгээс түүнд тулгаж буй хэргүүд утга учиргүй болох талаар хэв­лэлийн сөрөг довтолгоо эхлүүлжээ. “Таймс, таймс” нэртэй урт нийт­лэл, түүгээр ТВ-9 теле­визийн хийсэн нэвтрүүлэг нь хэрэв Н.Энхбаярыг тулгасан хэргээр нь барьж хийхдээ тулбал МАН-ын­хан тэр дундаа хотын бүлэг тэр чигээрээ хамаг­даж дээлээ нөмрөхийг шууд илчилжээ. Цагдаа­гийнхан сандарч, нэвт­рүүлгийг зогсоохын тулд телевизийн бүтэн студийг шүүхэд өгөв. Өгүүлэлд байгаагүй, нэвтрүүлэгт орсон хоёрхон өгүүлбэрт долдугаар сарын 1-ний хэ­рэг явдлын үеэр ир­гэдийг бөөнөөр хоморго­ло­ход идэвхийлэн оролц­сон хошууч н.Отгон­жар­галын тухай хэлжээ. Хошууч н.Отгонжаргал гомдол гаргаж өөрийгөө гүтгүүл­сэн дүрд тоглов. Нэвт­рүүлэгт авагдсан ба­римт үнэн байсан уч­раас ийм байдлаар л зогсоохоос өөр аргагүй байсан юм. Харин Ц.Ням­дорж алгаа үрчин баярлаж байв, нэг сумаар хоёр туулай, дав­хар хотынхныг дарж авбал өөрт нь бүр ч сайн.   

Үнэндээ Н.Энхбаярын хэрэгт баримт цуглуулах нь хууль ёсоор яллахад яагаад ч хангалтгүй байв. Ц.Нямдорж бачимдан мөр­дөн байцаагч нараа шахах авч Н.Энхбаярын хэргийг шалгах ажил удааширснаар барахгүй цагдаагийнхан ядаж “нэ­рээ авч үлдэхийн тулд” АТГ руу шидэхээр шийд­жээ. АТГ хүлээн авснаар хэргийг хянах шахах бо­ломж Ц.Нямдоржийн га­раас алдуурч орхив.

Ц.Нямдорж Ц.Элбэгдоржийг шахаж байгаа царай нь Х.Бат­тулгатай баахан “тагнуу­лын хэрүүл” өдсөнөөр л хязгаарлагдав. Энэ зуур МАХН нэрээ авчихлаа. МАН-ынхан эцсийн ар­гаа хэрэглэж Ерөн­хийлөгчийг олон нийтийн шахаанд оруулахаар шийд­жээ. Хэрэв АТГ Н.Энхбаярын хэргийг шийдэж чадахгүй бол “Ерөнхийлөгч авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэлгүй хий хоосон ярихаас цааш­гүй амьтан” юм хэмээн тайлбарлажээ. АТГ хэр­гийг цагдаад буцааж болохгүй байлаа. Яагаад гэвэл нийгэмд Н.Энх­баярын хэргийг авлигатай тэмцэх хамгийн том алхам гэсэн ойлголтыг суулгаад байв. Ядаж байхад Х.Тэмүжин “АТГ акулыг нь бус жараахай бариад байна” гэж баалж, Ц.Элбэгдорж түүнд нь дөрөөлж МАН-ыг да­рамтлах гэж зүтгэж байсан тул ямар нэг юм хийх хэрэгтэй байлаа. Хэрэв “МАН-ынхныг хомор­голоё гэвэл эхлээд наана нь Н.Энхбаярыг барих нь зөв” гэж тооцжээ. Тэ­гэхгүй бол Засгийн газарт хамтарсан МАНАН улс төржихдөө нэгнээ муу­лавч цаагуураа бол ханцуй дотроо гар гараа бат атгал­цаад байсан юм. Ядаж байхад Оюутолгойн гэрээг хамтарч хийсэн учраас АН ил сөргөлдөж зүрхлэхгүй байлаа.

Сү.Батболд тэр үед АН-ынхнаас айлтгүй, бид бүгдийг нь базчихсан гэж намаа тайвшруулахын зэрэгцээ эхлээд Н.Энх­баярын асуудлыг шийдье, хэрэв Н.Энхбаярыг л далд хийчихвэл АН-тай бол ядах юмгүй гэж байжээ. Ийнхүү Н.Энхбаяр МАНАН-гийн золио бо­лох нь тодорхой болов.

 

ГУРАВНЫ НЭГ

 

Будилсаар байтал цаг алдаж, МАН дотор эрх баригчдаа хүчтэй шүүм­жилдэг бүлэг үүсчээ. Түүнд нь элснийхэн энэ тэр гэсэн нэр хоч өгсөн ч өнөөдүүл нь хэргийн гол зангилаа болсон “Оюу­толгойн гэрээ”-ний бул­хайг илчилж, гэрээг за­сахаар зүтгэж эхэлжээ. Хамаг юм балрахдаа тулав. АН-ынхны хувьд энэ бол нэр дэвших шантааж байсан бол МАН-ын хувьд гадуурхагдах шалтаг бай­жээ. Аль аль тал нь дахин дэвшихийн тулд л ажил­лаж, 20 гаруй хүн нийлж чаджээ. Тэд ам­жилт олоогүйдээ шарал­хахдаа нийлж байгаад “Стра­тегийн ордуудад хө­рөнгө оруулсан этгээдүүд Мон­гол Улсын зөвшөө­рөлгүй хувьцаагаа зарж болохгүй” тухай хууль батлуулж орхив.

Ингэснээр Оюутол­гойн ажил гацахдаа тулжээ. Үнэндээ энэ хуулиар “Рио Тинто”-г гинжлээд тавьчихжээ. Хэрэв ийм энэ хуулийг батлаагүй бол “РиоТинто” Монголчуудын Хятадаас болгоомжилдог сэтгэ­хүйгээр тоглож “Хэрэв биднийг хавчаад байвал хувьцаагаа “Чай­налко”-д зарчихъя л даа” гэсэн шантаажид мөнхөд ба­ригдах байсан юм. Нөгөө талаас Р.Фрийд­ланд “Овоот толгой”-н уур­хайг эзэмшигч “Өм­нийн говийн элс” охин ком­панийхаа хувьцааг  “Чай­налко”-гийн охин ком­пани “Чалко”-д 560 саяар зарах зарах хэлэл­цээрийг хийгээд байв. Ин­­гэснээр хятадууд Мон­­­голын нүүрс­­ний экс­пор­тод бүрэн хяналт тог­тоох ба улмаар Фрийдлан­дын компанийн хувьцааг эзэмшсэнээрээ дамжуу­лан “Оюутолгой”-н хувь­цаа­наас ч эзэмших эрхтэй болох байв. Зарим эх сурвалжийн бичсэнээр Р.Фрийдланд “Оюутол­гой”-н өөрт ноогдох хувийг энэ ордоос экс­порт­лосон нүүрсээр сан­хүүжүүлж байсан ба “Чал­ко” нүүрсийг нь ху­далдан авагч гол ком­пани байжээ. Тиймээс энэ най­мааны үр дүнд “Оюутолгой”-н сан­хүү­жилтийг “Чалко” хийс­нээрээ хувь­цаанаас нь эзэмших эрхээ нээж, алс­даа ийм гэрээ­нүүд нь “Оюу­толгой”-г “Чайнал­ко”-гийн эзэм­шилд шил­жүү­лэх учиртай байв.

Үүний зэрэгцээ Ка­над, Австралийн үй олон компани Монголын өм­нөд хязгаарт лицензээр авсан нүүрсний ордууддаа багахан хөрөнгө оруулж додомдоод хятадуудад үнэ хүргэн зардаг хамгийн гол бизнес нь нурж унажээ. Гэхдээ зарим нь стра­тегийн бус ордуудад ийм хулхи ажиллагаа явуул­саар байна.

Нэгэн сэтгүүлд мөнгө өгөөд л “Монголын оны шилдэг хөрөнгө оруу­лагч”-аар шалгарч мандаж байсан Австралийн “Хүннү коал” IPO хийж олсон мөнгөнөөсөө ердөө 20 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн болоод ордоо тайландуудад 580 сая ам.доллараар зараад бултчихжээ. Тайландууд ордыг аваад ашиглаж эхэлтэл ордын нөөц нь авсан үнээ яагаад ч нөхөхөөргүй болох нь илэрч одоо баларч байна. IPO хийхдээ нөөцийг худал зарлаж үнээ өсгөсөн байжээ. Иймэрхүү луй­варт Монголын нэр хүнд унахаас бус “Эрхэм хө­рөнгө оруулагчдын нэр хүнд огт унахгүй” харин ч тэд Монголчууд үндсэр­хэж биднийг боож хааж байна гэж дэвэн дэлхий­гээр хашгичин зарлах бөлгөө. Одоо тэд шахсаар энэ хуулийг буцаагаад өөрт ашигтай байдлаар өөрчлөх саналыг оруу­лахад бэлэн болсон байна. Тэд худалдагдсан хэв­лэлүүд барууны лоббиг хэрэгжүүлэгч “Блүмбэрг” телевиз зэргээр байнга Монголд хөрөнгө оруулалт буурч байгаа тухай, үүний улмаас эдийн засгийн өсөлт саарч байгаа тухай сэхээ самбаагүй яриул­саар л байна.

Энэ хууль батлагд­магц Канадаас гурван этгээд ирж УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Баярын бүрэн эрхэнд халдсан ч С.Баяр өөрөө хөөцөлдөж тэднийг сул­луулсан тухай мэдээлэл цөөн хэдэн хэвлэлд гарсан боловч тагнуулын орол­цоотой тэгсгээд нам даржээ.

Яг энэ хууль бат­лагдмагц МАН-д маш хүчтэй доргилт үүсэв. Хуулийг санаачилсан, батлуулахын төлөө зүт­гэсэн гишүүдийг МАН нэр дэвшүүлэхгүй хэмээн гадуурхаж эхэлжээ. Ха­рин тэр гадуурхагдагсад нь уулзаж ярилцаад хэрэв МАН дэвшүүлэхгүй гэж байгаа бол МАХН-аас дэвшчихье гэж ярилцжээ. Тэдний дотроос уламжлал ёсоор мэдээлэгчид ч бий болов. Тэр мэдээлэгчид нь өөрсдийн алхам бүрийг МАН-даа уламжилж бай­сан ба ингэснээрээ МАН-аас дахин нэр дэвших нэр нүүр олно гэж бодож байв. Тэд хоёр талд тоглосоор байв. Хэрэв боломж олд­вол МАН-аас дэвшинэ, болохгүй бол МАХН-аас дэвшинэ. Хэдийгээр МАХН-ын нэр хүнд өсөж байгаа боловч МАН-ыг яаж гүйцэх вэ? Тиймээс МАХН-аар барьцаалж, МАН-аас дэвших нь зөв гэж тооцжээ. Харин тэдэнтэй хамтарч байсан АН-ынхан бүгд намаасаа дэвших болжээ.

Н.Энхбаярыг хүчээр баривчлахаас хоёр долоо хоногийн өмнө МАН-ын 14 УИХ-ын гишүүн түүнтэй уулзаж, МАХН-аас нэр дэвших асуудлыг ярьжээ. Энэ бол МАН-д маш том аюул байв. Ингэснээр МАН тэг дун­дуураа хуваагдана гэсэн үг. УИХ дахь 45-аас 15 нь сална гэдэг шуудхан гу­равны нэг. Урд нь “Н.Энхбаяр, МАХН” гэсэн нэр л байхад яаж хуваагдлаа? Н.Энхбаяр ч энэ зуур бэлтгэл болгож “Шударга ёс” эвслийн намуудтай ярилцаж, эвс­лээс нэр дэвших квотыг МАХН-д илүү оноох талаар саналаа хэлжээ. Шууд 14 хүн ирнэ гэж ил тод хэлж болохгүй байв, цаадуул нь ч гуйсан, бүх нууц задарна гэж болгоом­жилжээ. Чухам яг үүнээс нь болж Б.Жаргалсайхан “аллергитаж” эвслээс гарах болсон байх. Гэхдээ БНН эвслээс гарсан ч МАН-ыг Ц.Шинэбаяраар дамжуулан хувааж бай­сан Хамаг Монголын Хөдөл­мөрийн Намтай эвссэн нь бас нэг тохироо байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Н.Энхбаяр “Та нар юундаа айгаад байгаа юм бэ? Шууд ороод ир” гэж шуудхан хэлж байв, гэхдээ асуудлыг гол нь айдаст биш МАХН-аар дөрөөлж МАН-аас дэв­ших нь чухал байсан учраас уулзалт болгоныхоо дараа олонх нь шууд намын даргадаа очиж хэ­лэлцээрээ эрээ цээргүй ярьж байв. Сү.Батболд улстөрийн туршлагагүй тул айдаст автжээ. Н.Энхбаяртай ярилцаж үзсэн авч ямар ч тохироо байсангүй, мэдээж Н.Энх­баяр юунд “14 нэр дэвшигчээ танайх ав аа” гэж найр тавих билээ? Зарим нь сонгуульд МАХН дангаараа орсон нь дээр гэж байв. Ингэсэн тохиолдолд жишээ нь Зав­ханы Балдан-Очир гур­ваар бичигдэнэ гэх мэт тохироо явж байв.

Асуудал яаравчлахгүй бол болохоо байсныг сануулжээ. МАН яаралтай хуралдаж яаж ийгээд Н.Энхбаярыг баривчлан хорих нь зүйтэй гэж шийджээ. Ингэсэн цагт сүйрлийн ангалаас амь дүйж гарна. Мэдээж энэ шийдлийг Н.Энхбаярт нөгөөдүүл нь дор нь мэдээлжээ.

 Н.Энхбаяр өрсөхийн тулд долдугаар сарын 1-ний хэрэг явдлын талаарх намуудын дарга нарын уулзалтын протоколыг ил болгожээ. Түүнд чухам хэн буруутайг олон нийт мэдэг, чухамдаа долдугаар сарын 1-ний харгислал бол “Оюу­толгойн гэрээ”-ний угтал болохыг хараг гэжээ.

Удалгүй АТГ-аас ба­ривчлах тогтоол гаргаж, баривчилгаанд нь цагдаа хүч нэмэв. Гэхдээ АТГ баривчлах тогтоолоо урьд­чилж олон нийтэд танил­цуулаагүй ба барив­чил­гааны будлиан эхлээд гацаанд орсон хойно нөгөө алдар цуут Ч.Амарбат шөнөөр танилцуулж байв. Хоёрт АТГ-ын барив­чилгаанд хот, Хан-Уул дүүргийн цагдаа, тусгай хэлтсийн олон зуун цагдаа оролцов. 400 бол олон зуу биш үү?

 

ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРСАН БОЛ?

 

Энд асуудлын гол бай­даг бөгөөд ХЗДХ-ын сайдын мэдэлд байдаг цагдаа өөрт хамаагүй АТГ-ын баривчилгаанд идэв­хийлэн оролцсон юм. Сайд тушаал өгөөгүй  бол цагдаа хөдлөх ёсгүй. Яг энэ үеэр долдугаар сарын 1-ний хэр­гээр Ч.Амарболд гене­рал тэр­гүүтэй хурандаа нарыг барьж хориод байв. Дөрөв­дүгээр сарын 12-ны ба­рив­­чилгааны үеэр мөн л цагдааг оролцуулсан эрх бүхий этгээд Ц.Нямдорж яг энэ жишгээр мултарсан юм.

Маргааш нь болсон хуралдаанд “Би унтаж байсан” гэж Ц.Нямдорж тайлбарласан авч үнэндээ Сү.Батболдтой хамт ба­ривчилгааг харж байжээ. Шөнөжин нэг хүн ба­ривчлах гэж 400 цагдаа нь ноцолдож байхад хууль зүйн сайд нь унтаад л байдаг, унтаад л байдаг ийм улс гэж байх уу? Яг үнэндээ Ерөнхий сайд ба Ерөнхийлөгчийн хоорондын координацийг хоёр Засгийг холбож, хоёр намыг дамнасан зөв­лөхүүд нь хийсэн юм.

Баривчилгааг АТГ маш бохир хийсэн бөгөөд гэртээ орохоор буусан Н.Энхбаярын төрийн хам­гаалалтыг үл тоомсор­лон төрийн машины цон­хыг хагалж, хамгаалалтад бай­гаа обьектыг газарт уна­гаж, чирч гулдарчээ. Тэгэх­дээ буутай явжээ.

“Муу эрд халдага дараа” гэгчээр буу гарган сүржигнэсэн ч үнэндээ бол тэр үйлдэл нь өөртөө аянга дуудсан үйлдэл байсан юм. Н.Энхбаярын хамгаалагч “Буудлаа” гэж анхааруулаад бууны түг­жээ мулталсан ба хүхээнд сум оржээ. Буудахад тэр ямар ч ялгүй. Төрийн хамгаалалтын обьектэд халдсан баримт хан­галттай. Аз болоход Н.Энхбаяр өөрөө сам­баа­чилж хамгаалагчаа тэврээд буудуулаагүй бай­на. АТГ-ын мөрдөгчид зугтааж, нэг нь автобусанд ороод суу­чихжээ. Тэр үх­лийн ирмэг дээрээс мул­тарсан, ба­ривч­лах гэж дайрсан хүн нь өөрийг нь аварсан. Н.Энхбаярыг гэрт нь оруулж амжжээ.

АТГ-ын ажилтан тө­рийн хамгаалалтын ал­баны ажилтанг бууддаг юм гэхэд түрүүлж буудах эрх байхгүй, харин хамгаалагч тийм зайнаас алдана гэж байхгүй. Хэрэв түрүүлж буудсан бол баривчлах ёстой этгээдийг бус тө­рийн хамгаалагч буудсан хэргээр ялд унана. Ялан­гуяа байдал хурцадсан үед шийдвэр секундыг хэд хуваасны нэгээр шийдэг­дэх ба эргэлзэх төдийд л амиа алдах аюултай. Ийм л аюултай нөхцөл байдал үүсгэчихээд түүндээ жи­рийн албан хаагчдаа галт зэвсэг атгуулаад түлхэн оролцуулж байгаа нь ма­най өнөөгийн тө­рийнхний ёс суртахууны уналтыг илчилдэг.

Хожим ТЕГ, төрийн тусгай хамгаалалтын ал­банаас Н.Энхбаярын хам­гаалагчийг сайшаасан ба дээд тушаалын нэгэн дар­га нь “Муу новшийг бууд­чихгүй яасан юм бэ?” гэ­жээ. Хэрэв буудсан бол асуудал огт өөрөөр эргэх байсныг Н.Энхбаяр мэ­дэж байв. Н.Энхбаяр л барив­чилгаанаас зугтсан, бай­цаалтаас зугтсан, хүчлэн баривчлах гэтэл хүний амь  эрсэдлээ. Энэ хариуц­лагыг Н.Энхбаяр хүлээнэ гэж дайрах байв. Энэ бол долдугаар сарын 1-ний яг иймэрхүү байд­лаар най­руулсан хэргийнх нь талаар дэлгэснийх нь хариу болох байв. Азаар хүний амь эрсдээгүй юм. Гэхдээ буу аваад барив­чилгаагаа тийм айхтар зоригтой хийж байсан АТГ-ын ажилтнууд бууны өөдөөс гүйж явснаа эцсийн мөчид л мэдсэн байх.

Н.Энхбаярыг баривч­лах ажиллагаа нийгэмд тийм айхтар шуугиан дэгдээнэ гэж баривчил­гааг зохион байгуулагч улс төрийнхөн бодоогүй юм. Асуудал бишдээд эхэл­мэгц Ерөнхийлөгч гар­цаагүй байр сууриа илэр­хийлэх болов. Ц.Элбэг­дорж нийслэлийн иргэд­тэй уулзахдаа “Энэ бол авлигатай хийсэн тэмцэл” гэж тайлбарласнаар энэ бүх үйл явцын буруутнаар өөрийгөө нэрлэчихсэн юм. Магадгүй ингэснээрээ улс төрийн болон нийг­мийн хүрээнд түүнээс эмээх, хүндлэх уур амьсгал үүснэ гэж тооцсон байх. Гэвч сонгууль дөхөж байв. МАН-ынхан АН-ын араар олон нийтэд Ц.Элбэгдорж өрсөлдөгчдөө зайлуулж байгаа нь энэ гэсэн ойл­голт суулгаад орхижээ. Хэрэв сайн хөгжүүлсэн бол энэ мессеж МАН, МАХН-ыг нэгтгэх бо­ломж ч болж магадгүй байлаа. Гэвч амжаагүй юм.

Н.Энхбаярыг баривчлахаар оролдох үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар л ирж хамгаалав. Бусад нь бут­ран зугтжээ, Сү.Бат­бол­дыг шантаажлахын тулд Н.Энхбаяртай уулз­санаа дөвийлгөн ярьдаг байсан тэд намынхаа бага хурал дээр толгой дараалан хяхуулж, дэвших эрхээ хасуулж шийтгүүлжээ. Энэ урвагч нарын оронд нохой ч дэвшүүлсэн яадаг юм. Зарим нь бие даагаад гарч, олонх нь улстөрөөс шахагджээ.

Хожим яг сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж Н.Энх­баярыг суллаж, сон­гуу­лийн штабаа удирдах бо­ломж олгосон юм. Ингэс­нээр МАН-ын ху­ваагдлыг илүү гүнзгий­рүүлсэн бө­гөөд Н.Энх­баяртай тооцоо хийхээр тохирчихоод хул­хидсаны нь хариуд ийм алхам хийсэн нь МАН-д сүйр­лийн цохилт болсон билээ. Засгийн эрх ав­магцаа АН хуучин дар­гадаа увайгүй загнах гээд холбоотноо гомдоосон МАН-ыг МАХН-аар со­лих нь зөв гэж шийдсэн бололтой.