Хүнсний аюулгүй байдлыг шошгоор хангая

Б.СОЛОНГО

“Зууны мэдээ” сонин хувиргасан амьд орга­низмаас гаралтай буюу генийн өөрчлөлттэй хүнс­ний бүтээгдэхүүний та­лаар цуврал мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаад GMO-г хэрхэн таних, олон улсад ямар шошго, тэмдэглэгээг хэрэглэдэг талаар хүр­гэхээр бэлтгэлээ.

 

ОРГАНИК ХҮНСИЙГ ҮНЭД ОРУУЛАХГҮЙН ТУЛД GMO-Г ШОШГОЖУУЛДАГГҮЙ

 

Хувиргасан амьд орга­низмаар гаргаж авсан бү­тээгдэхүүнийг шошго­жуулах тал дээр дэлхий нийт хоёр хуваагдсан байр суурьтай байдаг. Нэг хэ­сэг нь уг бүтээгдэхүүнийг заавал шошгожуулахыг шаарддаг бол нөгөө хэсэг нь сайн дураар буюу хүс­вэл шошгожуулна гэсэн байр суурьтай аж.  Заавал шошгожуулснаар Орга­ник гэх тодотголтой бү­тээг­­дэхүүний үнэ өсөх цаашлаад GMO бүтээг­дэхүүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хэрэглээ нь буурна гэж үздэг байна. Органик хүнс нь генийн өөрчлөлтгүй, химийн бор­доо ч хэрэглээгүй бүтээг­дэхүүний үйлдвэрлэлийг хэлдэг. Тийм болохоор үнэ нь ч өндөр байдаг. Хэрэв GMO бүтээгдэхүүнийг заа­вал шошгожуулаад эхэл­вэл органик хүнс нь зөвхөн чинээлэг иргэдийн хэрэглээ болно гэж ха­ширладаг гэнэ.

Өмнөд Америкаас 2006 онд Венесуэл, 2008 онд  Экуадор генийн өөрч­лөлттэй хүнсэнд хязгаар­лалт тавьж хориглосон.  Европын орнуудаас Франц, Итали, Швей­царь, Унгар, Серби, Хор­ват, Латви, Албани, Босни Герцеговина, Герман, Ир­ланд зэрэг улсын ихэнх газраар хувиргасан амьд организм ашиглахыг хориг­лосон бол Австри, Грек зэрэг орнууд бүрэн хязгаарласан.  Африкаас Египет, Мадагаскар ул­сууд хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх магадлал байна гэж үзэн тухайн улсын нутаг дэвсгэр дээр тарих, импортлох зэргийг бүрэн хориглосон. Кени, Лесото, Етопи, Ангол, Малав, Мо­замбик, Зимбаб зэрэг ор­нууд зарим бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьсан. Мөн Швед, Финлянд, Дани, Норвеги, Исланд, Тай­ланд, Шириланка зэрэг орнууд бүрэн хориглосон. Мөн түүнчлэн Япон ху­виргасан амьд организм ашиглан ургуулахыг бо­лиулсан боловч их хэм­жээний “канола”-г Канад улсаас импортолдог. ОХУ-д GMO бүтээгдэхүүн та­рих нь хуулиар бүрэн хо­риглогдсон бөгөөд зарим нэг хэрэгцээт бүтээг­дэ­хүүнийг импортлодог. Швей­царь улсын хувьд таван жилийн хуга­цаа­тайгаар хориглосон бөгөөд хорио нь энэ онд дуусах юм байна. Тэгэхээр дээрх улсуудаас импортоор ав­сан хүнсний бүтээгдэхүүн GMO-агууламжгүй байх магадлалтай гэсэн үг. Ха­рин АНУ зэрэг тариа­лан­гийн үйлдвэрлэл эрхэлдэг ихэнх орнууд тус бүтээг­дэхүүнийг үйлдвэрлэхийг дэмжиж байгаа. Түүнчлэн Англи болон Замби зэрэг орнуудын Засгийн газраас GMO хүнсний үйлдвэрлэ­лийг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг ажээ.

 

ГЭХДЭЭ GMO-Г ТАНЬЖ БОЛНО

Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 ху­вийг импортоор авдаг. Тиймээс генийн өөрч­лөлттэй хүнсний бүтээг­дэхүүнийг таньж хэрэглэх нь хамгаас чухал юм. Хэ­дийгээр энэ GMO бүтээг­дэхүүн байна гээд шууд таних аргагүй ч ямар нэг байдлаар урьдчилан сэр­гийлж болдог аж. Мөн зарим бүтээгдэхүүн дээр non GMO, без ГМО зэрэг тэмдэглэгээг хийсэн бай­даг нь уг бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлтгүй гэд­гийг баталдаг байна. Аме­рикт үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс ихэнх нь GMO-той байдаг. Тиймээс шошголох  ёстой гэж хуулиндаа заагаагүй. Тиймээс хэрэглэгчид нь шошгон дээрээ “USDA Organic” гэж заасан байвал GMO-гүй органик хүнс гэж ойлгодог байх жишээтэй. Олон улсад дараах байдлаар GMO-оос сэргийлж болно гэж зөвлөдөг ажээ.

1.Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд шар буур­цаг, эрдэнэшиш, канола, хөвөн, чихрийн манжин, Америкт бол сүүн бү­тээг­дэхүүн, хаш, хулуу зэрэг толгой цохидог. Тиймээс эдгээр түүхий эдээс га­ралтай бүтээгдэхүүн нь тодорхой хэмжээнд ге­нийн өөрчлөлтөд өртдөг гэсэн үг юм. Эдгээр бү­тээгдэхүүнийг найр­лага­даа тодорхой хэмжээгээр агуулсан бол уг бүтээг­дэхүүний шошгон дээр “Geneticly modified soybeanoil” гэх зэргээр бичсэн байж болно. Өөрөөр хэлбэл, генийн өөрчлөлтийн аргаар гар­гаж авсан шар буурцагны тос орсон гэдгийг илэр­хийлж байгаа хэрэг.

2.Органик бүтээг­дэ­хүү­нийг сонгож болно. Гэхдээ органик гэж нэр­лэсэн зарим бүтээгдэхүүн 30 хувь хүртэл GMO агуул­гатай байдаг тул болж өгвөл 100 хувь орга­ник гэсэн тэмдэг тэм­дэглэгээтэй бүтээг­дэхүү­нийг хэрэглэх хэрэгтэй. Улс бүр органик хүнсний өөрийн гэсэн тусгай тэмдэглэгээтэй байдаг.

3.Хүнсний бүтээгдэ­хүүн болон жимсийг худалдааны кодоор ялгаж болно. Өөрөөр хэлбэл, импортын жимс, хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр тоо байдаг аж. Тэр тоо нь дөрвөн цифртэй бол генийн өөрчлөлтийн арга хэрэглээгүй хүнс. Харин таван цифртэй тэр нь 8-аар эхэлсэн бол GMO бү­тээг­дэхүүн байх магадлалтай. Гэхдээ энэ нь албан ёсны тэмдэглэгээ биш юм. Мөн таван цифртэй, тэр нь 9-өөр эхэлсэн байвал органик гэсэн үг ажээ.

4.Америкт органик үх­рийн махыг худалдаа­лах­даа 100 хувь өвсөн тэжээл­тэн гэсэн тэмдэглэгээг хэрэглэдэг болсон байна. Учир нь тус улсад үхэр, гахай, тахиаг генийн өөрч­лөлтийн аргаар өсгөж үр­жүүлсэн эрдэнэшишээр хооллодог юм.

5.Таны худалдан авсан бараан дээр “non-GM” or “GMO-free” гэсэн бичиг байгаа эсэхийг анзаарч байхад гэмгүй.

6.Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тэн ха­гасыг Америкт үйлд­вэр­лэж байна. Жимс, хүнс­ний ногоо зэрэг нь бай­галийнхаас эрс том хэм­жээтэй, амт, үнэргүй байх нь хувиргасан амьд орга­низмаас гаралтай эсэхийг хардах үндэс болж болно.

7.Эцэст нь өрхийн та­риаланг хөгжүүлж, өөрс­дийн идэх хүнсийг эх орон­доо ургуулах нь чухал юм.