2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Видео
Түүчээлэгч
Сониуч нүд
Та үүнийг мэдэх үү
Гурав дахь ерөнхийлөгчид ял оноож, хорих анги руу нууцаар ачлаа
ZMS.MN
2012-08-03 10:35
 
1 мин
0
хуваалцах
125
үзсэн
Ч.ЗОТОЛ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр өглөөний 09.30 цагаас эхлэн үргэлжилж дундаа нэг цагийн завсарлагатайгаар оройн 22 цаг өнгөрөөж шийдвэрээ гаргалаа. Хэрэгт авагдсан материалууд хэт нэг талыг барьсан, хууль эрхзүйн ямар ч үндэслэлгүй, жишээлбэл, “Өргөө”, зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины менежментийн хувьчлалыг авч үзэхдээ газрын зөвшөөрөл өгөгдөөгүй, үнэлгээ хийгдээгүй байтал үнэлгээний байгууллагаар газрыг үнэлүүлж хохирол тооцсон, энэ нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр батлагдаж байгаа ч хэрэг мөрдөн шалгах, ял төлөвлөх явцад харгалзаж үзээгүй, анхнаасаа зохион байгуулсан, яллах төсөөллөөр хийгдсэн гэсэн шүүмжлэлийг өмгөөлөгчид болон шүүгдэгчдийн зүгээс хэлж, мөн баримтаар няцааж байлаа. Энэ үндэслэлээр улсын яллагч Ё.Сагсай, шүүх хуралдааныг даргалагч С.Соёмбо-Эрдэнэ нараас татгалзах саналыг уржигдрын шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Нарангэрэл гаргаж байсан билээ. Ингэж үзэх үндэслэл байна гэсэн хардлага,тэр бүү хэл илэрхий байдал ч шүүх хурлын явцад ажиглагдаж байсан юм. Тухайлбал, шүүх хурлын явцад прокурор О.Мөнхбаатар байнга утсаараа оролдож, мессеж бичиж, ирсэн хариуг уншиж, түүнийгээ Ё.Сагсай прокурорт уншуулсан, Ё.Сагсай прокурор сайн харахгүй байсан тул ирсэн мессежийг цаасан дээр хуулж бичээд бусдын нүдийг хариулан уншуулж байсан нь сэтгүүлчдийн анхаарлаас мултарч чадаагүй.
Шүүх хурал мэтгэлцээний зарчмаар явагдах учиртай. Энэ үүднээс яллах дүгнэлтийг уншиж сонсгосны дараа Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд талууд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмаар шүүн таслах ажиллагааг явуулна гэж тов тодорхой заасан байгаа. Мэтгэлцэнэ гэдэг маргана гэсэн үг. Тодорхой нотлох баримтыг үндэслэсэн маргааны дүнд бид үнэнд хүрнэ. Хэрэг явдалд бодитой, иж бүрэн дүн шинжилгээ хийж чадна. Гэтэл шүүх хурал мэтгэлцээнгүйгээр явагдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байгаа учраас энэ асуудлыг би шүүх хуралдааны протоколд албан ёсоор тэмдэглүүлж, энэ бол Монголын төр эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны ардчилсан зарчмаас ухарч байгааг дотооодод төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудад харуулсан зохисгүй баримт боллоо гэдгийг тэмдэглэж үлдээх саналтай байна” гэлээ. Шүүх хуралдааныг даргалагчийн зүгээс талуудын хэлсэн үг баримт болж хурлын тэмдэглэл, протоколд тусч байгаа гээд мэтгэлцээн өрнүүлэхгүйгээр шүүх хурлыг явуулахаар шийдвэрлэсэн нь ямар нэгэн журам зөрчөөгүй хэмээн онцлов. С.Нарангэрэл өөрийн гаргаж буй үндэслэлийг давхардуулалгүй товчхон хэлсэн юм. Тэрээр “Өнөөдөр бид эх орныхоо үнэн мөнийн ариун сүмд орж ирээд байна гэж байгаа шүү. Өнөөдөр 1937 он биш ээ. Өнөөдөр аль тэртээх цаг шиг Монголын нийгмийн удирдах нэг хэсэг нь нөгөөгөө хэлмэгдүүлж байсанд цэг тавигдсан эсэхийг дотооддоо төдийгүй, дэлхий дахинд энэ шүүх хурлаар харуулна. Лондонгоос шүүх хуралтай холбоотой нэгэн албан бичиг ирснийг та бүхэнд танилцуулъя. Их Британийн Ерөнхий сайдаас “Бид Монголын шүүхийн дотоод үйл ажиллагаанд шууд оролцож чадахгүй ч Их Британи нь Монгол Улс, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдсөн хүний эрхийн болон, эрхзүйн стандартуудыг дагаж мөрдөнө гэдгийг хүлээж байгаа. Бид энэ байр сууриа Лондон дахь Монголын Элчин сайдын яам, Монголын Засгийн газрын холбогдох яаманд илэрхийлсэн. Мөн НҮБ ч анхааралдаа авна гэдэгт итгэж байгаа” гэсэн бичгийг ирүүлсэн. Энэ юуг харуулж байна гэхээр шүүх хурлыг гадаад ертөнц маш анхааралтай харж байгааг харуулж байна.
Эрхэм хүндэт шүүгчид ээ, би прокурорын ялын шүүмжлэлийг анхааралтай сонслоо. Шүүх хурлын эхэнд Ё.Сагсай прокурорыг шүүх хуралдаанаас санал гаргахаар гаргаж байсан миний татгалзал маш үндэслэлтэй байсныг яллах дүгнэлт харууллаа. Энэ хүнд анхнаасаа Н.Энхбаярыг яллах төсөөлөл бий болчихоод одоо түүнийг ямар ч үнэ цэнээр хамаагүй нийгмээс олон жилээр тусгаарлах санаархлаа хэрэгжүүлж байна. Үүнийг найман жил гаруй буюу урт хугацаатай хорих ял оноохоор санал гаргаж байгаа явдал харуулж байна. Шүүх хуралдаанд яллаж байгаа болон цагаатгаж байгаа баримтуудыг оруулъя. Үүнийг өмгөөлөгч болон прокурор харилцан мэтгэлцэж үнэн мөнийг харуулъя гэсэн миний саналыг улайран эсэргүүцэж байсны учир утга түүний өөрийнх нь хэлсэн үгээр тайлагдлаа гэж би бодож байна. Эрхэм хүндэт шүүгчид ээ, би өмгөөллийн үгээ ойлгомжтой байх үүднээс дараах дэс дарааллаар та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээрт, Н.Энхбаяр нарын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдав. Хоёрдугаарт, нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хэрхэн яаж явагдав. Гуравдугаарт, гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал. Өөрөөр хэлбэл, таван хэрэгт өгч буй эрхзүйн дүгнэлтийг өмгөөлөгчид хэрхэн үзэж байна вэ гэдэг талаас. Дөрөвдүгээрт, шүүх хуралдаан хэрхэн явагдав. Эцэст нь, энэ бүхэнд өмгөөлөгчийн зүгээс өгөх санал, үндэслэлээ гаргаж тавья. Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдсаныг үзэхэд иргэн Н.Энхбаярыг олон нийтийн дунд олон жил яригдаж байсан хов жив, цуу яриа зэрэг бүхий л зүйлээр шалгажээ. Өргөн хүрээтэй, олон хүнийг хамарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тэр хүнийг харлуулж болох, буруутаж болзошгүй бүхий л зүйлийг шалгажээ гэдгийг би хавтаст хэрэгтэй танилцсаны хувьд хэлье. Тэнд зөвхөн Н.Энхбаяр төдийгүй, түүний гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ах дүү, төрөл төрөгсөд тэр бүү хэл туслахаар нь ажиллаж байсан хүнээс өгсүүлэн ойр дотнын хүмүүсийг бүгдийг хамруулан шалгасан байна. Ингэхдээ банкны дансаас эхлээд гэр орон, гар утасны яриа гээд арай яаж бие засдаг вэ гэдгийг шалгаагүй юм шиг байна. Бусдыг нь бүгдийг шалгаж, маш олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тухайлбал, Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн Д.Чойжамц гуайгаас эхлээд албадан тогтоолуудыг хэд хэдэн удаа гэр орон албан ажил руу нь явуулаад бүх гэрчийг айлган, сүрдүүлэх ажиллагааг хийсэн байна. Түүнээс гадна гэрч Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар нарыг урьдчилан хорьсныг та бид мэдэж байгаа. Мөн Ж.Саруулбуянг хорих гээд хоёр удаа шүүгчийн захирамж гаргаж биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хорьж чадаагүйг хавтаст хэрэгт тэмдэглэжээ. Н.Энхбаярын тухайд та бид мэдэж байгаа, 300 гаруй цагдаа, тусгайгийн бүлэг оролцуулж ихээхэн сүр дуулиантай баривчлах ажиллагаа хийснийг Монголын ард түмэн, хүн болгон надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ингэж Монголын нийгэмд айдас, хүйдэс бий болгосон байна. Угтаа гэрч, хохирогч, шинжээч нарын сэтгэлзүйд дарамт учруулах, тэдэнд нөлөөлөх, бэлтгэх ажиллагааг явуулсан болохыг энэ байдал харуулж байна. Н.Энхбаяр дарга өөрөө, өөрийнхөө эрхийн төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцээгүй бол, түүнийг нь Монголын ард түмэн дэмжээгүй бол энэ шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд биш Төв аймгийн урьдчилан хорих төвд нууц, далд, хаалттай болох байсан байх аа. Харин өнөөдөр телевизүүд шууд дамжуулж, монголчууд анхаарч, сонирхож байна. Дуулиантай хэргийг улс орны хэмжээнд дамжуулах, монголчуудад үнэн мөнийг харах, сонсох боломжийг нээж өгсөн шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнд талархаж байгаагаа хэлье.
Эрхэм хүндэт шүүгчид ээ, миний бие өмнө дурдсан баримтуудад тулгуурлан шүүх ажиллагаа эрүү шүүлт тулгасан хүнлэг бус байдалд явагдсан гэдгийг хэлье. Ганц хүнийг албадан саатуулахын тулд төрийн албадлагын бүх хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн энэ ажиллагаа нь өөрөө дур мэдэн баривчлах ажиллагаа гэж Иргэний ба улс төрийн олон улсын факт, түүнийг тайлбарласан Олон улсын хүний эрхийн хорооны тогтоолд тэмдэглэгдсэн байдаг. Мөн эрүү шүүлт тулгасан гэж үздэг юм байна. Хэргийг мөрдөн шалгах явцад эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Би түрүүнд хэлсэн, хууль бусаар хийгдсэн баривчилгаа гэж. Эрүү шүүлт тулгасан хүнлэг бус нөхцөлд авагдсан бүх гэрчийн болон шинжээчийн мэдүүлгүүд, цуглуулсан баримтууд нь Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуульд болоод Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн дагуу нотлох баримтуудаас хасагдах ёстой. Үүнээс гадна Н.Энхбаярыг сэжигтнээр тооцох тогтоолыг өөрт нь танилцуулаагүй. Энэ бол маш ноцтой зөрчил. Яагаад гэвэл, тэр хүн ямар хэргийн төлөө юуны учраас хүнд ял тулгуулж байгаа гэдгээ мэдээгүй. Тийм боломж олгоогүй. Н.Энхбаяр дарга өөрөө АТГ-ын даргад албан бичиг явуулсан нь 48 дугаар хавтаст хэрэгт авагдсаныг шүүгчид танилцсан гэдэгт би итгэлтэй байна. Хуулиар олгогдсон эрхээ эдэлж, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Нөгөө талаас, Н.Энхбаяр төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн амин чухал нууцуудыг мэддэг. Түүнийг нь задруулахгүй гэж төрийн тусгай албаныхан хамгаалж байгаа тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлах, шүүх таслах ажиллагаанаас зугтах ямар ч боломж байхгүй. Төр өөрөө хамгаалж байгаа хүнээ тэгж сүртэй баривчлах ямар үндэслэл байсан юм бэ. Аюултай гэмт хэрэгтэн гэсэн ойлголтыг тэр баривчилгаагаар Монголын нийгэмд бий болгоё гэж зорьсон нь нөхцөл байдлаас харагдаж байна. Мөрдөн байцаах ажиллагаа нэг талыг барьсан. Хавтаст хэрэгт авагдсан бүх гэрчийн мэдүүлэг дандаа субектив санаа бодол, ингэсэн байх, тэгсэн байх гэсэн хов жив, ам дамжсан цуу яриа, төсөөлөлд тулгуурласан. Тэгээд шалгах ёстой асуудлууд орхигджээ. Тухайлбал,ТВ-9 телевизтэй холбогдуулж тоног төхөөрөмж бэлэглэх ажлыг гардан зохион байгуулсан Японы Агишу байгууллагын тэргүүн Бимжалбу гуайг АТГ яагаад бичгээр байцаалгаагүй юм бэ. Хавтаст хэрэгт байгаа гэрчүүд түүнийг онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлж байгаа шүү дээ. Нотлох баримтууд энэ мэтээр Н.Энхбаярт ашигтай талуудыг зохиуд орхигдуулж харлуулж, шийтгэж болох зүйлүүдийг цуглуулсан. Түүнийгээ ч бас сайн хийж чадаагүй нь харагдаж байна. Ийм л мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн байна. Шахалт үзүүлж, хүч хэрэглэхийг хориглосон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна. Энэ бол хариуцлага биш цаанаа тусгай улс төрийн үүрэг даалгавар биелүүлсэн ажиллагаа юм. Үүнийхээ төлөө хоёр прокурор юу горилж, юу бодож суугааг би хэлж мэдэхгүй шүү дээ. Одоо би Н.Энхбаяр гэм буруугүй гэдэг нотолгоог гаргаж хэлье. 2012 оны хоёрдугаар сард Японы Буддын байгууллагын тэргүүнээс түүнд телевизийн тоног төхөөрөмж хандивласан тухайгаа албан бичиг ирүүлсэн байгаа. Гэтэл Ё.Сагсай прокурор нотлох баримтуудыг арай дэндүү гуйвуулж байна. Тухайлбал, Д.Чойжамц гуайн мэдүүлэгт “шашин” гэж байгааг өнөөдөр Ганданд гээд уншиж байна. Ингэж болох юм уу. Бид хүний хувь заяа, улс орны ирээдүйн эрх ашиг, Монголд үнэн мөн байх уу, үгүй юу гэдгийг шийдэх гэж байна. Д.Чойжамц гуай бол хэргийн хамгийн гол гэрч. Түүнийг шүүх хуралд байлцуулах учиртай. Гэтэл шүүх бүрэлдэхүүн зөвшөөрсөнгүй. Улсынхаа тэргүүн хамбад хүч хэрэглэх, гэр оронд нь дайрч орохыг зарим оронд зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл, хүний шүтэх, бишрэх эрхэд халдсан үйлдэл гэж үздэг. Манайд эсрэгээр нь хэрэгжүүлж байна. Мөрдөн байцаах шатанд прокурорын зөвшөөрөлгүй явагдсан үйл ажиллагааны эцсийн үр дүн Монголын нийгэмд ийм аймшигтай тусч байна гэлээ. Үдээс хойшхи хуралдааны үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. “Шүүх шударга шийдвэр гаргах нь Монголд хууль эрхзүйн тогтолцоо зөв явж буй эсэх,хүний эрхийг дээдэлдэг эсэх, ардчилсан зарчим алдагдсан уу, үгүй юу, шударга ёс байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлох болно гэдгийг онцлов. Тиймээс сүүлчийн шатанд өөрийн мэдэж байгаа нотлох баримт болон бодож санаж байгаагаа ийнхүү илэрхийлж байгаагаа шүүх бүрэлдэхүүн, хуралд оролцож буй талуудад дуулгав. Тэрээр шүүх хурлыг шинэ, хуучны зөрчилдөөн болж байгааг онцлоод энэ нь хүнээр нь хэлж байгаа бус арга барилыг хэлж байна гээд прокурорууд хуучин цагийн аргаар ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандлаа. Ялангуяа хүнийг заавал яллах гэж улайран зүтгэж, өөрсдөө түүнийг гүйцэлдүүлэхээр нотлох баримтыг мушгин гуйвуулж байна” гээд прокурор О.Мөнхбаатар, Ё.Сагсай нар Д.Чойжамц хамбын мэдүүлэг доторх Шашинд гэсэн үгийг удаа дараа Ганданд хэмээн уншиж, тэр өнцгөөс тайлбарлаж байгаа нь хууль зөрчсөн, гүтгэж, хэлмэгдүүлэхийн төлөө улайрсан ажиллагаа гэв.
Дугаар шилжих мөчид:
Хавтаст хэрэгт авагдсан материалуудад үндэслэн өмгөөлөгчдийн цуглуулсан баримт, гэрч, хохирогч /мөрдөн байцаалтын шатанд ингэж хэрэг бүрдүүлсэн болохоос үнэндээ бол энэ хэрэгт ямар ч хохирогч байхгүй/, шүүгдэгчдийн зүгээс хэрэг үүсгэх үндэслэлгүй, тиймээс хэрэг хийсэн нь нотлогдохгүй байгаа, мөн ял шийтгэл ногдуулах нь шударга бус гэдгийг удаа дараагийн шүүх хурлын мэтгэлцээнд ийнхүү гаргаж тавьж байсан юм. Гэсэн ч өчигдөр 22.45 цагт Сүхбаатар дүүргийн шүүх шийдвэрээ гаргаж, Н.Энхбаяр нарыг гэм буруутайд тооцон дөрвөн жилийн хугацаагаар хорих, До.Чулуунбаатарыг 2.1 жил хугацаагаар, Ж.Мягмаржаргалыг 3.6 жилийн хорих ялаар тус, тус яллаж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоол уншлаа. Шүүгчид Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Дуламсүрэнг цагаатгасан юм. Тогтоол уншсаны дараа сэтгүүлчдийг танхимаас гардагш гаргаж цагдаа нар шүүхийн арын хаалгаар Н.Энхбаяр нарыг авч гарсан юм. Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид шүүх шударга бус шийдвэр гаргалаа хэмээн Сүхбаатар дүүргийн гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн. Зарим эх сурвалжийн зүгээс шүүхийн тогтоол урьдчилаад гарчихсан байсан гэдгийг хэлж байлаа. Шүүх хурлын эхний өдрөөс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс долоо хоногийн хугацаатай өндөржүүлсэн хамгаалалтад гарсан. Шүүх хурал үргэлжилсэн гурван өдрийн турш тэд эргүүл, хамгаалалтаа чангатгаж байсан нь үүний илэрхийлэл гэдгийг ч зарим хүн хэлж байлаа. Дугаар шилжих мөчид МАХН 00.00 цагт намынхаа байранд хэвлэлийн хурал зарласанаа хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдэв.
Илгээх
Холбоотой мэдээ
Д.Ганбат: Баянхонгорт хэрэгжиж байгаа Хөдөө аж ахуйн кластер төсөлд аудит оруулмаар байна
48 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганд Ерөнхий Аудирторын албан
Г.Тэмүүлэн: Сангийн яам хуулийн хулгайгаар мэргэшчихлээ
48 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганд Ерөнхий Аудирторын албан тушаалд нэр
Т.Мөнхсайхан: Хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь эхлэн анхаарах нь зүйтэй
21 цаг 50 мин
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилц
Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна
2025-05-05
Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна