”Даян дэлхийн тогтвортой тээврийн форум-2026” өнөөдөр (2026.09.22) Бээжин хотноо эхэллээ. Энэхүү форумыг БНХАУ-ын Тээврийн яамнаас санаачлан “Даян дэлхийн тогтвортой тээврийн инноваци, мэдлэгийн төв” буюуGSTIKC байгууллага зохион байгуулагчаар ажиллаж байна. Чуулга уулзалт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжилж, дэлхийн тээврийн салбарын хамтын ажиллагаа, тогтвортойтээврийн хөгжлийн асуудлыг хэлэлцэх юм.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Тээврийн сайд болон Тээврийн яамны урилгаар “Даян дэлхийн тогтвортой тээврийн форум-2026” хуралдаанд оролцож байна. Энэ удаагийн форум “Тогтвортой тээвэр: Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хялбарчлах, бараа бүтээгдэхүүний урсгалыг саадгүй болгох” буюу “Sustainable Transport: Easier Movement of People and Smoother Flow of Goods” үндсэн сэдвийн дор олон асуудлыг хэлэлцэх юм.

Форумын өнөөдрийн хөтөлбөрт нээлтийн ёслолын дараанэгдсэн хуралдаан, “Даян дэлхийн тогтвортой тээврийн сайн туршлага-2026” санаачилгын танилцуулга, Хятад-Төвболон Зүүн Европын орнуудын логистикийн хамтын ажиллагааны хурал, Сайд нарын форум зэрэг арга хэмжээ багтаж байна.
Тухайлбал, нэгдсэн хуралдаанаар дэлхийн тээврийн салбарынхөгжлийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага, улсорнуудын тээврийн холболт, логистикийн үр ашиг, тогтвортой хөгжлийг хангах бодлого, олон улсын хамтынажиллагааны асуудлыг хэлэлцэж байна.
Хоёрдугаарт, “Эко хөгжил” сэдвээр тээврийн салбарынхүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон тээврийншилжилтийг хурдасгах арга замыг хэлэлцэнэ.
Гуравдугаарт, “Инновациар хөтлөгдсөн хөгжил” сэдвийнхүрээнд хиймэл оюун ухаан (AI) болон шинэ технологийгтээврийн салбарын шинэчлэл, өөрчлөлтийг эрчимжүүлэхэдашиглах боломжийг хэлэлцэнэ.
Дөрөвдүгээрт, “Хамтын хөгжил” сэдвийн хүрээндтогтвортой тээврийн үйлчилгээг улс орон бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх асуудлыг авч үзнэ.
Форумын хүрээнд “Даян дэлхийн тогтвортой тээврийн хөгжил, хамтын ажиллагааны ерөнхий бүтэц”, “Дэлхийн тогтвортойтээврийн хөгжлийн тайлан-2025”, “Хятад улсын тогтвортойтээврийн хөгжлийн тайлан-2025”, “Даян дэлхийнтогтвортой тээврийн шилдэг туршлага-2026” зэрэг баримтбичиг, тайланг танилцуулах ажээ.
Мөн тус форумын “Сайд нарын форум” өнөөдөр 17:00-18:30 цагт зохион байгуулагдах бөгөөд “Тогтвортой тээврийнсалбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд “Даян дэлхийн хөгжлийн санаачилга болон Даян дэлхийнзасаглалын санаачилгыг хэрэгжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Форумд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Туяа, Бодлого төлөвлөлтийн албаны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Нямдаваа, Засгийн газрынхэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Тэлмэн, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцож байна.


