Гэрэл зургийг Р.Оюун
Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор "Esan -Үндэсний цахим сан"-гийн санаачилгаар "Бүтээхүй, үлдээхүй" нэртэй түүхэн сонины үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн онцлох түүхэн үйл явдлуудыг өгүүлэх архивын сангаас тусгайлан сонгосон 30 гаруй сонины дугаарыг дэлгэжээ. Тус үзэсгэлэн нь түүхийн эх сурвалжийн үнэ цэнийг олон нийтэд таниулахын зэрэгцээ, цаасан архивыг цахим орчинд хадгалах, хамгаалах, судалгаа шинжилгээ, боловсролын салбарт ашиглах болон хүн бүр өөрийн бүтээсэн түүх, үлдээсэн дурсамжаа хадгалах боломжтой юм. Үзэсгэлэн энэ сарын 17-21-нд Монголын уран зургийн галерейд олон нийтэд нээлттэй үргэлжилнэ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.
Эх сурвалж www.zms.mn